Даатгалын төрөл ангилал Сайн дурын даатгал

Даатгалын тухай хуульд зааснаар Сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно.

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч;
  • Малчин;
  • Газар тариалан эрхлэгч;
  • Бичил уурхай эрхлэгч;
  • Чөлөөт уран бүтээлч;
  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн;
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн;
  • Оюутан суралцагч;
  • Бусад иргэн.

Шимтгэл төлөх хэмжээ:

Даатгалын төрөл

2017 он

2018 он

2019 он

2020 он

Тэтгэврийн даатгал

10,0%
 

11,0 %

11,5%

12,5%

Тэтгэмжийн даатгал

 

1,0 %

 

 

ҮОМШӨ-ний даатгал

 

1,0%

 

 

 

Санхүүгийн зохицуулах хороо Даатгалын газар 

Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.

Арбитрын хэлэлцээртэй бол даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

Маргааныг Арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд шүүхэд хамаарахгүй

Сайн дурын даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар дараах үүргийг хүлээнэ.

  • Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцон гэрээнд заасан хугацаанд оршин суугаа аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх;
  •  Шимтгэл төлсөн тухай орлогын мэдүүлэг / баримт/-ийг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид ирүүлж, төлсөн шимтгэлээ нийгмийн даатгалын дэвтэрт бичүүлж, баталгаажуулж авах;
  • Өөр аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьших тохиолдолд төлсөн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэн баталгаажуулсан байх.

Дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  • Нийгмийн даатгалын дэвтэр / байхгүй бол шинээр авах/;
  • Иргэн сайн дураар даатгуулах хүсэлтээ оршин суугаа газрын НДын байгууллагад гаргаж, гэрээ байгуулах;
  • Иргэний үнэмлэх;
  • 3*4 хэмжээний зураг 2 ш;
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр;
  • Шимтгэл төлөх сарын орлогын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс ихгүй байна.

Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

  1. Компани байгуулах, даатгалын эсхүл даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэр;
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  3. Компанийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, компанийн шинэчилсэн дүрмийн төсөл;
  4. Компанийн хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг хууль ёсны орлогоос бүрдсэнийг нотлох баримт;
  5. Компаний үйл ажиллагааны гурваас доошгүй жилийн хугацаатай бизнес төлөвлөгөө;
  6. Компанийн үйл ажиллагаанд ашиглах ажлын байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээний хуулбар, техник тоног төхөөрөмж, даатгал, санхүү, бүртгэлийн програм хангамжийн талаар танилцуулга, холбогдох материал;
  7. Жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан/ эхлэлтийн тайлан;
  8. Хувьцаа эзэмшигч бүрийн СЗХ04005 маягтын дагуу бөглөсөн хувьцаа эзэмшигчийн тодорхойлолт;
  9. СЗХ04006 маягтын дагуу бөглөсөн компанийн эрх бүхий албан тушаалтан болон мэргэжлийн боловсон хүчин /санхүү, даатгалын мэргэжлийн боловсон хүчин, даатгалын менежер, даатгалын андеррайтер, “Даатгалын багц дүрам”-ийн 8 дугаар хавсралт “ Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, актуарын стандарт, үнэлгээ болон актуарчийн хяналт шалгалт хийх, тайлан гаргах журам”-д заасан шаардлагыг хангасан даатгалын актуарч гэх мэт/-ий тодорхойлолт;
  10. Компанийн эрх бүхий албан тушаалтан болон мэргэжлийн боловсон хүчний иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн диплом, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  11. Хорооноос баталсан даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн Тохиромжтой этгээдийг тодорхойлох зааварт заасны дагуу бөглөсөн хувь хүн, хуулийн этгээдийн асуулгын хуудас;
  12. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.1-д заасан дотоод хяналтын хөтөлбөр;
  13. Даатгалын байгууллагын боловсон хүчин нь тухайн даатгалын хэлбэрээр мэргэшсэнийг нотлох баримт;
  14. Дотоод үйл ажиллагааны журмын төсөл;
  15. СЗХ04004 маягтын дагуу бөглөсөн даатгалын хэлбэр, 2-оос доошгүй бүтээгдэхүүнийг бүртгүүлэх өргөдөл;
  16. Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүн тус бүрээр боловсруулсан журам, Иргэний хуулийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан даатгалын гэрээ болон гэрээний баталгааны загвар;
  17. Даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн хураамжийн хувь хэмжээ, нөөц сангийн тооцоолол, танилцуулга;
  18. Хуулийн этгээд нь энэ журмын 6 дугаар хавсралтад заасан “Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн маягтыг бөглөх, баримт бичгийг бүрдүүлэх зааврын дагуу энэ журмын 1 дүгээр хавсралт (А) маягт СЗХ04001-ын дагуу гаргаж, 2 дугаар хавсралт (А)-д дурдсан бүрдүүлэх баримт бичгүүдийг бүрдүүлэн Хороонд цаасаар болон цахимаар ирүүлнэ.
  19. Хороо үйл ажллагааны  онцлогтой нь холбогдуулан нарийвчилсан тдоруулга болон нэмэлт баримт бичгийг илрүүэх, шаардага тавьж болох бөгөөд уг шаардлагыг хангасан байна.
  20. Давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн этгээд нь энэ журмын 3.1.1-3.1.19- д заасан  баримт бичгээс гадна дараах нэмэлт баримт бичгийг ирүүлнэ:

-Давхар даатгагчийн алдагдлаас хамгаалах сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд байршуулсныг нотлох дансны хуулга.

 

Агуулга анх оруулсан: 2019-08-13 Шинэчилсэн: 2019-08-13

Мэдээ мэдээлэл