Хууль зүйн мэдээлэл, туслалцаа Хууль зүйн зөвлөгөө

Хууль зүйн туслалцааны тухай хууль

Хууль зүйн туслалцаа нь дараах төрөлтэй байна:

1.Хууль зүйн зөвлөгөө өгөх 

  • Хууль зүйн асуудлаар биечлэн, цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;
  • Хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах.

2.Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;

3.Эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх.

Доор дурдсан иргэдэд хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлнэ. Үүнд:

  • Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг /хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг/, 16 дугаар бүлэг /хүүхдийн эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан;
  • Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 13.1 дүгээр зүйл /хүн худалдаалах/-д заасан гэмт хэргийн хохирогч төлбөрийн чадваргүй, эсхүл хохирогч нь хүүхэд бол түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага болон нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргасан;
  • Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан;
  • Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй бол;
  • Газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч төлбөрийн чадваргүй бол;
  • Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд.

Доор дурдсан хүүхдэд түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт, шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага болон нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгчийн хүсэлтээр өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлж болно.Үүнд: 

  • Гэмт хэргийн гэрч хүүхэд;
  • Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл /гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/, 6.20 дугаар зүйл /хүүхдийн эрхийг зөрчих/-д заасан зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн хүүхэд.
  • Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид хүсэлтийн дагуу хууль зүйн туслалцаа үзүүлж болно.
  • Ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг, эх, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн  6.1.4, 6.1.5-д заасан хэрэг маргаанд хууль зүйн туслалцаа авч болно.

 

 

 

  • Монголын хуульчдын холбооний дэргэдэх "Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх хороо"  Утас:70116004 , 70116065
  • Монголын өмгөөлөгчдийн холбоо Утас: 7012-7491, 7012-6861, 70126862 
  • Хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа "Хууль зүйн туслалцааны төв" Утас: 70004030, 70004020
  • Хууль зүйн үндсэний хүрээлэнгийн дэргэдэх "Хууль зүйн сургалт мэдээлэл судалгааны төв"-ийн 1800-1202 дугаараар хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Төлбөрийн чадваргүй иргэд хуульд заасан үйлчлүүлэгч өмгөөллийн үйлчилгээ авах бол Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад хандаж, хууль зүйн туслалцаа хүсэх өргөдөл гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана. Үүнд:

  • Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн гэсэн тодорхойлолт
  • Дээрх мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй үйлчлүүлэгчийн хувьд баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, бусад нотлох бичиг баримт;
  • Ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг, төлбөрийн чадваргүй гадаадын иргэний  хувьд холбогдох нотлох баримт бичиг;
  • Хууль зүйн туслалцаа авах иргэн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
  • Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага болон нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгчийн хүсэлт;
  • Гэрч, хохирогчийн хүсэлт;
  • Хууль тогтоомж болон хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дүрэмд заасан бусад.

Хууль зүйн туслалцаа хүсэх өргөдлийн маягт  ЭНД дарж татаж авна уу. 

Хууль зүйн туслалцааны төвийн салбарын алба хаагчдын утасны жагсаалтыг ЭНД дарж харна уу. 

Та хууль зүйн туслалцааны талаар дараах байгууллагад гомдол мэдээлэл гаргаж болно. Үүнд:

  • Монголын хуульчдын холбооний дэргэдэх "Мэргэжлийн хариуцлагын хороо" ЭНД ДАРЖ үзнэ үү.
  • Монголын өмгөөлөгчдийн холбооний "Хяналтын хороо" ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.
  • Хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа "Хууль зүйн туслалцааны төв"-ийн өргөдөл гомдол хүлээн авах ажилтан  ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Асуулт 1. Би 20 настай одоо хойд ааваараа овоглох гэсэн юм ямар материал бүрдүүлж хаана хандах бэ.?

Таны асуултыг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу зохицуулана.Та тус хуульд зааснаар Иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.Үүнд:

  • Өргөдөл   /ямар шалтгаанаар овог, эцгийн /эхийн/ нэр ,нэр өөрчлөх болсоноо тодорхой  бичнэ/ нотариатаар батлуулна\Төрсний гэрчилгээ / эх хувь,лавлагаа/
  • .Иргэний үнэмлэх болон гэрлэлтийн гэрчилгээ 
  • Архивынлавлагаа /Төрсний гэрчилгээний
  • Үйлчилгээний  хураамж Төрийн банкны 130000070592дансанд - 2500, 5000 төгрөг тушаана.
  • Цагдаагийн тодорхойлолт/УБХэлтэс цагдаагаас албан тоотоор  авна/Иргэн өөрийн нэрийг гагцхүү нэг удаа өөрчилж болно

Асуулт 2. Би багш хийдэг 1-2 жилийн хугацаанд ажилаасаа чөлөө авч болдог болов уу? Хэд хоногийн дотор мэдэгдэх вэ?

Төрийн албаны тухай хуулийн 43.3.4.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх боломжтой. Иймд та зайлшгүй эрүүл мэндийн шаардлагатай болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол 1 жил хүртлэх хугацаагаар чөлөө олгон тухайн ажлын байранд түр орлон гүйцэтгэгч томилно. Мөн  гадаад улсад мэргэжил дээшлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд 2 жил хүртлэх хугацаагаар ажлын байрыг хадгална.

Асуулт 3. Гэр бүл цуцлуулахаас өмнө хүүхдийн асрамжийн асуудалыг шийдүүлэх боломжтой юу?

Боломжгүй ээ. Гэр бүл цуцлуулахтай холбоотойгоор хүүхдийн асрамж тогтоох тухай асуудалыг зохицуулдаг.

-Гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Харин хүүхдийн ээж зарим үед намайг хүүхэдтэй маань уулзуулахгүй юм. 

Та гэрлэлтээ цуцлуулалгүй хүүхэдтэйгээ тодорхой хугацаагаар уулзаж байхаар хүүхдийн ээжтэй гэрээ байгуулж болно. Ингэсэн тохиолдолд уг гэрээг нотариатаар баталгаажуулах шаардлагатай. Ингэсэнээр та гэрээнд заасан хугацааны дагуу хүүхэдтэйгээ уулзах боломж бүрдэнэ. 

-Хүүхэд тань хэдэн настай вэ?

3 настай гэр бүл цуцлуулбал хүүхэд заавал ээж дээрээ үлдэх үү

Үгүй ээ шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэний асрамжинд үлдээх талаар шүүх шийднэ.

 

Агуулга анх оруулсан: 2018-01-26 Шинэчилсэн: 2022-07-08

Мэдээ мэдээлэл