Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Шүүгч болон бусад оролцогчийг татгалзан гаргах

Шүүгч болон бусад оролцогчийг татгалзан гаргах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 30 дугаар зүйлийн 30.3.3, 85 дугаар зүйлийн 85.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч (1) шүүгч, (2) иргэдийн төлөөлөгч, (3) шинжээч, (4) орчуулагч, (5) хэлмэрч, (6) шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг ТАТГАЛЗАН ГАРГАХ ХҮСЭЛТИЙГ гаргах эрхтэй.

Дээрх хүмүүсийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд татгалзан гаргана.

Шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ШИЙДВЭРЛЭСЭН АСУУДАЛТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно.

Татгалзан гаргах хүсэлтийг ШҮҮГЧ ЗАХИРАМЖ, ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ТОГТООЛ гарган шийдвэрлэнэ.

Татгалзан гаргах тухай хүсэлт

Шийдвэрлэх байгууллага

1.

Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг

Ерөнхий шүүгч

2.

3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэж байхад 1 шүүгчийг татгалзах хүсэлтийг

Бусад 2 шүүгч

3.

Хэд хэдэн шүүгчийг татгалзах хүсэлтийг 

Ерөнхий шүүгч

4.

Иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг  

Хэргийг хэлэлцэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн

5.

Ерөнхий шүүгч, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан

Шүүгчдийн зөвлөгөөн олонхийн саналаар

Татгалзан гаргах хүсэлтийг ХАНГААГҮЙ бол ажиллагаа цааш ҮРГЭЛЖИЛНЭ. 

Татгалзан гаргах хүсэлтийг ХАНГАСАН бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу (1) хэргийг өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүн эсхүл (2) анхан шатны өөр захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ. Оролцогчийг татгалзсан бол өөр оролцогчийг оролцуулна.

Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, оролцогчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахгүй гэж шийдвэрлэсэн шийдвэрт ГОМДОЛ ГАРГАХ ЭРХГҮЙ.

Асуулт. Шүүгчийг өмнө нь гаргасан хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэж байгаагүй гэсэн үндэслэлээр татгалзаж болох уу?

Хариулт. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85.7-д зааснаар “Шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно” гэж заасан тул татгалзаж болохгүй.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл