Бизнес эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа Нөхөрлөлийн хоёр хэлбэр түүнийг байгуулах

Нөхөрлөл гэж гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг; /Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг/

Нөхөрлөл оноосон нэртэй байна. Оноосон нэр товч бөгөөд төрийн албан бичгээр илэрхийлэгдсэн, бусад нөхөрлөлийн оноосон нэртэй давхардаагүй байна. /Нөхөрлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйл/

Нөхөрлөлийн хэлбэр:

1/бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл

Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард "ББ" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ. /Нөхөрлөлийн тухай хуулийн 19 дүгээр зүйл/

2/зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай

Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард "ЗБ" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ. /Нөхөрлөлийн тухай хуулийн 27 дугаар зүйл/

Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гагцхүү бүрэн хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй.

Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.

Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь тухайн нөхөрлөлийг татан буулгах үндэслэл болохгүй. Харин тэдгээр нь бүгд гарвал нөхөрлөл татан буугдана.

Дээрх заасан тохиолдолд үлдсэн гишүүдийн шийдвэрээр уг нөхөрлөл бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж болно. Энэ тохиолдолд гэрээгээ шинэчлэн, бүртгэх байгууллагад дахин бүртгүүлнэ.

Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийг татан буулгах үед оруулсан хөрөнгөө тэргүүн ээлжинд буцаан авах давуу эрхтэй байна.

3/хязгаарлагдмал хариуцлагатай.

Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш иргэн хамтран байгуулах бөгөөд нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр, нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна.

Хуульд хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар зааснаас бусад тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх эрх бүхий иргэн хуулийн этгээдийн бусад хэлбэрээс аль тохирохыг сонгож болно. Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард “ХХН” гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ.

Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь мэргэжлийн үйл ажиллагааг илэрхийлэх өөрийн бэлгэдэл, таних тэмдэгтэй байж болно. /Нөхөрлөлийн тухай хуулийн 29 дүгээр зүйл/

Нөхөрлөлийг оршин байгаа газрынх нь нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ. /Нөхөрлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл/

Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх

Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр байгуулсан үүсгэн байгуулах гэрээний үндсэн дээр байгуулна.

Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:
1/нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
2/эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа явуулах хугацаа;
3/удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн овог нэр, хаяг, регистрийн дугаар;
4/гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;
5/хэрвээ ажиллах чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ, хугацаа;
6/ашиг, алдагдал хуваах зарчим;
7/гэрээ байгуулсан он, сар, өдөр;
8/гишүүдийн овог, нэр, иргэний харьяалал, хаяг, гарын үсэг;
9/шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.

Гишүүд гэрээ баталснаас хойш 15 өдрийн дотор бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргана. /Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйл/

Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх

Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:
1/нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
2/эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа явуулах хугацаа;
3/удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн овог нэр, хаяг, регистрийн дугаар;
4/гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;
5/хэрвээ ажиллах чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ, хугацаа;
6/ашиг, алдагдал хуваах зарчим;
7/гэрээ байгуулсан он, сар, өдөр;
8/гишүүдийн овог, нэр, иргэний харьяалал, хаяг, гарын үсэг;
9/гишүүн тус бүрийн хариуцлага
10/шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.

Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулах, бүртгүүлэх

Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр байгуулсан үүсгэн байгуулах гэрээний үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээнд доор дурдсан зүйлийг тусгана:

1/нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
2/эрхлэх үйл ажиллагаа;
3/нөхөрлөлийн гишүүний тоо, гишүүний овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний харьяалал, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг;
4/удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүний овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, регистрийн дугаар;
5/гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;
6/мэргэжлийн үйл ажиллагааны чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ;
7/шийдвэр гаргах арга, журам;
8/ашиг хуваарилах зарчим;
9/их хэмжээний үнийн дүнтэй болон сонирхлын зөрчилтэй хэлцлийг тодорхойлох журам;
10/гэрээ байгуулсан он, сар, өдөр;
11/шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.

