Нотариатын үйлчилгээ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх

Нотариатын тухай хууль:

47 дугаар зүйл.Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх

47.1.Нотариатч эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбогдсон баримт бичгийг гэрчилж болно.

47.2.Энэ хуулийн 47.1-д заасан баримт бичгийг гэрчлэхдээ тухайн баримт бичиг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд[Legalinfo.mn холболт хийх] заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтална.

Нотариатын үйлдэл хийх заавар:

Арван нэг. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх

11.1.Нотариатч нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 47 дугаар зүйлийг баримтална.

11.2.Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичгийг гэрчлүүлэгч нь тухайн эд хөрөнгийг өмчлөхөөр хүсэлт гаргасан этгээд байна.       

Та доорх холбоосруу орж өөрт ойрхон нотариатчдын хаяг, байршил, утасны дугаарыг харна уу.

Нийслэлийн нотариатчид ЭНД дарна уу.

Орон нутгийн нотариатчид ЭНД дарна уу.

НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ, НОТАРИАТЫН БҮРТГЭЛ, ХУГАЦАА

25 дугаар зүйл.Нотариатын үйлдлийн төрөл

25.1.Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна:

25.1.1.гэрээ, хэлцэл гэрчлэх;

25.1.2.гэрээслэл гэрчлэх;

25.1.3.итгэмжлэл гэрчлэх;

25.1.4.өвлөх эрхийн гэрчилгээ олгох;

25.1.5.өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;

25.1.6.хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх;

25.1.7.эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;

25.1.8.гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх;

25.1.9.баримт бичгийн хуулбарыг гэрчлэх;

25.1.10.баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;

25.1.11.нотариатын мэдэгдэх хуудас бичих.

25.2.Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ.

Нотариатын тухай хуулийн 29, 30, 31 дүгээр зүйл. Нотариатын үйлдэл хийх хугацаа, Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, Нотариатын үйлдэл хийхээс татгалзах

Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах: Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Үйлчлүүлэгч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна”, 30.2-т “Иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан.

Нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлэх: Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Нотариатчаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ.” гэж заасан.

Нотариатын үйлдэл хийхээс татгалзах: 1997 онд батлагдан мөрдөгдөж байсан Нотариатын тухай хуулинд татгалзах хугацааг 72 цаг гэж хуульчилсан байна. Харин 2011 онд батлагдсан буюу одоогийн мөрдөгдөж байгаа Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Нотариатын үйлдэл хийхээс татгалзах хугацааны талаар дурьдаагүй бөгөөд дараах татгалзах үндэслэлүүдийг тусгаж хуульчилсан байна. Үүнд:

  1. Үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;
  2. Өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал;
  3. Өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатын үйлдэл хийлгэхийг хүсвэл;
  4. Үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал;
  5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг;
  6. Хуульд заасан бусад.

Нотариатч эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбогдсон баримт бичгийг гэрчилж болно. Ингэхдээ тухайн баримт бичиг нь эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтална.

Агуулга анх оруулсан: 2018-09-03 Шинэчилсэн: 2018-09-03

Мэдээ мэдээлэл