Байгалийн баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалахтай холбогдох харилцаа Ус ашиглах

Монгол орны нутаг дэвсгэрийн гадаргын ба гүний ус, түүний нөөцийг зүй зохистой ашиглах, эзэмших, хамгаалах нь иргэний хуулиар хүлээсэн үүрэг юм. Гол мөрөн, нуур намаг, газар доорхи ус, мөстлөг, мөсөн гол, олон жилийн цэвдэг, хиймэл усан сан, цөөрөм зэрэг нь усны нөөцийг бүрдүүлдэг. Манай оронд байнгын урсгалтай гол горхи 3800 орчим байдаг ба нийг урт нь 67 000 км. Гол мөрдийн тархалт нутаг дэвсгэрт харилцан адилгүй. Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулсаар гол горхи элбэг бол Дорнодын тал, говь нутагт ховор. Хүн амын 95 хувь унд, ахуйдаа газрын доорх ус, 5 хувь гадаргын ус ашигладаг. Монгол орны нутаг дэвсгэрт олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байгаагийн дотор халуун рашаан 42, халуун уур 1, нүүрсхүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаан төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчилсан ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх, төрийн өмч болох ус, усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх  харилцааг  Усны тухай хуулиар, хот, суурины хэрэглэгчийг усаар хангах хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар  зохицуулна.
  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2-т зааснаар “Ус” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна гэж тодорхойлжээ.

Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар иргэн нь  тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй.тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй гэж хуульчилсан.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д зааснаар “ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ  ус, усан орчин, рашааныг ашиглахыг хэлнэ. 
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.28-д зааснаар “ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг хэлнэ.

 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т зааснаар “хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

Ус ашиглагч Усны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар  дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

 Ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашиглахгүй байх;
Хоногт 50 шоометрээс их ус ашиглагч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31.7-д заасны дагуу дотоод хяналтын цэг, техник хэрэгсэлтэй байх ба усны хэрэглээ хариуцсан ус ашиглалтын менежер ажиллуулах;
Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл авах, ашиглалтын явцад гарах бохир усыг хаягдал усны стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх, эсхүл шууд зайлуулах;      
 Ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах;ны нөөцийг хомсдох, бохирдохоос хамга
Ус, рашааны нөөц ашигласны болон ус бохирдуулсны төлбөр төлөх;гийлэх зорины сан бүхий газар, усны эх үүсвэрт он
ахРашаан ашиглагч бол дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
Рашаан, эрдэст нуур, эмчилгээний шаврын найрлага, чанарын үнэлгээний үзүүлэлтэд горимын ажиглалт хийлгэн баталгаажуулж, рашаан ашиглалтын бүртгэл хөтөлж,  дүн мэдээг сав газрын захиргаанд хүргүүлэх
 Үйл ажиллагаанаас гарах хаягдал ус, рашааныг цэвэрлэх байгууламж барьж ашиглах,  эсхүл зайлуулах цэг тогтоолгох;
Рашааны ордыг бохирдол, хомсдолоос хамгаалах зорилгоор рашааны эрүүл ахуйн болон хориглолтын бүсийн хил, заагийг мэдэгдэхүйцээр тэмдэгжүүлэх, хашиж хамгаалах;
 Ус хэрэглэгч “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 15 дугаар зүйлд зааснаар дараахь эрх, үүрэгтэй.
 Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрээний дагуу цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлэх, саарал усыг ашиглах;
 Цэвэр усаар хангуулах болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах талаар гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх;
Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх; ;ы сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй 
Хангагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үйлчилгээний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг нь төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр хангагчаас   нэхэмжлэх; өрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно. /Усны т 
Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, техникийн болон аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг үйл   ажиллагаандаа мөрдөх;ухай хуулийн 22.2.-д/
Хангагчийн төлөөлөгчийг энэ хуулийн 14.1.1-д заасан үйл ажиллагаагаа явуулах нөхцөлөөр хангах;
Хангагчаас цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, саарал усыг ашиглах техникийн нөхцөл авах;мгаалалтын бүсэд барилгаамж       
Өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх;галах, тэсэлгээ хийх, газартариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, Өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө, бололцоогүй бол хангагчаар хийлгэж, гарсан зардлыг төлөх; од огтлох, элс, хайрга, чулуу авах,ргамл
Хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах;онхөдөөахуйнүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг
Энэ хуулийн 15.1.10-т заасны дагуу бусдад цэвэр ус түгээх, тэдгээрийн    хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах нөхцөлд хангагч байгууллагаас үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг Зохицуулах зөвлөлийн        баталсан хэмжээнд авах;иглоно. /Усны тухай хуулийн 22.2.1.-д/
Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
Усны хэрэглээний төлбөрөө тоолуурын заалтаар тооцож төлөх;
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлээр усны нөөцийг хамгаалах талаар онцгой ба энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийг тогтоосон ба эдгээр бүсэд  тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглосныг иргэд анхаарах шаардлагатай. 
Тухайн бүсийг Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтооно. 
Бүсийн дэглэмийг байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан журмаар зохицуулна. 
Онцгой хамгаалалтын бүс: Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд тогтооно. Энэ бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.

Энгийн хамгаалалтын бүс: Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд тогтооно. Энэ бүсэд дараах үйл ажиллагааг  хориглоно. Үүнд: 
•    мод бут огтлох;
•    хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах
•    газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис, цацраг идэвхт бодис, бүх төрлийн бордоо, пестицид хадгалах, ашиглах;
•    шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах;
•    хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах;
•    мал угаах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах;
•    стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах;

Эрүүл ахуйн бүс: Ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно. Хүн амын унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүс тогтооно. Энэ бүсэд дараах үйл ажиллагааг хориглоно. Үүнд:
•    газрын өнгөн хөрсийг эвдрэл элэгдэлд оруулах, мод бут огтлох, элс хайрга чулуу олборлох; 
•    ашиглалтаас гарсан цооногийг техникийн болон бусад зорилгоор нөөцөд байлгах;
•    цэвэрлээгүй хаягдал бохир ус болон хог хаягдал хаях, хаягдлын 
сан байршуулах; 
•    уст үеийн дээд талтай залгаа үеийн чулуулагт нөлөөлөх аливаа ажиллагаа явуулах; 
•    судалгаа шинжилгээ, унд ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх;
•  төвлөрсөн ус хангамжийн барилга байгууламж, шугам сүлжээтэй газар унд ахуйн зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх; 
•    бүх төрлийн бордоо, пестицид хэрэглэх; 
•    газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис, түүнийг агуулсан ашигт малтмал хадгалах, агуулах, халдварт өвчин тарааж болзошгүй зүйлс байрлуулах;
•    шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах; 
•    мал амьтны гаралтай түүхий эд боловсруулах, хадгалах; 
•    орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах;
•    газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох;

 

Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг харгалзан аймаг нийслэлийн байгаль орчны албанаас олгодог.

       ГОМДОЛ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгуулсан  Сав газар Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9-т зааснаар ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэний ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй. 
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн харилцаанд     хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах чиг үүрэгтэй Зохицуулах зөвлөл шийдвэрлэнэ. 

Ус хэрэглэгч зөвшөөрөл авахдаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд өргөдөл гаргана..ыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой бӨргөдөлд дараах мэдээллийн тусгана. Үүнд:.Үүнд:энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн б
Ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ; йн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно. /Усны тухай хуулийн 2
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар;
Худгийн мэдээлэл;
Иргэнийус ашиглах хүсэлтийг дараах байгууллага хүлээн авч эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргана. Үүнд: хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана.

