Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа Хадгаламжаас зарлагын гүйлгээ хийх

Хадгаламжаас зарлагын гүйлгээ хийх

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн

  • 5.3-т Хугацаагүй хадгаламжийн гэрээ байгуулсан бол Банк нь хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй.
  • 5.4-т Тодорхой хугацаагаар хадгаламжийн гэрээ байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй.
  • 5.5-т Гэрээний хугацаа дууссан боловч хадгалуулагч хадгалуулсан мөнгөө буцаан авах тухай, эсхүл гэрээг дахин сунгуулах шаардлага тавиагүй бол уг мөнгөн хадгаламжийг хугацаагүй мөнгөн хадгаламжид тооцож, хүүг хугацаагүй мөнгөн хадгаламжийн адил хэмжээгээр бодно.

Эрх, үүрэг / Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл/

Мөнгөө хадгалуулж буй иргэн, хуулийн этгээд дараах эрхтэй.

Мөнгийг хадгалагч /Банк/ дараах үүрэгтэй.

  • хадгалуулсан мөнгөө захиран зарцуулах хэлбэрийг сонгох;

Хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх;

  • хугацаатай мөнгөн хадгаламжаас гэрээнд заасан хугацааны дотор зарлагын гүйлгээ хийхгүй байх, зайлшгүй тохиолдолд гүйлгээ хийхээр бол хүсэлтийг бичгээр гаргаж, гэрээнд өөрчлөлт оруулахаар хадгалагчтай харилцан тохиролцох;

Хадгалуулагчийн анхны шаардлагаар түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх;

  • хадгаламжийн гүйлгээ, үлдэгдлийг шалгах;

 

 

Банк, Хадгалуулагч иргэн, хуулийн этгээд

Хадгаламжийн данснаас мөнгө гаргах, хадгаламжин дахь мөнгөө буцаан авах

  1. Банкны дурын салбарт өөрийн иргэний үнэмлэх, гадаад паспорттойгоо ирж зарлагын гүйлгээ хийнэ.
  2. Өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэл олгож эсхүл төлбөрийн даалгавар бичиж зарлагын гүйлгээ гаргах боломжтой.
  3. Хугацаатай хадгаламжийн данснаас хугацаа дуусаагүй байхад зарлагын гүйлгээ гаргахгүй. Зайлшгүй тохиолдолд зарлага гаргах тохиолдолд хадгаламжийг цуцалж, мөнгийг олгоно.

Хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр хадгаламжаас суутгал хийх тохиолдолдлууд:

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ...., Татварын тухай хуулийн 711.2.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 25.1.2-т тус тус зааснаар (1) шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөр, (2) татварын өр болон (3) нийгмийн даатгалын шимтгэлийг Шийдвэр гүйцэтгэгч, байцаагчийн мэдэгдэх хуудас, актыг үндэслэн хадгаламжийн данснаас шууд зарлага хийж болохоор заасан.

Хугацаагүй хадгаламж – Хадгалуулагчийн хүссэн үед

Хугацаатай хадгаламж – Хадгаламжийн гэрээний хугацаа дууссаны дараа, эсхүл хадгаламжаа цуцалж, зарлага гаргах хүсэлт гаргасан даруй.

Банк

  • хадгаламж эзэмшигчийн хүссэн үед хадгалуулсан мөнгийг буцаан өгөөгүй,
  • хугацаатай хадгаламжийн хугацаа дуусахад мөнгийг Хадгалуулагч анх шаардахад буцаан өгөөгүй,
  • Хадгаламжаас хадгалуулагч /таны/ зөвшөөрөлгүйгээр зарлага гаргасан бол хохирлоо арилгуулахаар ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ эрхтэй. /Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7/

Мөн банк хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийсэн бөгөөд үүнээс хохирол учруулсан бол Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-т зааснаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар гомдол гаргаж болох бөгөөд банкыг 4 сая төгрөгөөр торгоно.

Хадгаламжийн данснаас зарлагын гүйлгээ гаргах, хадгаламж барьцаалан зээл авах эрхээ Хадгалуулагч өөр этгээдэд шилжүүлж, итгэмжлэлд олгох тохиолдолд итгэмжлэлд зарлагын гүйлгээ гаргах дансны дугаар, ямар үйлдэл хийх талаар дэлгэрэнгүй бичүүлж авсан байвал зохино. Итгэмжлэлд хийх үйлдлийг тодорхой тусгаагүйгээс тухайн итгэмжлэлээр төлөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүсдэг.

Асуулт 1. Өөрөө биеэр банкин дээр очих боломжгүй /хөдөө орон нутагт, гадаадад, эсхүл эмнэлэгт байгаа/ тохиолдолд хэрхэн хадгаламжаасаа мөнгө гаргах вэ?

Хариулт 2. Иргэний хуулийн 62-р зүйлд зааснаар итгэмжлэлээр зарлагын гүйлгээ гаргах боломжтой.

Асуулт 2. Хадгаламжийн дансыг битүүмжилчихсэн мөнгө гаргахгүй байна. Банк санаачлагаараа дансыг битүүмжилж, зарлага гаргах эрхийг хааж болох уу?

Хариулт 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.13, Нийгмийн даатгалын тухай хуулийн 25.1.2, Татварын ерөнхий хуулийн 711.2.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд банкин дахь данснуудын хөдөлгөөнийг зогсоох, үл маргах журмаар төлбөрийг төлүүлэх ажиллагааг банкаараа дамжуулан хийдэг. Иймд дээрх хуульд заасан үндэслэлүүдээр дансны хөдөлгөөний хааж болно.

Агуулга анх оруулсан: 2018-06-15 Шинэчилсэн: 2018-06-15

Мэдээ мэдээлэл