Нийгмийн даатгал Нийгмийн даатгалын сайн дурын даатгал

Хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн сайн дурын даатгалд хамрагдаж болно.

Монгол улсын Үндсэн хууль-ийн хоёрдугаар бүлэг, арван гурав дугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан байдаг.

Ниймгийн даатгалын тухай хууль-ийн 4 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ гэсэн хэсэгт "Сайн дурын" даатгалд хамрагдаж болох этгээдийг заасан байдаг. Үүнд: 

Ниймгийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тодорхой хөдөлмөр эрхлээгүй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуульд заасан болзол, журмын дагуу энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалтад дурдсан даатгалд сайн дураар даатгуулж болно. Сайн дураар даатгуулагч нь дээр дурдсан нийгмийн даатгалын төрөл тус бүрд хамрагдана.

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтоож болно.
  • Ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна. Үндсэн ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн ниймгийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна.
  • Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэнийг ниймгийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан даатгалд төрөөс даатгуулна.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай (2016-05-31 №1/1029) ЭНД дарж үзнэ үү

Сайн дурын даатгалд хамрагдахыг хүссэн иргэн та өөрийн оршин суугаа газрынхаа харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж  хүсэлт гаргаснаар харилцаа эхэлнэ.

Нийгмийн даатгалын байгууллага дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
  • нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
  • нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;
  • улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
  • доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;
  • хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг

Нийгмийн даатгалын байцаагчийн эрх, хариуцлага

Нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.

Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ:

  • шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;
  • зөвхөн нийгмийн даатгалын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбарыг ажил олгогчийн харилцагч банк, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулах;
  • шимтгэл оногдох орлого нуусныг гэрчлэх баримтыг ажил олгогч болон даатгуулагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар хураан авах, хуулбарлах;
  • тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах;
  • ажил олгогч болон даатгуулагчид энэ хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
  • даатгуулагч, ажил олгогч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг албан үүргээ гүйцэтгэх явцад илрүүлэн холбогдох байгууллагад мэдэгдэх.
  • байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах;
  • ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
  • шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, “ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Сайн дурын даатгалд дараах  иргэд хамрагдах боломжтой.

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  • Малчин
  • Газар тариалан эрхлэгч
  • Бичил уурхай эрхлэгч
  • Чөлөөт уран бүтээлч
  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн
  • Оюутан суралцагч
  • Бусад иргэн

Шимтгэл төлөх хэмжээ:

Даатгалын төрөл

2017 он

2018 он

2019он

2020 он

Тэтгэврийн даатгал

10,0%

11,0%

11,5%

12,5%

Тэтгэмжийн даатгал

1,0%

ҮОМШО-ний даатгал

1,0%

Сайн дурын даатгуулагч нь дээрх тэтгэврийн,тэтгэмжийн, ҮОМШО-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авна. Үүнд Эрүүл мэндийн даатгал хамрагдахгүй.

Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар дараах үүргийг хүлээнэ.

Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцон гэрээнд заасан хугацаанд оршин суугаа аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх

Шимтгэл төлсөн тухай орлогын мэдүүлэг /баримт/-ийг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид ируулж, төлсөн шимтгэлээ нийгмийн даатгалын дэвтэрт бичүүлж, баталгаажуулж авах

Өөр аймаг, нийслэл, сум дүүрэгт шилжин суурьших тохиолдолд төлсөн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагчтай хийж дуусган, гэрээг цуцлуулж, энэ тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэн баталгаажуулсан байх

Дараах материалуудыг бүрдүүлнэ.

  • Нийгмийн даатгалын дэвтэр/ байхгүй бол шинээр авах/
  • Иргэн сайн дураар даатгуулах хүсэлтээ оршин суугаа газрын НДын байгуулагад гаргаж, гэрээ байгуулах
  • Иргэний үнэмлэх
  • 3x4 хэмжээний зураг - 2 ш
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр
  • Шимтгэл төлөх сарын орлогын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс ихгүй байна.

Иргэн та нийгмийн даатгалын байгууллага, албан тушаалтаны гаргасан шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1; 92.2 дахь хэсэг заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Иргэн та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяалалын дагуу хандах бүрэн эрхтэй.

Сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болох уу?

Болохгүй. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан сараас эхлэн гэрээгээр тохиролцсон хугацаанд шимтгэлээ төлнө.

Иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахдаа шимтгэл төлөх сарын орлогоо ямар журмаар тодорхойлох вэ?

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцон хоёр талын гэрээ байгуулах бөгөөд гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацаагаа тодорхой тусгаж өгнө.
Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.

Шимтгэл тооцох сарын орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.

Асуулт 1. Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд ямар иргэд хамрагдах вэ?

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно. Тухайлбал:

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  • Малчин
  • Газар тариалан эрхлэгч
  • Бичил уурхай эрхлэгч
  • Чөлөөт уран бүтээлч
  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн
  • Оюутан суралцагч
  • Бусад иргэн

Асуулт 2. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад ямар төрлийн даатгалд даатгуулж болох вэ?