Нөхөрлөлийн гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, түүний үнэлгээний талаар маргаан үүсвэл үнэлгээг хөндлөнгийн шинжээч зах зээлийн жишгээр тодорхойлно. Хөндлөнгийн шинжээчийг талууд харилцан тохиролцож томилно.

Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно. /Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйл/

Татан буугдах

а.Нөхөрлөл нь дор дурдсан үндэслэлээр гишүүдийн хурлын шийдвэрээр татан буугдана:
1/гэрээ, дүрэмд заасан хугацаа дууссан;
2/саналын эрхийн дийлэнх олонхыг эзэмшиж байгаа гишүүд санал гаргасан;
3/тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээг дагнан эрхэлдэг нөхөрлөлд олгогдсон тусгай зөвшөөрөл хүчингүй болсон;
4/зохион байгуулалтын төрөл хэлбэрээ өөрчилсөн;
5/нөхөрлөлийн онцлогтой холбогдон энэ хуульд заасан бусад үндэслэл;
6/нөхөрлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээнд заасан үйл ажиллагаагаа эхлээгүй, үйл ажиллагаа нь эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд харьяалагдах татварын албаны тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлээс хассан;

б.Шүүх нөхөрлөлийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана:
1/дампуурсан;
2/нэг ч гишүүн үлдээгүй, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хувьд хоёроос доош гишүүн үлдсэн;
3/ тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээг дагнан эрхэлдэг нөхөрлөлд олгогдсон тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, нөхөрлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээнд заасан үйл ажиллагаагаа эхлээгүй, үйл ажиллагаа нь эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд харьяалагдах татварын албаны тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлээс хассан үндэслэлээр татан буугдах шийдвэр гаргаагүй, эсхүл шийдвэр гаргасан боловч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхэлж байгаа;
4/хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
5/хуульд заасан бусад үндэслэл.

Гишүүд гэрээ баталснаас хойш 15 хоногийн дотор бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргана. /Нөхөрлөлийн тухай хуулийн 20 зүйлийн 20.3 дахь хэсэг/

Асуулт 1.  Нөхөрлөлийн ямар хэлбэрүүд байдаг вэ?

Нөхөрлөлийн тухай хуульд зааснаар нөхөрлөл нь дараах 3 хэлбэртэй байна.

1/бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл

Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ.

2/зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай

Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ.

3/хязгаарлагдмал хариуцлагатай.

Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш иргэн хамтран байгуулах бөгөөд нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр, нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна.

Асуулт 2. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл ямар онцлогтой вэ?

Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гагцхүү бүрэн хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй.

Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.

Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд нөхөрлөлийг татан буулгах үед оруулсан хөрөнгөө тэргүүн ээлжинд буцаан авах давуу эрхтэй байдаг.

Асуулт 3. Шүүхээс ямар нөхцөл үүссэн тохиолдолд нөхөрлөлийг татан буулгадаг вэ?

Шүүх дараах үндэслэлээр нөхөрлөлийг татан буулгадаг. Үүнд:

1/дампуурсан;

2/нэг ч гишүүн үлдээгүй, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хувьд хоёроос доош гишүүн үлдсэн;

3/ тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээг дагнан эрхэлдэг нөхөрлөлд олгогдсон тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, нөхөрлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээнд заасан үйл ажиллагаагаа эхлээгүй, үйл ажиллагаа нь эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд харьяалагдах татварын албаны тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлээс хассан үндэслэлээр татан буугдах шийдвэр гаргаагүй, эсхүл шийдвэр гаргасан боловч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхэлж байгаа;

4/хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

5/хуульд заасан бусад үндэслэл.

Асуулт 4. Нөхөрлөл үүсгэн байгуулаад 10 аад жил болж байна. Сүүлийн 8 сар үйл ажиллагаагаа эрхлэн явуулаагүй ба татан буулгах бодолтой байгаа. Хэдий хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй бол татан буулгадаг билээ?

Нөхөрлөлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар нөхөрлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээнд заасан үйл ажиллагаагаа эхлээгүй, үйл ажиллагаа нь эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд харьяалагдах татварын албаны тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлээс хасдаг.

Асуулт 5.  Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл хэрхэн байгуулах вэ?

Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр байгуулсан үүсгэн байгуулах гэрээний үндсэн дээр байгуулна.

Асуулт 6. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байгуулахдаа гэрээ байгуулдаг гэсэн. Уг гэрээнд ямар зүйлсийг тусгах ёстой байдаг вэ?

Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:

1/нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

2/эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа явуулах хугацаа;

3/удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн овог нэр, хаяг, регистрийн дугаар;

4/гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, буцаан олгох нөхцөл болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;

5/хэрвээ ажиллах чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ, хугацаа;

6/ашиг, алдагдал хуваах зарчим;

7/гэрээ байгуулсан он, сар, өдөр;

8/гишүүдийн овог, нэр, иргэний харьяалал, хаяг, гарын үсэг;

9/шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.

Асуулт 7. Намайг нөхөрлөлийн гишүүнээс хасчихсан байх юм. Би ямар хугацааны дотор ямар байгууллагад хандан гишүүнчлэлээ сэргээлгэх боломжтой вэ?

Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хасагдсан гишүүн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Асуулт 8. Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн гишүүд ямар хэмжээгээр хариуцлага хүлээдэг вэ?

Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн гишүүд дор дурдсан хариуцлагыг хүлээдэг. Үүнд:

1.Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ өөрийн хөрөнгөөр хариуцна. Нөхөрлөлийн гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгөөрөө хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ.

2.Доор дурдсан тохиолдолд дараах этгээд дангаараа болон хэсгээр хамтарч хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ:

а/буруутай үйл ажиллагаа явуулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол нөхөрлөлийн гишүүн;

б/буруутай үйл ажиллагаа явуулсан нөхөрлөлийн гишүүний болон бусад этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй гишүүн, эсхүл буруутай үйл ажиллагаа явуулсныг мэдсэн, мэдэх ёстой байсан боловч шаардлагатай арга хэмжээ аваагүй гишүүн.

3.Нөхөрлөлийн гишүүний бусдад учруулсан хохирлыг нөхөрлөлийн хөрөнгөөр тэргүүн ээлжинд барагдуулна. Хохирлыг барагдуулахад нөхөрлөлийн хөрөнгө хүрэлцэхгүй бол 2 дахь хэсэгт заасны дагуу буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөх хариуцлага хүлээнэ.

Асуулт 9. Би удаан хугацаагаар гадагшаа явах гээд нөхөрлөлөөсөө гарах гэсэн юм. Энэ тухайгаа ямар хугацааны дотор бусад гишүүддээ мэдэгдэх шаардлагатай байдаг вэ?

Хэрэг та нөхөрлөлийн гишүүнээсээ сайн дураараа гарах хүсэлтэй байгаа бол нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар нөхөрлөлийн гишүүн бусад гишүүддээ 30 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой.

Асуулт 10. Нөхөрлөл маань өөр байршилд нүүж хаягаа өөрчилж байгаа юм. Энэ тохиолдолд ямар баримт бичиг бүрдүүлж хаана хандах вэ?

Нөхөрлөл оршин байгаа газраа өөрчлөхөөр бол энэ тухайгаа харьяаллынхаа бүртгэх байгууллагад 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ. Бүртгэх байгууллага мэдэгдлийг хүлээн авснаас хойш хоёр хоногийн дотор шилжилт хийсэн тухай улсын бүртгэлд тэмдэглэл хийж, шинээр орших газрын харьяаллын бүртгэх байгууллагад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд тухайн нөхөрлөлтэй холбогдолтой бүх баримт бичгийг хавсаргана.

Агуулга анх оруулсан: 2018-09-12 Шинэчилсэн: 2018-09-12

Мэдээ мэдээлэл