Гадаадын иргэн, харьяатын харилцаа Виз

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын виз (цаашид “виз” гэх)-ийг зохих журмын дагуу авсан байна.”

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар “Визийг хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно”. Түүнчлэн, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар “Визийг хавсралт хуудсаар олгож болно” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар Визийг олгохдоо дараах зэрэгт олгоно. Үүнд:

  1. Дипломат зэргийн виз
  2. Албан зэргийн виз
  3. Энгийн зэргийн виз

Хуулийн заалт

Зэрэг

Виз авах эрх бүхий этгээд

ГИЭЗБтХ 12.1

Дипломат зэргийн виз

Дипломат зэргийн визийг дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий НҮБ-ын ажилтан, албан тушаалтанд олгоно

 

ГИЭЗБтХ 13.1

Албан зэргийн виз

Албан зэргийн визийг дараахь гадаадын иргэнд олгоно:

1. Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих, оршин суух гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын ажилтан, албан тушаалтан, олон улсын байгууллагын ажлаар ирэх энгийн паспорттай гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн;

2. Тус улсын төр, захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий намын урилгаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн;

3. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу тус улсад ажиллах албан болон энгийн паспорттай гадаадын иргэн;

4. Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын албан болон энгийн паспорттай ажилтан.

 

ГИЭЗБтХ 14.1

Энгийн зэргийн виз

Энэ хуулийн 12, 13 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд гадаадын иргэнд энгийн зэргийн виз олгоно.

 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т зааснаар “Виз нь орох, гарах-орох, дамжин өнгөрөх зориулалттай, Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгыг агуулсан ангилалтай, нэг, хоёр, олон удаагийн гэсэн төрөлтэй байна.

Тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар “Виз нь дараах ангилалтай байна”

Д/д

Ангилал

Виз хүсэх эрх бүхий этгээд

1

“D” ангиллын виз

Дипломат зэргийн визийг дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий НҮБ-ын ажилтан, албан тушаалтан

2

“A” ангиллын виз

1. Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих, оршин суух гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын ажилтан, албан тушаалтан, олон улсын байгууллагын ажлаар ирэх энгийн паспорттай гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн;

2. Тус улсын төр, захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий намын урилгаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн;

3. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу тус улсад ажиллах албан болон энгийн паспорттай гадаадын иргэн;

4. Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын албан болон энгийн паспорттай ажилтан.

3

“T” ангиллын виз

Гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд;

4

“O” ангиллын виз

Төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд;

5

“В” ангиллын виз

Ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэнд;

6

“S” ангиллын виз

Суралцах, мэргэжил дээшлүүлэх болон дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний байгууллага болон инновацийн салбарын гарааны компанид эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөдөлмөрийн гэрээгээр хийх зорилгоор ирэх гадаадын иргэнд;

7

“J” ангиллын виз

 Тус улсад жуулчлахаар ирэх гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан;

8

“HG” ангиллын визийг

Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан;

9

“SH” ангиллын виз

Шашны байгууллагын шугамаар ирэх, оршин суух гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан; 

10

“TS” ангиллын виз

Монгол Улсад цагаачлах зөвшөөрөл авсан гадаадын иргэнд;

11

“Н” ангиллын виз

Монгол Улсад хувийн хэргээр оршин суугчийн гэр бүлийн гишүүн болон хувийн урилгаар ирэх гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан.

Монгол Улсын хилээр нэвтрэхийг хүссэн гадаадын иргэн Та дараах байгууллагуудад хандан виз авах хүсэлт гаргана:

1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/;

2. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/;

3. Гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсын өргөмжит консул.

Жич:

1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дипломат, албан зэргийн бүх төрлийн болон “O”, “В” ангиллын 30 хүртлэх хоног орох зориулалтын нэг болон хоёр удаагийн энгийн зэргийн визний зөвшөөрөл олгоно.

2. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бусад визний зөвшөөрөл олгоно.

  1. БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

Д/д

Хандах байгууллага

Визний ангилал

Бүрдүүлэх бичиг баримт

1

Гадаад харилцааны яам

“O”, “B”

  • мэдүүлгийн хуудас;
  • уригчийн албан хүсэлт;
  • цахимаар бөглөсөн мэдүүлэг;
  • гадаадын иргэний хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичиг (цаашид “паспорт” гэх)-ийн хуулбар;
  • хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • хураамж төлсөн баримт.

2

Гадаадын иргэн, харьяатын газар

 

“D”, “A”, “T” , “S”, “J” , “HG”

 “SH”, “TS”,

“Н”

 

 

 

  • мэдүүлгийн хуудас;
  • уригчийн хүсэлт;
  • гадаадын иргэний хүчин төгөлдөр паспортын хуулбар;
  • хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах зорилгоор ирэх гадаадын иргэнд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл;
  • хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • гэр бүлийн гишүүд дагалдан ирэх тохиолдолд гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, шаардлагатай тохиолдолд орчуулгын хамт.

3

Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар,

өргөмжит консул, хилийн боомт

“A”, “D”

 

 

  • мэдүүлгийн хуудас;
  • хүчин төгөлдөр паспорт;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • гадаад улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг, эсхүл гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл.

4

Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар,

өргөмжит консул, хилийн боомт

“J”

  • мэдүүлгийн хуудас;
  • хүчин төгөлдөр паспорт;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Монгол Улсад ирэх, буцах нислэг буюу галт тэрэгний тийз захиалгын хуудас;
  • Монгол Улсад зорчих хугацаанд байрлах зочид буудлын захиалгын хуудас, байрлах газрын хаяг;
  • шаардлагатай тохиолдолд хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн чадавхитайг нотолсон бичиг баримт;
  • гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;
  • визийн хураамж төлсөн баримт.

5

Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар,

өргөмжит консул

“T” , “S”,  “HG”,

 “SH”, “TS”,

“Н”, “O”, “B”

 

  • мэдүүлгийн хуудас;
  • хүчин төгөлдөр паспорт;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • виз олгох эрх бүхий байгууллагаас олгосон тохиолдолд визийн зөвшөөрөл, хувийн урилга;
  • гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;
  • шаардлагатай бол албан хүсэлт;
  • визийн хураамж.

6

Хилийн боомт

“T” , “S”,  “HG”,

 “SH”, “TS”,

“Н”, “O”, “B”

 

  • мэдүүлгийн хуудас;
  • хүчин төгөлдөр паспорт;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • виз олгох эрх бүхий байгууллагаас олгосон тохиолдолд визийн зөвшөөрөл, хувийн урилга;
  • гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;
  • шаардлагатай бол албан хүсэлт;
  • визийн хураамж

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Визний зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

Визийн мэдүүлгийг дараах албан тушаалтан хянан баталгаажуулна:

  • Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал эрхэлсэн газрын захирал, дэд захирал;
  • Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, консулын хэлтсийн дарга, консулын албан тушаалтан, өргөмжит консул;
  • Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, түүний эрх олгосон албан тушаалтан.

Жич: Визний мэдүүлэг өгөхөд тухайн гадаадын иргэний паспортын хугацаа 6 ба түүнээс дээш хугацаатай байна.

 

 

Гадаадын иргэн Таны виз авах хүсэлтэй холбогдох шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1; 92.2 дахь хэсэг заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяалалын дагуу хандах бүрэн эрхтэй.

Агуулга анх оруулсан: 2018-07-16 Шинэчилсэн: 2018-07-16

Мэдээ мэдээлэл