                Ус ашиглах хүсэлтэд дараах  бичиг баримтыг хавсаргана. Үүнд:
Ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг;
Рашааны нөөц, чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны тайлан, ашиглах боломжит нөөцийн талаарх дүгнэлт;
Хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт;
Барилга  байгууламжийн зураг, төсөл;
Үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үзүүлэлт;
Байгаль орчинд нөлөөлөх байдлын  үнэлгээний тайлан, дүгнэлт.

Рашаан ашиглах хүсэлт гаргахад дээрх бичиг баримтаас гадна дараах бичиг баримтыг нэмж хавсаргана. Үүнд:
Усны мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, энэ хуулийн 4.5-д заасан усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулсан рашааны хязгаарлалтын бүсийн зураг;
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт;
Рашааныг хамгаалах, ашиглах төсөл;

                                                ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ
Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасан төрийн захиргааны төв байгууллага, сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дүгнэлтийг үндэслэн:
  Сав газрын захиргаа                   Аймаг, нийслэлийн         Сум, дүүргийн Засаг дарга
   байгаль орчны алба     
 хоногт 100 шоометрээс                 хоногт  50-100 шоометр        хоногт 50 шоо

       их ус ашиглахад                           ус ашиглахад                         ус ашиглахад
Ус ашиглах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор дүгнэлт гаргах ба уг дүгнэлтийг үндэслэн дээрх хэмжээгээр дээрх байгууллагаас ус ашиглах зөвшөөрлийг олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ. 
Ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэнний ус ашиглах эрх үүснэ. 
Ус ашиглах гэрээний загварыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-367 тоот тушаал болон ус ашиглах эрхийн бичгийн загварыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/376 тоот тушаалаар тус тус баталсан.  
Иргэндус ашиглах зөвшөөрлийг 10 хүртэл жилийн хугацаагаар олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн бол ус ашиглагчийн эрхийг тухай бүр 5 хүртэл жилээр сунгана.


                                           ГОМДОЛ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгуулсан  Сав газар Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9-т зааснаар ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэний ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй. 
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн харилцаанд     хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах чиг үүрэгтэй Зохицуулах зөвлөл шийдвэрлэнэ. 


  ХЯНАЛТ ТАВИХ

Усны тухай хуулиар Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т зааснаар иргэнтэй байгуулсан  рашааныг  ашиглуулах гэрээний биелэлтэд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавих;
Усны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар нутаг дэвсгэртээ байгаа уст     цэгийн ашиглалт, хамгаалалт, эзэмшилтэд баг, хорооны Засаг дарга хяналт тавина. 

Усны тухай хуулиар аймаг, нийслэлийн байгаль орчны алба дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд: 
Усны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавьж, үр дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т зааснаар усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усан орчинг нөхөн сэргээх, ус хангамж, ариутгах татуургын болон хаягдал ус зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавина.;


Усны тухай хуулиар Сав газрын зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
“Усны тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.4-т зааснаар Сав газрын зөвлөл   ус ашиглагчийн байгуулсан  гэрээ болон “Усны тухай” хуулиар хүлээсэн ус үүргээ бүрэн гүйцэд хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.6-д зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавина.
 
Усны тухай хуулиар сум, дүүргийн байгаль хамгаалагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Усны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т зааснаар хариуцсан нутаг дэвсгэртээ     усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авна. 


               

Асуулт 1: Ус ашиглах гэрээг хэдэн жилийн хугацаатай хийж болох вэ?
Уг гэрээг 40 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болох бөгөөд нэг удаад сунгах хугацаа нь 20 жилээс илүүгүй байна.

Асуулт 2: Ус ашигласны төлбөрөөс ямар тохиолдолд чөлөөлөх вэ?
Дараах зориулалтаар усыг ашигласан бол төлбөрөөс чөлөөлнө:
1.    хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг ашиглах
2.    түймэр унтраах болон байгалийн бусад гамшигтай тэмцэх
3.    усыг үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд эргүүлэн ашигласан.

Агуулга анх оруулсан: 2018-07-05 Шинэчилсэн: 2018-07-05

Мэдээ мэдээлэл