Шүүхийн шинжилгээ Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн сумны хонгио, хошууны дээжийг мэдээллийн нэгдсэн сан бүртгэх

Иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн хонгио, хошууны дээжийг галт зэвсгийн нэгдсэн санд бүртгэн авах.

  • Галт зэвсгийн тухай хууль 12.1.7 дах заалт ЭНД дарж үзнэ үү.
  • ШШҮХ-ийн захирлын 2018 оны А/12 дугаар тушаал

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн

  1. Галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл
  2. Нэг гол төмөрт 2 ширхэг сум
  3. Эзэмшигчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн гэрчилгээ
  4. Галт зэвсгийн гэрчилгээ болон гаалийн бичиг

Ажлын өдрүүдэд Даваа гарагт 14:00-16:00 цаг, Пүрэв гарагт 10:00-12:00 цагийн хооронд бүртгэж тодорхойлолт өгнө.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн КШГ-ын Галт зэвсгийн лабораторт.

  1. Галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл
  2. Нэг гол төмөрт 2 ширхэг сум
  3. Эзэмшигчийн иргэний үнэмлэх
  4. Галт зэвсгийн гэрчилгээ болон гаалийн бичиг тус тус авч ирэхдээ эзэмшигч өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Иргэн, хуулийн этгээд нь бусдад шилжүүлэх, оршин суугаа хаяг, байршил өөрчлөгдөх, галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн гэрчилгээний хугацаа дуусан, галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн замаг өөрчлөгдсөн тохиолдолд дахин ирж бүртгүүлнэ.

Агуулга анх оруулсан: 2019-05-08 Шинэчилсэн: 2019-05-08

Мэдээ мэдээлэл