ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Байгалийн баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалахтай холбогдох харилцаа Ус ашиглах

Монгол орны нутаг дэвсгэрийн гадаргын ба гүний ус, түүний нөөцийг зүй зохистой ашиглах, эзэмших, хамгаалах нь иргэний хуулиар хүлээсэн үүрэг юм. Гол мөрөн, нуур намаг, газар доорхи ус, мөстлөг, мөсөн гол, олон жилийн цэвдэг, хиймэл усан сан, цөөрөм зэрэг нь усны нөөцийг бүрдүүлдэг. Манай оронд байнгын урсгалтай гол горхи 3800 орчим байдаг ба нийг урт нь 67 000 км. Гол мөрдийн тархалт нутаг дэвсгэрт харилцан адилгүй. Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулсаар гол горхи элбэг бол Дорнодын тал, говь нутагт ховор. Хүн амын 95 хувь унд, ахуйдаа газрын доорх ус, 5 хувь гадаргын ус ашигладаг. Монгол орны нутаг дэвсгэрт олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байгаагийн дотор халуун рашаан 42, халуун уур 1, нүүрсхүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаан төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байна.

Хуулийн зохицуулалт

Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар иргэн нь  тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй.тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй гэж хуульчилсан.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д зааснаар “ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ  ус, усан орчин, рашааныг ашиглахыг хэлнэ. 
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.28-д зааснаар “ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг хэлнэ. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т зааснаар “хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

Ус ашиглагч Усны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар  дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

 Ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашиглахгүй байх;
Хоногт 50 шоометрээс их ус ашиглагч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31.7-д заасны дагуу дотоод хяналтын цэг, техник хэрэгсэлтэй байх ба усны хэрэглээ хариуцсан ус ашиглалтын менежер ажиллуулах;
Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл авах, ашиглалтын явцад гарах бохир усыг хаягдал усны стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх, эсхүл шууд зайлуулах;      
 Ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах;ны нөөцийг хомсдох, бохирдохоос хамга
Ус, рашааны нөөц ашигласны болон ус бохирдуулсны төлбөр төлөх;гийлэх зорины сан бүхий газар, усны эх үүсвэрт он
ахРашаан ашиглагч бол дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
Рашаан, эрдэст нуур, эмчилгээний шаврын найрлага, чанарын үнэлгээний үзүүлэлтэд горимын ажиглалт хийлгэн баталгаажуулж, рашаан ашиглалтын бүртгэл хөтөлж,  дүн мэдээг сав газрын захиргаанд хүргүүлэх
 Үйл ажиллагаанаас гарах хаягдал ус, рашааныг цэвэрлэх байгууламж барьж ашиглах,  эсхүл зайлуулах цэг тогтоолгох;
Рашааны ордыг бохирдол, хомсдолоос хамгаалах зорилгоор рашааны эрүүл ахуйн болон хориглолтын бүсийн хил, заагийг мэдэгдэхүйцээр тэмдэгжүүлэх, хашиж хамгаалах;
 Ус хэрэглэгч “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 15 дугаар зүйлд зааснаар дараахь эрх, үүрэгтэй.
 Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрээний дагуу цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлэх, саарал усыг ашиглах;
 Цэвэр усаар хангуулах болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах талаар гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх;
Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх; ;ы сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй 
Хангагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үйлчилгээний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг нь төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр хангагчаас   нэхэмжлэх; өрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно. /Усны т 
Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, техникийн болон аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг үйл   ажиллагаандаа мөрдөх;ухай хуулийн 22.2.-д/
Хангагчийн төлөөлөгчийг энэ хуулийн 14.1.1-д заасан үйл ажиллагаагаа явуулах нөхцөлөөр хангах;
Хангагчаас цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, саарал усыг ашиглах техникийн нөхцөл авах;мгаалалтын бүсэд барилгаамж       
Өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх;галах, тэсэлгээ хийх, газартариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, Өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө, бололцоогүй бол хангагчаар хийлгэж, гарсан зардлыг төлөх; од огтлох, элс, хайрга, чулуу авах,ргамл
Хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах;онхөдөөахуйнүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг
Энэ хуулийн 15.1.10-т заасны дагуу бусдад цэвэр ус түгээх, тэдгээрийн    хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах нөхцөлд хангагч байгууллагаас үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг Зохицуулах зөвлөлийн        баталсан хэмжээнд авах;иглоно. /Усны тухай хуулийн 22.2.1.-д/
Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;
Усны хэрэглээний төлбөрөө тоолуурын заалтаар тооцож төлөх;
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлээр усны нөөцийг хамгаалах талаар онцгой ба энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийг тогтоосон ба эдгээр бүсэд  тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглосныг иргэд анхаарах шаардлагатай. 
Тухайн бүсийг Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтооно. 
Бүсийн дэглэмийг байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан журмаар зохицуулна. 

 


http://www.e-khutuch.mn/guide/print/11/152/law