Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Шүүхийн шийдвэрийг дахин хянуулах

Шүүхийн шийдвэрийг дахин хянуулах

Шүүхийн шийдвэрийг дахин хянуулах гэдэг нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, шүүхийн магадлал, тогтоолыг өөрчлүүлэх, хүчингүй болгуулахаар хүсэлт гаргахыг хэлнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар Дараах нөхцөл байдал байгаа гэж үзвэл ХҮСЭЛТ гаргаж, хэргийг шүүхээр дахин хянуулах боломжтой.

  1. шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн;
  2. шүүхийн шийдвэр үндэслэл болсон нотлох баримт хуурамч,
  3. шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
  4. шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол болон шийдвэр, эсхүл захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хүчингүй болсон;
  5. гуравдагч этгээдийг татан оролцуулалгүйгээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн.

Мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т зааснаар Хүсэлтийг хянуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргана.

132.2.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө энэ хуулийн 131.1-д заасан үндэслэл шинээр илэрсэн бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 132.1-д заасан хүсэлтийг гаргаж болно.

132.3.Захиргааны актыг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн бол шинэ захиргааны акт гарснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 132.1-д заасан хүсэлтийг гаргаж болно.

132.4.Хүсэлтийг бичгээр гаргаж түүнд шинээр илэрсэн нөхцөл байдлын талаарх баримтыг хавсаргана.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд зааснаар Хянуулах шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны шүүх, гомдол гаргасан бол тухайн шатны шүүх шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

Татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх дарааллыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132-134 дүгээр зүйлд зохицуулсан.

  1. Хүсэлтийг шүүх хүлээн авна.
  2. Шүүх хуралдаан зарлана. /Хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл түүнд мэдэгдэх ба ирээгүй нь хүсэлтийг шийдвэрлэхэд саад болохгүй./
  3. Шүүх хуралдаанаар хүсэлтийг шийдвэрлэнэ. /Анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн дахин оролцохгүй./
  4. Шүүх хүсэлтийг шийдвэрлээд түүнийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана.
  5. Хүсэлтийг хангасан тохиолдолд шүүхийн урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.
  6. Хүчингүй болгож буй шийдвэр биелэгдсэн тохиолдолд шийдвэрийг тухай асуудлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл