Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Газар зүйн заалтын гэрчилгээ авах

Газар зүйн заалтын гэрчилгээ авах

Газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, түүнийг эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулж байна.

Газар зүйн заалт: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн тодорхойлолтыг ойлгоно. Мөн тус хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу газар зүйн заалт нь тухайн бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлсон газар нутгийн газар зүйн нэр дангаараа, эсхүл тухайн бараа, бүтээгдэхүүний нэртэй хосолсон хэлбэрээр илэрхийлэгдэж болно.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Газар зүйн заалтад дараах шаардлага тавигддаг. Үүнд:

  • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.4-т заасан тодорхойлолтод хамаарахгүй бол;

Газар зүйн заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн төрлийн бараа, бүтээгдэхүүний ерөнхий нэр болсон бол газар зүйн заалтыг бүртгэхгүй.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Газар зүйн заалтад хамаарч байгаа бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн, газар зүйн заалт бүртгүүлэх хүсэлтэй нэгдэл, холбоо, байгууллага нь тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг төлөөлөх хуулиар олгосон эрхийн дагуу газар зүйн заалтыг бүртгүүлэхээр мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагын тогтоосон журмын дагуу бичгээр гаргана.

Газар зүйн заалтын мэдүүлгийг мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргана.

Газар зүйн заалтын мэдүүлэг зөвхөн нэг газар зүйн заалтад хамаарна.

Газар зүйн заалтын мэдүүлэг дараахь зүйлээс бүрдэнэ. Үүнд:

  • төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
  • хураамж төлсөн тухай баримт

Өргөдөлд дараахь зүйлийг тусгана. Үүнд:

  • газар зүйн заалтыг бүртгүүлэх тухай хүсэлт;
  • мэдүүлэг гаргагчийн оноосон нэр, хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, зохион байгуулалтын хэлбэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;
  • мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, гарын үсэг; 
  • бүртгүүлэхээр мэдүүлж байгаа газар зүйн заалт;
  • тухайн газар нутгийн газар зүйн байршил;
  • газар зүйн заалт нь кириллээс өөр үсгээр илэрхийлэгдсэн бол тухайн газар зүйн заалтын кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга;
  • бараа, үйлчилгээний ангиллын дагуу ангилсан тухайн газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний нэр;
  • бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай тайлбар.

Газар зүйн заалтын мэдүүлэгт дараахь зүйлийг хавсаргана:

  • тухайн газар нутагт үйлдвэрлэл эрхэлдгийг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
  • бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт;
  • гадаад улсын газар зүйн заалтыг бүртгүүлэхээр мэдүүлж байгаа бол гарлын улсдаа газар зүйн заалтаар хамгаалагдсаныг нотолсон баримт;
  • мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн бол итгэмжлэл.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 23.6, 23.7-д заасны дагуу мэдүүлэгт хавсаргах дээрх зүйлсийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш хоёр сарын дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Энэ хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн захиргааны байгууллага шүүлтийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш зургаан сарын дотор хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

Төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалт Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн газар зүйн заалтыг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

Мэдүүлэг гаргагч газар зүйн заалтыг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор үндэслэл бүхий хариуг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийн хариуг хүлээж авснаас хойш гурван сарын дотор тухайн газар зүйн заалтыг бүртгэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргана.

Хэрэв Мэдүүлэг гаргагч газар зүйн заалтыг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэрийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор үндэслэл бүхий хариуг ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалтыг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар зүйн заалтын мэдүүлгийн бүрдлийг хянах, анхдагч огноог тогтоох, шүүлт хийх ажиллагаатай холбоотой гомдлыг мэдүүлэг гаргагч мэдэгдэл хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана.

Маргаан шийдвэрлэх комисс нь энэ хуулийн гомдол, хүсэлтийг хүлээж авснаас хойш зургаан сарын дотор хянан шийдвэрлэж энэ тухай гомдол, хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ. Маргаан шийдвэрлэх комиссын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол, хүсэлт гаргагч гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

Зөвлөгөө №1:

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүн тухайн газар зүйн заалтын шинж чанарыг бүрэн агуулж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор чанарын дотоод болон гадны хяналт хийнэ.

Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын дотоод хяналтыг газар зүйн заалт хэрэглэгч нэгдэл, холбоо, байгууллага хэрэгжүүлнэ.

Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний гадны хяналтыг аймаг, нийслэлийн чанарын хяналтын лаборатори болон чанарын хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллага хэрэгжүүлнэ. 

Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын хяналтын үр дүн нь бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлтэд тодорхойлсон шинж чанартай тохирч байвал тухайн бараа бүтээгдэхүүнийг газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнд тооцно.

Асуулт 1:

Газар зүйн заалтыг хэрэглэгч ямар эрхүүдийг эдлэх вэ?

Хариулт 1:

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу газар зүйн заалт хэрэглэгчийн эрх тухайн газар зүйн заалтыг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх бүртгэгдсэн бараа, бүтээгдэхүүнд хамаарна.

Газар зүйн заалт хэрэглэгч тухайн газар зүйн заалтын хувьд дараахь эрх эдэлнэ. Үүнд:

  • өөрийн бараа, бүтээгдэхүүнд газар зүйн заалтыг ашиглах;
  • бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд тухайн газар нутагт үйлдвэрлээгүй бараа, бүтээгдэхүүнд хэрэглэсэн бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;
  • бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд төсөөтэй бараа, бүтээгдэхүүнд хэрэглэснээс шударга бус давуу эрх эдлэх буюу газар зүйн заалтын нэр хүндийг гутаахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;
  • бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд ашиглахдаа бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг үнэн зөвөөр заасан хэдий ч газар зүйн заалтыг хөрвүүлсэн байдлаар, эсхүл “төрлийн”, “маягийн”, “хийцийн”, “дууриамал” зэрэг илэрхийллийн хамтаар ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;
  • хууль заасан эрхийг нь зөрчсөн үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах;

Газар зүйн заалт хэрэглэгч нь бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлтэд заасан онцлог шинж чанарыг хадгалах үүрэг хүлээнэ.

Асуулт 2:

Газар зүйн заалтыг ямар тохиолдолд ашиглаж байна гэж үзэх вэ?

Хариулт 2:

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах тохиолдолд газар зүйн заалтыг ашигласанд тооцно. Үүнд:

  • газар зүйн заалтыг бараа, бүтээгдэхүүн, түүний сав, баглаа боодолд хэрэглэсэн бол;
  • газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан бол;
  • газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлсэн бол;
  • газар зүйн заалтыг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол.

Газар зүйн заалтыг өөрийн бараа, бүтээгдэхүүнд ашиглахаар бүртгүүлсэн этгээд нь тухайн газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд бүртгэгдсэн газар зүйн заалтыг дээр дурдсаны дагуу ашиглах эрхтэй.

Асуулт 3:

Газар зүйн заалтын гэрчилгээний хугацаа ямар байдаг вэ?

Хариулт 3:

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 25.3-т заасны дагуу Газар зүйн заалтын бүртгэл анхдагч огнооноос эхлэн хүчинтэй байх бөгөөд тодорхой хугацаагаар хязгаарлагдахгүй.

Асуулт 4:

Газар зүйн заалтын гэрчилгээг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

Хариулт 4:

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу газар зүйн заалтын бүртгэлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно. Үүнд:

  • газар зүйн заалтыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол;

Сонирхогч этгээд дээр дурдсан үндэслэлээр бүртгэгдсэн газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг Маргаан шийдвэрлэх комисст гаргана. Маргаан шийдвэрлэх комисс нь үндэслэлтэй гэж үзвэл бүртгэгдсэн газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж, энэ тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

Төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд өмнө бүртгэсэн газар зүйн заалтыг тухайн хэрэглэгчийн хувьд хүчингүй болсонд тооцно. Үүнд:

  • газар зүйн заалтыг гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дотор хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаагүй;
  • газар зүйн заалт хэрэглэгч нь бүртгэгдсэн газар зүйн заалтыг хэрэглэх эрхээсээ татгалзсан тухай бичгээр мэдэгдсэн;
  • газар зүйн заалтыг хэрэглэгч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд уг газар зүйн заалтыг хэрэглэх эрхийг өөр этгээдэд шилжүүлээгүй;

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:  

  • тухайн бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай шууд холбоогүй болсон бол;
  • газар зүйн заалт хэрэглэгч хуулийн этгээд татан буугдсан бол;
  • газар зүйн заалт хэрэглэгч нь тухайн газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан бол;
  • хуульд заасан бусад үндэслэл.

Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дуусгавар болсон тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл