Нийгмийн халамж үйлчилгээ Хүүхдийн мөнгөн тэтгэмж

Хүүхдийн мөнгөн тэтгэмж гэдэг нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд, эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий МУ-н иргэнд олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Монгол улсын үндсэн хууль-ийн арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасны дагуу эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэнийг асран халамжилж буй иргэнд шаардлагатай хэрэгцээг нь хангах зорилгоор Нийгмийн халамжийн тухай хууль-ийн 13 дугаар зүйлд Нийгмийн халамжийн тэтгэмж олгох тухай заасан байдаг.

Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэмж нь "Монгол улсын үндсэн хууль" , Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж олгох журам болон бусад эрх зүйн актаар зохицуулагдана.

Нийгмийн халамжийн тэтгэмж нь дараах төрлүүдтэй байна.

  • Асаргааны тэтгэмж
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж
  • Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж

Нийгмийн халамжийн тухай хууль-ийн 13 дугаар зүйлийн 3.1.5-д хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тухай заасан байдаг.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Гэр бүлийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Ахмад настаны тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж олгох журам (2012 он) ЭНД дарж үзнэ үү

Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно.

0-18 хүртэлх насны хүүхэдтэй  эх, эцэг нь хүүхдийн мөнгөн тэтгэмж тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр тогтоолгол хүсэлт, болон шаардлагатай бичиг баримтыг хүлээн авч амьдралын нөхцөлийг судлан үзэж, өөрийн саналаа сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Сум, хорооны нийгмийн ажилтан Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр холбогдох бичиг баримтын хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

Нэг. Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд, эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий МУ-н иргэнд олгоно.

Хоёр. Хүүхэд болон хүүхдийг төлөөлөн мөнгө авах  этгээд үйлчлүүлэх банкаа сонгоно. Хүүхдийн мөнгө олгох өөр эзэмшигч ашиглаж байгаагүй данс нээлгэсэн зөвхөн нэг банкийг сонгоно.

Гурав. Хүүхдийн мөнгө авах этгээд, 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө банкинд хүсэлтээ гаргана.

Дөрөв. Хүүхдийн мөнгө авах иргэний мэдээллийг банкны ажилтан  банкиндаа, банк нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. 

Бүрдүүлэх матариал:

  • Хүсэлт, иргэний үнэмлэх,
  • төрсний гэрчилгээ,
  • хэрэв асран хамгаалагч харгалзан дэмжигч томилсон бол ЗД-ын захирамж

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө. Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.

Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 25.1.9 заасны дагуу дээд шатны байгууллага албан тушаалтан буюу аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргах боломжтой.

Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай ЭНД дарж үзнэ үү.

Бүтэн өнчин, эцэг эхгүй болон асран хамгаалагч томилогдоогүй зэргээс асрамжийн газарт асруулж байгаа хүүхдийн мөнгийг асрамжийн газар нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж банкинд хадгалуулна.

Ял эдэлж байгаа, цагдан хоригдож байгаа хүүхдийн мөнгийг нэр дээр нь хадгаламжийн данс нээж, банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага хадгалж, суллагдсаны дараа өөрт нь хүлээлгэн өгнө. Хэрэв хүүхэд 16 насанд хүрээгүй тохиолдолд эрх бүхий этгээдэд, тэдгээр нь нас барсан тохиолдолд өв залгамжлагчид нь дэвтрийг хүлээлгэн өгнө.

Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг  төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа  Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно.

Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг  төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа  Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно.

Хоёрдмол харьяалалтай болсон иргэний хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй.

Агуулга анх оруулсан: 2019-01-31 Шинэчилсэн: 2018-12-01

Мэдээ мэдээлэл