Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах түүнийг шийдвэрлэх ажиллагаа Төрийн байгууллага албан тушаалтанд гомдол гаргах түүнийг шийдвэрлэх

Төрийн байгууллага албан тушаалтанд гомдол гаргах түүнийг шийдвэрлэх

Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гаргах түүнийг шийдвэрлэх эрхтэй.

Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гаргах түүнийг шийдвэрлэх үйл ажиллагаа нь Монгол улсын үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагддаг.

Иргэн болон хуулийн этгээд, байгууллагын төлөөлөгч төрийн байгууллага албан тушаалтан, түүний шийдвэрт гомдол гаргах тохиолдолд тухайн төрийн байгууллага албан тушаалтны дээд шатны байгууллага албан тушаалтанд хаяглан гаргах бөгөөд гомдол шийдвэрлэх байгууллагын бичиг хэргийн албанд, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэнд гомдлыг хүргүүлж тэмдэглэлд бүртгүүлнэ. 

Бичиг хариуцсан мэргэжилтэн таны гаргасан гомдлыг, өргөдөлд гомдолд тавигдах шаардлага хангасан эсэхийг хянан үзэж харьяалагдах албан тушаалтанд хүргүүлж хуулийн хугацаанд гомдлыг шийдвэрлэнэ.

Өргөдөл гаргах:

Иргэд өргөдөл гаргахдаа төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана.Төрийн байгууллага, албан тушаалтны хууль тогтоомжоор тогтоосон эрхлэх асуудлын хүрээг албан ёсоор нийтэд зарлаагүй нь тухайн асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй.

Гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Гомдлыг  цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно. Төрийн албан ёсны хэлийг мэдэхгүй бол төрөлх хэлээрээ гомдол гаргаж болно.

"гомдол" гэдэг нь төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг ойлгоно.

Гомдолд тавигдах шаардлага:

  • бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлүүлэн зурж болно.
  • Өргөдөл гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.

Гомдол хүлээн авах:

Төрийн бүх байгууллага өргөдөл гаргагчийг хүлээн авч бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдлийг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэж, харьяалагдах дээд байгууллага албан тушаалтанд хүргүүлнэ.

Гомдлыг хянан үзэх:

Гомдол нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах болон албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргасан эсэхийг тогтооно.

Хэрэв өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй гомдол байвал тухайн харьяалах газар, албан тушаалтанд З хоногийн дотор шилжүүлнэ.

Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хатуу хориглоно.

Гомдол нь өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих гомдол байвал дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулж шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргасан этгээдээс тодруулах боломжтой баримт мэдээллийг шаардан авах эрхтэй.

Гомдол шийдвэрлэх, хариу өгөх:

Гомдол гаргагч этгээдийн гаргасан гомдол нь шийдвэрлэгдсэн, эсвэл шийдвэрлэгдэх боломжгүй болон удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал бол тухай гомдлыг тусгай бүртгэлд бүртгэж, амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгээр хариу мэдэгдэнэ.

Гомдлыг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлтийг түүнийг шийдвэрлэсэн буюу эрх бүхий бусад албан тушаалтан хариуцна.

Гомдолд дурдсан зөрчигдсөн эрхийг сэргээлгэх талаар гаргасан шийдвэрийг холбогдох этгээд биелүүлэх үүрэгтэй.

Гомдлыг хянаж үзэхгүй байх, буцаах:

Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно:

  • өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй.
  • бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол.
  • төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй.
  • өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.
  • өргөдөлд тавигдах шаардлага хангаагүй тохиолдолд.

Дээрх нөхцөлийн дагуу таны  гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж, өргөдөл гаргагч этгээдэд З хоногийн дотор буцаана.

Иргэн таны өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж тэмдэглэж авах бөгөөд ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ хуулийн 16 дугаар зүйл.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ.

  1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
  2. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

Гомдол гаргагч этгээд нь өргөдлийн талаарх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, Захиргааны хэргийн шүүхэд гаргах эрхтэй.

Агуулга анх оруулсан: 2018-05-23 Шинэчилсэн: 2023-10-10

Мэдээ мэдээлэл