Даатгалын төрөл ангилал Даатгалын тохиолдол, гэрээ нөхөн төлбөр

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар

Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно. Даатгалын гэрээнд заасан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгуулагчийн буруугаас хохирсон гуравдагч этгээдэд шууд олгож болно.

Тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах

  • Зохицуулах хороо дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрлийг олгох бөгөөд тухайн даатгалын төрөл, хэлбэрээс хамааран нэмэлт шаардлага тавьж болно:
  • Өргөдөл гаргагч, түүний эрх бүхий албан тушаалтан, өргөдөл гаргагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь тус тус даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиромжтой этгээд бол;
  • Өргөдөл гаргагч нь тусгай зөвшөөрлийг олгосны дараа энэ хууль болон даатгалын багц дүрмийг дагаж мөрдөх бүрэн боломжтой гэдэг нь нотлогдож байна гэж үзвэл;
  • Тухайн даатгалын үйл ажиллагааг эрхлэхэд өргөдөл гаргагчийн удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн эх үүсвэр хангалттай гэж үзвэл;
  • Тусгай зөвшөөрөл олгох нь нийтийн болон даатгуулагчийн олгох нь нийтийн болон даатгуулагчийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзвэл.
  • Зохицуулах хороо даатгагчийн үйл ажиллагааны цар хүрээ, тусгай зөвшөөрлийн төрөл, хэлбэрээс хамааран тусгай зөвшөөрөлд тавигдах нөхцөл шаардлагыг хэдийд ч өөрчлөн тогтоож болно.
  • Зохицуулах хороо урт хугацааны болон ердийн даатгалын үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй.
  • Тусгай зөвшөөрлийг бичгээр олгох бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:

-Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр;

-тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр хаяг;

-эрхлэх даатгалын ангилал, төрөл, хэлбэр;

-үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлага;

-тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон огноо;

-тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/;

-давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх.

 

Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгох бөгөөд уг зөвшөөрөл нь энэ хуулийн 69,70 дугаар зүйлд заасны дагуу түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл хүчин төгөлдөр байна.

Зохицуулах хороо өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, эсхүл тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрсөн боловч даатгалын тодорхой төрөл, хэлбэрийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй бол энэ тухай бичгээр мэдэгдэж, татгалзсан үндэслэлийг заана.

Зохицуулах хороо өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 45 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Зохицуулах хороо дараах үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:

  • Энэ хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй;
  • Даатгалын багц дүрэмд заасан баримт бичгийг бүрэн ирүүлээгүй;
  • Хуульд заасан бусад үндэслэл.
  • Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгосон тухай даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.
  • Зохицуулах хороо энэ хуулийн 20.1.1-д заасан “тохиромжтой этгээд”-ийг тодорхойлох зааврыг гаргаж болно.

Даатгагч хөрөнгөө шилжүүлэхэд тавих хяналт

  1. Даатгагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшиж буй этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд буй хөрөнгийг Зохицуулах хорооны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийг хориглоно.
  2. Аливаа этгээд Зохицуулах хорооноос бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр даатгагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран шууд буюу шууд бусаар эзэмших, өмчлөхийг хориглоно.
  3. Даатгагч өөрийн эзэмшил, өмчлөлд буй энэ хуулийн 21.1-д заасан хөрөнгийн талаар Зохицуулах хорооноос бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр дараах үйлдэл хийхийг хориглоно:

Худалдах, шилжүүлэх, барьцаалах зэргээр захиран зарцуулах, эсхүл захиран зарцуулахыг бусдад зөвшөөрөх;

Өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх болон багасгах үр дагаварт хүргэх хувьцаа гаргах, хуваарилах, хувьцаа гаргах, хуваарилах, хувьцаа эзэмшигчдийн эзлэх хувийг бууруулах буюу нэмэгдүүлэх үр дагаварт хүргэх хэлцэл хийх.

Даатгагч энэ хуулийн 21.3-т заасан үйлдэл хийх зөвшөөрөл хүссэн өргөдлийг Зохицуулах хороонд гаргана.

Даатгагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмших, өмчлөхийг хүсэгч нь ийнхүү эзэмших, өмчлөх тохиромжтой этгээд гэж үзсэн тохиолдолд Зохицуулах хороо даатгагчид зөвшөөрөл олгоно.  

Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.

