Гадаадын иргэн, харьяатын харилцаа Монгол Улсын харъяатаас гарах

Монгол Улсын харъяатаас гарах

Монгол Улсын харьяат болох асуудлыг Харьяатын тухай  зохицуулдаг. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу Монгол Улсын харьяатаас гарах асуудлыг хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно гэж заасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын харьяатыг Монгол Улсын харьяатаас гаргах асуудлаар шийдвэр гаргах эрхтэй. /Харьяатын тухай хуулийн 19.2./

Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт болон холбогдох бичиг баримтын хамт Та Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагат хандан гаргана.  Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагч дараах бичиг баримт бүрдүүлнэ:

  1. Өргөдөл (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгана)  
  2. Гурван үеийн намтар (өөрийн эхнэр/нөхрийн, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн)   
  3. Мэдүүлгийн хуудас 
  4. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 
  5. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний,  гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 
  6. 16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг эхийн харилцан бичгээр тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  7. 16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний  бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 
  8. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухайн гадаад улсын эрх бүхий холбогдох байгууллагын албан ёсны зөвшөөрөл, орчуулгын хамт; 
  9. Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас гаргасан тодорхойлолт - шүүх - шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага; - татварын байгууллага - сургалтын төрийн сан
  10. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаяг, ам бүлийн); 
  11. Зураг 3 хувь.

Дээрх өргөдөл болон холбогдох бичиг баримтыг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон гадаад улсад оршин суугаа хүний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлүүлэхээр холбогдох бусад бичиг баримт, саналын хамт Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулснаар Ерөнхийлөгчид өргөн барина.

Иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч, хянан хэлэлцэж, шийдвэр гаргах хугацаа зургаан сараас хэтрэхгүй байна. 

Иргэний харьяаллын асуудлаар шийдвэр гаргаснаас хойш хагас жилийн дотор уг асуудлаар дахин гаргасан өргөдлийг хүлээн авахгүй. 

Таны Монгол Улсын харьяат болохтой холбогдох шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1; 92.2 дахь хэсэг заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдолыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авхаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяалалын дагуу хандах бүрэн эрхтэй.

 

Агуулга анх оруулсан: 2018-07-16 Шинэчилсэн: 2018-07-16

Мэдээ мэдээлэл