Эрүүл мэндийн үйлчилгээ Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

Улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний хяналт, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага” гэх/ олгоно.

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь чиглэлээр олгоно:

  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх;
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх;
  • мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис, угтвар бодис болон эм үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх;
  • Биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх;
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм худалдах;
  • Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ эрхлэх;
  • Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх.

 

Хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэлийг гурван жилийн хугацаагаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага / Эрүүл мэндийн яам/  тогтооно.

Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь 2 үе шаттай явагддаг.

1-р үе шат

  1. Албан хүсэлт
  2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 тоот тушаалын дагуу төсөл бичиж ирүүлэх

2-р үе шат

  1. Албан хүсэлт
  2. Үүсгэн байгуулагчийн шийдвэр
  3. Компаний дүрэм
  4. Эрүүл мэндийн байгууллагын дүрэм
  5. Үүсгэн байгуулагчийн мэдээлэл ЭМС-ын 2013 оны 145 тоот тушаалын батлагдсан хүснэгтийн дагуу
  6. Эрүүл мэндийн ажилтны мэдээлэл ЭМС-ын 2013 оны 145 тоот тушаалын батлагдсан хүснэгтийн дагуу
  7. Эмч, ажиллагсадтай хийсэн хөдөлмөрийн гэрээ
  8. Эмч,ажиллагсдын ажлын байрны тодорхойлолт
  9. Эмч, сувилагч, дунд мэргэжилтний лиценз, дипломны хуулбар
  10. Хөдөлмөрийн дотоод журам
  11. Тоног төхөөрөмжийн жагсаалт ЭМС-ын 2013 оны 145 тоот тушаалын батлагдсан хүснэгтийн дагуу
  12. Улсын тэмдэгтийн хураамж / Татварын ерөнхий газрын вэб сайтаар ороод - Сүхбаатар дүүрэг - Эрүүл мэндийн яам
    • Эмнэлгийн тусгай зөвшөөрөл- 400,000
    • Эм, ханган нийлүүлэх байгууллага-110,000/
    • https://e-tax.mta.mn/ 

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш 120 хоногийн дотор энэ хуулийн 19.7-д заасан байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн хэрэгцээний тодорхойлолтыг олгоно.

Та эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох холбоотой шийдвэрийн гомдлыг тус шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид гаргана. Хэрэв таны гаргасан гомдлын хариуг өгөхгүй эсхүл гаргасан шийдвэр нь таны эрх ашгийг хөндөж байна гэж үзвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргана.

Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл сунгуулах болон хаягийн өөрчлөлт хийлгэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Албан хүсэлт
  2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ / эх хувь/
  4. Эрүүл мэндийн ажилтны лиценз, дипломны хуулбар
  5. Татварын тайлан сүүлийн 3 жил
  6. Нийгмийн даатгалын тодорхойлолт
  7. Сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны тайлан
  8. Улсын тэмдэгтийн хураамж- / Татварын ерөнхий газрын вэб сайтаар ороод-
  9. Сүхбаатар дүүрэг- Эрүүл мэндийн яам
  10. Эмнэлгийн тусгай зөвшөөрөл- 120,000
  11. Эм, ханган нийлүүлэх байгууллага-110,000/

Асуулт 1. Ямар тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог вэ?

  • тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан

  • хуулийн этгээд татан буугдсан

  • тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон

  • тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн

  • тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй

  • тусгай зөвшөөрлийг хуулийн хүчинтэй хугацаанд сунгуулаагүй

  • тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй

  • эрүүл мэндийн байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй

  • эрүүл мэндийн байгууллагын барилга, тоног төхөөрөмж нь үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлагыг хангахгүй байгаа тухай эрх бүхий байгууллага дүгнэсэн

  • мэргэжлийн хүний нөөц бүрдээгүйгээс тусгай зөвшөөрөлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжгүй

  • эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрсдэл үүссэн гэж эрх бүхий байгууллагаас дүгнэсэн

  • тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэл, төрлөөс өөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн

  • хууль тогтоомжид заасан бусад үндэслэл

Асуулт 2. Хэрэгцээний тодорхойлолтыг хэн хийх вэ?

Хэрэгцээний үнэлгээг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас сонгон шалгаруулсан мэргэжлийн нийгэмлэг, холбоо гүйцэтгэнэ. Аймаг, Нийслэлийн Засаг дарга /Эрүүл мэндийн яам/ нь мэргэжлийн нийгэмлэг, холбооноос гаргасан дүгнэлтийг үндэслэн хэрэгцээний тодорхойлолтыг олгоно.

Агуулга анх оруулсан: 2019-12-26 Шинэчилсэн: 2022-09-06

Мэдээ мэдээлэл