Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрх

Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрх

Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхтэй бөгөөд хүүхэд нийгмийн амьдралд оролцохдоо дараах эрх эдэлнэ:

  •  хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хуулиар хориглоогүй арга хэмжээнд оролцох, эвлэлдэн нэгдэх;
  •  хүүхэд өөрт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт өгөхөд оролцох;  хүүхэд өөрийн бүтээсэн зохиогчийн
  •  эрх, шинэ бүтээл, оновчтой саналыг
  •  хууль тогтоомжид заасны дагуу
  •  өмчлөх, түүний үр шимийг хүртэх;
  •  хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах;
  •  хуулиар олгогдсон эрхээ эдлэх, шаардах.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ

Хүүхдийн эрхийн талаар мэдээлэл өгөх, гомдол, нэхэмжлэл гаргах

   Хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана.

    Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, баг, сум, хорооны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт, шаардлага гаргаж болно.

 

Агуулга анх оруулсан: 2018-09-05 Шинэчилсэн: 2018-09-05

Мэдээ мэдээлэл