Эрүүл мэндийн үйлчилгээ Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.18 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагааг зохион байгуулах; 

22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх, шинжээч сонгон шалгаруулах, ажиллуулах журам, магадлан шинжлэх шалгуурыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж тус тус заасан.

Эрүүл мэндийн яам, Эмнэлгийн тусламжийн газар, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/503 дугаар тушаал “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” Магадлан итгэмжлэх журмыг баталсан.

 

Эрүүл мэндийн яам, Эмнэлгийн тусламжийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Чанар магадлан итгэмжлэлийн алба.

Магадлан итгэмжлэгдсэн батламжийн хүчинтэй хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Чанар магадлан итгэмжлэлийн албанд гаргана.

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яам, Эмнэлгийн тусламжийн газар

Магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Чанар магадлан итгэмжлэлийн албанд 60 хоногийн өмнө гаргасны дагуу магадлан итгэмжлэлийн ажлын албанаас тухайн байгууллага дээр биечлэн очиж, магадлан итгэмжлэлийн  шалгуурын дагуу хийсэн өөрийн үнэлгээ, бүрдүүлсэн материал баримт бичигтэй газар дээр нь танилцаж бэлтгэл ажлын арга зүйн зөвлөмж өгнө.

Асуулт 1. Хэд хоногийн өмнө хүсэлт гаргах вэ?

  • Магадлан итгэмжлэлийн батламжийн хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө
  • Ямар, ямар материал бүрдүүлэх вэ?
  • Магадлан итгэмжлэлийн журмын 4-т заасан бүрдүүлэх материалыг
  • Магадлан итгэмжлэлийн үйлчилгээний төлбөрийг хаана ямар дансанд тушаах вэ

Эрүүл мэндийн хөгжлийн төв, төрийн сан 100900020020 дансанд

Агуулга анх оруулсан: 2017-11-29 Шинэчилсэн: 2017-11-30

Мэдээ мэдээлэл