Татварын харилцаа Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-т зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгоно.

Тусгай зөвшөөрлийн төлбөр

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлнө.

2.Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна.

3.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 21750 төгрөг байх бөгөөд харин шохойн чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалын хувьд гектар тутамд 7250 төгрөг байна. /Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйл/

Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авна. /Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1.20 дахь хэсэг/

Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх

а. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.

б. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй.

в. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно.

г. Америк доллароор илэрхийлсэн зардлын тооцоог хийхдээ тухайн өдрийн Монгол банкнаас тогтоосон албан ёсны ханшийг баримтална.

д. Хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.

е. Дээрх хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл тусгай зөвшөөрлийг цуцална. /Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйл/

Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийн доорх 3 төрлийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 10 өдөрт багтаан төлнө. /Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүггэр зүйлийн 34.1 дэх хэсэг/

1. хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой бол сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүү, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд хүргүүлнэ. /Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг/

2. хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг . /Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь хэсэг/

3. хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, /Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь хэсэг/

Маргаанд оролцогч тал төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно. / Ашигт малтмалын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.7 дахь хэсэг

Агуулга анх оруулсан: 2018-09-12 Шинэчилсэн: 2023-10-10

Мэдээ мэдээлэл