Хууль сахиулах байгууллагын алба хаагчийн шийдвэр, үйл ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Үндсэн чиг үүрэг нь шүүхийн шийдвэр болон бусад эрх бүхий албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ба улсын хэмжээний биелүүлвэл зохих гүйцэтгэх баримт бичгийн 50-60 хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаагаас 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 12977 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхээр баталгаажуулсан шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, хуулийн хүрээнд хэрэгжүүлж, хуулиар үүрэг хүлээсэн, батлагдсан бүтэц, орон тоо, цалингийн сангаар газрын дарга 1, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хариуцсан дэд дарга 1, Хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 1, ахлах шийдвэр гүйцэтгэгч 10, шийдвэр гүйцэтгэгч 68, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга -1, ахлах шийдвэр гүйцэтгэгч 1, шийдвэр гүйцэтгэгч- 8 Эрэн сурвалжлах тасгийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 1, туслах ажилтан 6, Санхүү аж ахуйн тасгийн дарга 1, тоо бүртгэл, статистик мэдээ хариуцсан ажилтан 2, захиргаа аж ахуйн 36, нийт 130 албан хаагч үйл ажиллагаа явуулж байна.

Шаардлага хангасан гүйцэтгэх баримт бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.

Гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлага

  • гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны овог, нэр, он, сар, өдөр, дугаар;
  • гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн он, сар, өдөр, дугаар;
  • тухайн гүйцэтгэх баримт бичгийг олгосон үндэслэл;
  • төлбөр авагч-хуулийн этгээд, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаар, оршин байгаа хаяг, төлбөр авагч-иргэн, төлбөр төлөгч-иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын болон ажлын газрын хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэхийн хуулбар, регистрийн дугаар;
  • төлбөр авагчид олговол зохих төлбөрийн хэмжээ;
  • төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журам;
  • эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдсан этгээд болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлбэл зохих этгээдийн нэр, хаяг;
  • гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгө, тэдгээрийн байгаа газар;
  • гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн тогтоох хэсэг буюу төлбөр төлөгч-хүн, хуулийн этгээдээс гаргуулах төлбөрийн хэмжээ, эсхүл төлбөр авагч-хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдлээс татгалзах үүрэг хүлээлгэсэн хэсэг.
  • Гүйцэтгэх баримт бичигт түүнийг олгосон шүүгч, бусад албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
  • Гүйцэтгэх баримт бичиг энэ хуулийн ШШГтХуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч түүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тогтоол гарган гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүхэд буцаана.
  • Шийдвэр гүйцэтгэгч шаардлагатай тохиолдолд эрүүгийн, зөрчлийн, иргэний болон захиргааны хэрэгт авагдсан төлбөр төлөгчийн эд хөрөнгийн байдлын талаархи нотлох баримттай танилцаж болно.
  • Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 20.1.6-д заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журмыг өөрчилж болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хүлээн авсан гүйцэтгэх баримт бичигт зарим төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тодорхой хугацаа зааж өгсөн байдаг.

  • Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг 06.00 цагаас 22.00 цагийн хооронд гүйцэтгэх бөгөөд тодорхой цагийг шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно.
  • Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг ажлын бус өдөр, эсхүл 22.00 цагаас 06.00 цагийн хооронд гүйцэтгэх шаардлагатай тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчээс зөвшөөрөл авч, арга хэмжээг гүйцэтгэсэн тэмдэглэлд энэ тухай тусгана.
  • Хойшлуулшгүй нөхцөл байдлын улмаас ШШГтХуулийн 45.2-т заасан арга хэмжээг шууд гүйцэтгэсэн тохиолдолд 24 цагийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэнэ.
  • Төлбөр авагч, эсхүл төлбөр төлөгч иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг гүйцэтгэх тохиромжтой хугацааны талаар санал гаргаж болно.
  • Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч
  • Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга
  • Тус газрын дарга
  • Улсын ерөнхий гүйцэтгэгч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
  • Дээд шатны байгууллагад шат дараалласан гомдлыг гаргаж болно.

Та бүхэн аливаа хэрэг маргааныг цагдаа, шүүхийн шатанд хариуцагч иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийг битүүмжилж, хамгаалуулж, хөрөнгө хамгаалах захирамж гаргуулах талаар анхаарах хэрэгтэй байна. Ийм тохиолдолд шүүхийн шийдвэр богино хугацаанд биелэгдэх боломжтой. Мөн тус байгууллагын вэб сайт www.niislel.cd.gov.mn болон нээлттэй утас болох 7019-7019 дугаарын утсанд холбогдох шаардлагатай мэдээ мэдээллээ аваарай.

Асуулт 1. Танай байгууллагад материалаа ямар ямар материал бүрдүүлж очих вэ?

  • Гүйцэтгэх хуудас /шүүхээс бичүүлсэн, эх хувиар/
  • Шүүхийн шийдвэрүүд /эх хувиар /
  • Зардалд тушаасан баримт /Улаанбаатар хотын банк 2617001560/
  • Хүсэлт /Байгууллага-гэрчилгээний хуулбар, албан тоот, Иргэн-иргэний үнэмлэхний хуулбар/
  • Зардал гаргуулах гэрээ байгуулах

Асуулт 2. Холбоо барих утас болон хаяг?

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Утас: 7703-1199, 7019-7019

Факс: 7010-9298

Цагийн хуваарь: Да-Ба 8:30-17:30

/цайны цаг: 12:30-13:30/

Асуулт 3. Өр төлбөргүй лавлагааг хаанаас авах вэ?

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж ШШГЕГ-ын хоёрдугаар байр, Шийдвэр гүйцэтгэх алба-с Утас : 70001480

Асуулт 4. Хүсэлт яаж бичих вэ?

Асуулт 5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал хэдэн төгрөг тушаах вэ?

Д/д

Төлбөрийн үнийн дүн /төгрөгөөр/

Төлбөр авагчаас гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын мөнгөн дүн /төгрөгөөр/

1

0-100.000

5.000

2

100.001-200.000

10.000

3

200.001-500.000

20.000

4

500.001-800.000

30.000

5

800.001-1.000.000

40.000

6

1.000.001-2.000.000

50.000

7

2.000.001-3.000.000

60.000

8

3.000.001-5.000.000

70.000

9

5.000.001-10.000.000

80.000

10

10.000.001-15.000.000

90.000

11

15.000.001-20.000.000

100.000

12

20.000.001-30.000.000

110.000

13

30.000.001-40.000.000

120.000

14

40.000.001-50.000.000

130.000

15

50.000.001-60.000.000

140.000

16

60.000.001-70.000.000

150.000

17

70.000.001-90.000.000

160.000

18

90.000.001-100.000.000

170.000

19

100.000.001-200.000.000

180.000

20

200.000.001-500.000.000

190.000

21

500.000.001-800.000.000

200.000

22

800.000.001-1.000.000.000

210.000

23

1.000.000.001-1.500.000.000

250.000

24

1.500.000.001-2.000.000.000

300.000

25

2.000.000.001-3.000.000.000

350.000

26

3.000.000.001-4.000.000.000

400.000

27

4.000.000.001-5.000.000.000

450.000

28

5.000.000.001-ээс дээш

500.000

 

Асуулт 6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болон төлбөрөө ямар дансанд тушаах вэ?

Улаанбаатар хотын банк 2617001560 тоот данс /дансны нэр НШШГГ/

Агуулга анх оруулсан: 2018-07-31 Шинэчилсэн: 2018-07-31

Мэдээ мэдээлэл