Арбитрын хэлэлцээртэй бол даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

Маргааныг Арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд шүүхэд хамаарахгүй

Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно:

  • Даатгуулагчийн өргөдөл;
  • Даатгалын баталгааны эх хувь ;
  • Учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал;
  • Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт.

Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно:

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

Асуулт 1. Даатгагч зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх үү?

 Даатгалын тухай хуульд зааснаар Даатгагч нь Монгол Улсад болон гадаад улсад гагцхүү даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ.

Асуулт 2. Даатгагч нь ерөнхий захиргааныхаа хаягийг өөрчилбөл энэ тухайгаа хаана хэдийд хандах вэ?

Даатгагч нь ерөнхий захиргааныхаа хаягийг өөрчилбөл ажлын 5 хоногийн дотор Зохицуулах хороонд мэдэгдэнэ.

Асуулт 3. Даатгагч нь гадаадад даатгалын үйл ажиллагаа явуулахдаа хаанаас зөвшөөрөл авах вэ?

Даатгагч нь өөрийн салбар, төлөөлөгчийн газраа гадаад улсын нутаг дэвсгэрт нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа явуулахдаа Зохицуулах хорооноос бичгээр зөвшөөрөл авна.

Асуулт 4. Холбогдох этгээд гэдэгт юу хамаарах вэ?

Даатгагч болон даатгагч байсан этгээд, эсхүл түүний хараат болон охин компани хамаарна.

Асуулт 5. Албадлагын арга хэмжээний төрөл гэж юу вэ?

Зохицуулах хороо дараах төрлийн албадлагын арга хэмжээг хэрэглэнэ:

  1. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх;
  2. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;
  3. Шалгагч томилох;
  4. Даалгавар өгөх;
  5. Даатгалын үйл ажиллагааг зохистой явуулах талаар зөвлөх үүрэг бүхий дадлага туршлагатай мэргэжилтэн томилох;

Асуулт 6. Тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр түдгэлзүүлэх вэ?

Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр түдгэлзүүлнэ:

  • Албадлагын арга хэмжээ авах үндэслэлийн аль нэг нь илэрсэн;
  • Тусгай зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын дотор үйл ажиллагаагаа эхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон;
  • Тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг төлөх хугацаа өнгөрснөөс хойш 2 сарын дотор төлөөгүй.

Асуулт 7. Тусгай зөвшөөрлийг хэр хугацаагаар түдгэлзүүлдэг вэ?

  • Зохицуулах хорооноос тогтоосон хугацаагаар;
  • Зохицуулах хорооноос тавьсан шаардлага, өгсөн даалгаврыг биелүүлэх хүртэл түдгэлзүүлнэ.

Асуулт 8. Даатгалын тухай хуульд мэдээллийн нууцлалыг хадгалах тухай юу гэж заасан байдаг вэ?

Зохицуулах хороо  болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтан нь даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:

  1. Тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан этгээд;
  2. Даатгагч эсхүл даатгагч байсан этгээд, тэдгээрийн хараат болон охин компани;
  3. Даатгуулагч, эсхүл даатгуулагч байсан этгээд.

Асуулт 9. Мэдээллийн нууцлалыг бусдад задруулаагүй гэж үзэх тохиолдол байдаг уу?

  • Тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;
  • Зохицуулах хороо шаардсан;
  • Шүүх болон прокурор, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлын шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага хүсэлт гаргасан;
  • Даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тухайн этгээд мэдэх шаардлагатай;
  • Уг мэдээллийг олон нийт бусад эх сурвалжаас мэдэх боломжтой, эсхүл нэгэнт мэдээлэгдсэн;
  • Тухайн мэдээлэлтэй холбогдох даатгалын тухай хуулийн 81.1-д заасан этгээдийг таних боломжгүй байдлаар буюу мэдээллийг товчлол, эсхүл статистик тоо баримтаар мэдээлэх;
  • Даатгалын тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу гадаадын зохицуулах байгууллага бичгээр хүсэлт гаргасан.

Асуулт 10. Даатгалын тухай хуульд Зохицуулах хорооны албан хаагчийн хязгаарлагдмал хариуцлагын тухай юу гэж заасан байдаг вэ?

Зохицуулах хорооны албан хаагч даатгалын тухай хууль, холбогдох бусад хууль болон даатгалын багц дүрэмд заасан үүргээ шударга бусаар хэрэгжүүлсэн буюу санаатайгаар хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсоноос бусад тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

Агуулга анх оруулсан: 2019-08-13 Шинэчилсэн: 2019-08-13

Мэдээ мэдээлэл