Ажил эрхлэлт Эмэгтэй хүний хөдөлмөр

Хөдөлмөрийн харилцаанд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг тусгайлан авч үзсэнээр тэдний хөдөлмөрийн нөхцөл, эрхэлж болох ажил алба, зарим хязгаарлалт болон нэмэгдэл баталгааг мэдэж болно.

Хөдөлмөрийн харилцаанд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг тусгайлан авч үзсэнээр тэдний хөдөлмөрийн нөхцөл, эрхэлж болох ажил алба, зарим хязгаарлалт болон нэмэгдэл баталгааг мэдэж болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт Эмэгтэй хүний хөдөлмөрийн талаар зохицуулсан байдаг.

Ажлаас халахыг хориглох

Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг дор дурдсанаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглодог:

  • аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;
  • ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
  • мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон.

Шөнийн буюу илүү цагаар, албан томилолтоор ажиллуулахыг хязгаарлах

Жирэмсэн эмэгтэй, 8 хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх, ганц бие эцгийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.

Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага нэмж олгох

Нялх хүүхэдтэй эхэд амрах, хооллох, нийтийн завсарлагаанаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан дор дурдсан завсарлагыг нэмж олгодог. Үүнд:

  • 6 сар хүртэлх насны хүүхэдтэй буюу 1 хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд 2 цаг;
  • 6 сараас 1 хүртэлх насны, түүнчлэн 1 нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд 1 цагийн завсарлага нэмж олгодог.

Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажилласан цагт оруулан тооцдог. Энэ  нь  ганц бие эцэгт нэгэн адил хамаарна.

Жирэмсний болон амаржсаны амралт

Эхэд жирэмсний болон амаржсаны хуанлийн 120 хоногийн амралт олгоно.

Хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүнд мөн 120 хоногийн амралт олгоно.

Хэрэв хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан эмэгтэй хүнд өвчний учир чөлөөлөх ердийн журмыг баримтлан чөлөө олгоно.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх

Жирэмсний болон амаржсаны амралтын тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгодог. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх дараах нөхцөлд үүснэ:

  • жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн;
  • үүнээс сүүлийн 6 сард шимтгэлийг тасралтгүй төлсөн бол.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сарын  хугацаанд ажлын өдрөөр тооцож сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дор дурдсан хувиар бодож олгоно:

  • Заавал даатгуулагч (ажилтан)-д 100 хувиар;
  • Сайн дураар даатгуулагч эхэд 70 хувиар.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хуанлийн 120 хоногт ногдох  ажлын өдрөөр тооцож олгоно. Жишээ нь

Сарын дундаж хөлс

Сарын ажлын дундаж  өдөр

Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс

Тэтгэмж бодох хувь

Нэг өдөрт ногдох тэтгэмж

Тэтгэмж олгох ажлын өдөр

Олговол зохих тэтгэмж

650,000 төгрөг

21.2 өдөр

30,660төгрөг

100 хувь

30,660 төгрөг

45 өдөр

1,379,700 төгрөг

Нярай хүүхэд үрчлэн авсан ажилтанд чөлөө олгох

Нярай хүүхэд үрчлэн авсан эхэд болон  ганц бие эцэгт хүүхдийг нь 60 хоногтой болтол хугацаагаар амаржсан эхийн нэг адил чөлөө олгоно.

Хүүхэд асрах чөлөө олгох

Хүүхдийг 3 нас хүртэлх хугацаанд эх, эцэгт нь өөрсдийнх нь хүсэлтээр хүүхэд асрах чөлөө олгоно.

Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.

Хүүхэд асрах чөлөөтэй хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх

Хүүхдээ 3 нас хүртэл асрахаар чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны  шимтгэлийг ажил олгогч байгууллага нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй.

Ажлын цагийг хорогдуулах буюу өөр ажилд шилжүүлэх

Хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно.

Эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн хугацаанд цалин хөлс нь буурсан бол түүний урьд авч байсан болон одоо авч байгаа цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно.

Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажил

Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.

Эмэгтэй хүний өргөх, зөөх ачааны хэмжээг хязгаарлах

Хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан хэмжээнээс илүү хүнд ачааг эмэгтэй хүнээр өргүүлэх, зөөлгөхийг хориглодог.

Ажилтны нас

Гараар өргөх ачааны дээд хэмжээ

18 насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд

10 кг

18 насанд хүрсэн эмэгтэй ажилтан

20 кг (хоёулаа өргөх бол 50 кг)

50-80 кг ачааг өргөх, зөөх бол өргүүр тэргэнцэр гэх мэт хэрэгсэл түүнээс илүү хэмжээтэй ачааг зөвхөн машин механизм ашиглаж өргөх буюу зөөвөрлөнө.

 

 

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хөдөлмөрийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Иргэний тухай хууль (2002) ЭНД дарж үзнэ үү.

 

Асуулт 1.  Жирэмсний амралтыг ямар хугацаагаар, ямар журмаар олгох вэ?

Хөдөлмөрийн хуулинд заасны дагуу эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралтыг олгоно. Хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эхэд мөн жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт өгнө.

Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан эмэгтэй хүнд өвчний учир чөлөөлөх ердийн журмыг баримтлан ажлаас чөлөө олгоно. Тэтгэмж авах эрх: /Хөдөлмөрийн тухай хуулийн 104-р зүйл/

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн бол даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Энэ нөхцөлийг хангасан эх хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. Жирэмсэн болон амаржсанэхэд эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлснээс хойш болон амаржсаны дараа 10 хоногийн дотор бичиж олгоно.

Агуулга анх оруулсан: 2018-08-27 Шинэчилсэн: 2019-01-31

Мэдээ мэдээлэл