Сайн дурын даатгуулагч эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо дараах хувь, хэмжээгээр тооцон шимтгэлээ төлнө:

  • Тэтгэврийн даатгалд-11,5%
  • Тэтгэмжийн даатгалд-1,0%
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд-1,0%

Асуулт 3. Иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахдаа шимтгэл төлөх сарын орлогоо ямар журмаар тодорхойлох вэ?

  • Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцон хоёр талын гэрээ байгуулах бөгөөд гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацаагаа тодорхой тусгаж өгнө.
  • Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
  • Шимтгэл тооцох сарын орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.

Асуулт 4. Сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болох уу?

Болохгүй. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан сараас эхлэн гэрээгээр тохиролцсон хугацаанд шимтгэлээ төлнө.

Асуулт 5. Сайн дураар даатгуулагч шимтгэлийн тооцоог ямар журмаар хийх вэ?

Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлбөл зохих шимтгэлээ банкны тооцооны салбарт орлогын мэдуулгээр нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд тушаана. Уг орлогын мэдүүлгийг үндэслэн сайн дураар даатгуулагчийн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагч хийж, түүний төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нь тухай бүр бичиж баталгаажуулж байна.

Асуулт 6. Сайн дураар даатгуулагч ямар тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцлах вэ?

  • Дараах тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцална
  • Аж ахуйн нэгж, байгууллагад ажилд орох
  • Тэтгэвэр тогтоолгох
  • Нас барах зэрэг тохиолдолд шимтгэлийн тооцоог дуусгаж, аймаг, сум, дуургийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан/ сайн дураар даатгуулагчийн гэрээг цуцалсан шалтгааныг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичиж баталгаажуулж өгнө

Асуулт 7. Сайн дураар даатгуулагч ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмж , төлбөр авах эрхтэй вэ?

Сайн дураар даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авах эрхтэй.

  • Тэтгэврийн даатгалын сангаас
    • Өндөр насны тэтгэвэр
    • Тахир дутуугийн тэтгэвэр
    • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Тэтгэмжийн даатгалын сангаас
    • Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж
    • Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
    • Оршуулгын тэтгэмж
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас
    • Тахир дутуугийн тэтгэвэр
    • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
    • Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж
    • Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдөон төлбөр
    • Тэтгэврийн даатгалын шимтгэл
    • Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардал
    • Мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын тусламж, үйлчилгээний зардал

Асуулт 8. Сайн дураар даатгуулагч нь шимтгэл төлөх талаар ямар үүрэг хүлээх вэ?

Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар дараах үүргийг хүлээнэ.

  • Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцон гэрээнд заасан хугацаанд оршин суугаа аймаг, сум, дуургийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх
  • Шимтгэл төлсөн тухай орлогын мэдүүлэг /баримт /-ийг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид ируулж, төлсөн шимтгэлээ нийгмийн даатгалын дэвтэрт бичүүлж, баталгаажуулж авах
  • Өөр аймаг, нийслэл, сум дүүрэгт шилжин суурьших тохиолдолд төлсөн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагчтай хийж дуусган, гэрээг цуцлуулж, энэ тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэн баталгаажуулсан байх

Асуулт 9. Сайн дураар даатгуулагчид ямар тохиолдолд хариуцлага хулээлгэх вэ?

Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги төлнө. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.

Асуулт 10. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах асуудлыг ямар байгууллагад тавьж шийдвэрлүүлэх вэ?

  • Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-тай гэрээ байгуулна.
  • Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж 1 хувийг даатгуулагч /иргэн/, нөгөө хувийг нийгмийн даатгалын хэлтэс / байцаагч / -т хадгална

Асуулт 11. Сайн дураар даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс нээлгэж болох уу?

Болно. 1960 оны 1 дугээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн сайн дураар даатгуулагчийн хувьд тэтгэврийн даатгалын шимэтгэлийн нэрийн дансыг даатгуулсан өдрөөс нээнэ.

Асуулт 12. 1995 оноос өмнө ажилласан хугацааг нэрийн дансны орлогод оруулан тооцох уу?

Тооцно. Та 1995 оноос өмнө ажилласан хугацаагаа тооцуулахын тулд хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтэргүй бол цэргийн батлах, архивын лавлагаа, ажилд орсон, гарсан тушаалын хуулбар зэргийг бүрдүүлж, оршин суугаа газрынхаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын нийгмийн даатгалын байцаагчаар 1995 оноос өмнө ажилласан хугацаагаа тооцуулах хэрэгтэй

Асуулт 13. Сайн дураар даатгуулахад ямар баримт бүрдүүлэх вэ?

  • Иргэний үнэмлэх
  • 3x4 хэмжээний зураг - 2 ш
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр

Асуулт 14. Сайн дураар даатгуулагч нь үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд ослын актыг ямар байгууллагад хандаж тогтоолгох вэ?

  • Сайн дураар даатгуулагч нь осолд өртсөн тухайгаа оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан /-т мэдэгдэнэ.
  • Ослын актыг аймаг сум, дүүргийн Засаг даргын томилсон байнгын комисс судлан тогтооно.

Агуулга анх оруулсан: 2019-01-31 Шинэчилсэн: 2018-12-01

Мэдээ мэдээлэл