Эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаа Арбитрын журмаар маргаан шийдвэрлэх

Шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ. /Арбитрын хуулийн 9 дүгээр зүйл / Арбитрын журмаар шийдвэрлэх эрх зүйн маргаанд гэрээний буюу гэрээний бус харилцаанаас үүссэн бүхий л харилцаа хамаарна. Маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх боломж нь талуудын гэрээний үндсэн зарчим, чөлөөт байдал,итгэл үнэмшлийг хамгаалах тохиролцооны дагуу хэрэг хянан шийдвэрлэгдэнэ.

Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ,зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.

Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ. /Монгол Улсын Үндсэн Хуулийн АРАВДУГААР ЗҮЙЛ/

Шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ. / Арбитрын тухай хуулийн 9 дүгээр зүйл /

 Арбитрын хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулахад  оршино.  /Арбитрын тухай хуулийн 1 дүгээр зүйл/

Арбитрын төрөл 
Арбитр нь байнгын, эсхүл түр байж болно. 
Байнгын арбитр нь арбитрын ажиллагааны дүрэмтэй байна.
Монгол Улсад байнгын арбитрыг худалдаа аж үйлдвэрийн танхим, худалдаа үйлдвэрлэгчийн болон хэрэглэгчийн зэрэг төрийн бус байгууллага,мэргэжлийн холбоодын дэргэд байгуулж болно.
Байнгын арбитр нь арбитрын ажиллагааг явуулах байр, хүний нөөцтэй байна.
Түр арбитрыг талуудын харилцан тохиролцсон журмын дагуу байгуулна.

Арбитрын хэлэлцээр гэж гэрээний үндсэн дээр үүссэн эсэхээс үл хамааран бий болсон эрх зүйн харилцаатай холбоотойгоор талуудын хооронд үүссэн,эсхүл үүсч болох аливаа маргаан, эсхүл түүний тодорхой хэсгийг арбитрын журмаар шийдвэрлүүлэх тухай талуудын тохиролцоог хэлнэ.
-    Арбитрын хэлэлцээр нь гэрээний  нэг хэсэг, эсхүл бие даасан гэрээ байж болно.
-    Арбитрын хэлэлцээрийг бичгээр хийнэ.
-    Арбитрын хэлэлцээрийг амаар , бодит үйлдлээр, эсхүл бусад арга хэрэгслээр хийснээс үл хамааран түүний агуулгыг ямар нэг хэлбэрээр баримтжуулсан бол бичгээр байгуулсан гэж үзнэ.
-    Цахим харилцаа холбоонд агуулагдсан мэдээлэлд нэвтэрч, түүнийг ашиглах боломжтой бол мэдээллийн өгөгдөлд солилцох хэлбэрээр хангасанд тооцно.
-    Цахим харилцаа холбоо гэдэгт талууд хоорондоо мэдээллийн өгөгдөл  ашигласан аливаа харилцааг ойлгоно.
-    Мэдээллийн өгөгдөл гэдэгт цахим, соронзон, гэрлийн болон бусад ижил төстэй арга хэлбэрээр бий болгосон, илгээсэн% хүлээн авсан, эсхүл хадгалсан мэдээлэл, цахим өгөгдөл солилцоо, цахим шуудан, цахилгаан, телексийг ойлгоно.
-    Нэхэмжлэл болон хариу тайлбарт арбитрын хэлэлцээр байгаа талаар тусгаж, нөгөө тал нь түүнийг үгүйсгээгүй бол арбитрын хэлэлцээрийг бичгээр үйлдсэн гэж үзнэ.
-    Арбитрын тухай заалт бүхий ямар нэг баримт бичгийг талуудын хооронд байгуулсан гэрээнд эш татсан бөгөөд энэ нь тухайн гэрээний хэсэг болохыг гэрээнд тусгайлан заасан бол үүнийг арбитрын хэлэлцээр гэж үзнэ.
-    Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээ хүчин төгөлдөр эсэх , аль нэг тал гэрээнээсээ татгалзсан, эсхүл үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон эсэхээс үл хамааран түүний хэсэг болох арбитрын хэлэлцээр хүчинтэй байна.
-    Хэрэглэгчийн эрхтэй холбоотой маргааны тухайд арбитрын хэлэлцээрийг гагцхүү маргаан үүссэний дараа талууд бичгээр тусад нь байгуулах бөгөөд арбитрын ажиллагааны харьяаллыг заасан байна. /Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйл/
Арбитрын ажиллагаа эхлэх
Талууд өөрөөр тохиролцоогүй бол тухайн маргааныг арбитраар шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн авсан өдрөөс арбитрын ажиллагаа эхэлнэ. /Арбитрыг тухай хууль33 дугаар зүйл/


 

Арбитрын гаргасан шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх хүчинтэй.
 

Шүүх нь арбитрын үндсэн шийдвэрийг зөвхөн дараах үндэслэлээр хүчингүй болгоно.
Өргөдөл гаргагч тал дараах аль нэг нөхцөл байдлыг нотолсон
-Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан арбитрын хэлэлцээрийн аль нэг тал эрх зүйн чадамжгүй, эсхүл арбитрын хэлэлцээр нь талуудын тохиролцон сонгосон улсын хуульд зааснаар эсхүл тийнхүү тохиролцон сонгоогүй бол Монгол Улсын хуульд зааснаар хүчин төгөлдөр бус:
-өргөдөл гаргагч талд арбитрч томилох, арбитрын ажиллагааны тухай зохих ёсоор оролцох боломжгүй байсан:
-арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй, хамааралгүй асуудлаар гаргасан арбитрын үндсэн шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагад тусгасан асуудлаар гаргасан шийдвэрээс салгах боломжтой бол холбогдох хэсгийг хүчингүй болгоно:
-талуудын тохиролцоо нь энэ хуулийн заавал дагаж мөрдөх заалтыг зөрчсөнөөс бусад тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа талуудын тохиролцоонд нийцээгүй, эсхүл тийнхүү тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа нь арбитрын хуульд нийцээгүй.
Шүүх дараах нөхцөл, байдлыг тогтоосон бол:
-Монгол Улсын хуулиар уг маргаан арбитрын харьяаллын маргаан биш;
-арбитрын үндсэн шийдвэр Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн.
Талууд арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 46 дугаар зүйлийн дагуу гаргасан хүсэлтийг шийдвэрлэснээс хойш дотоодын арбитрын ажиллагааны хувьд 30 хоногийн дотор, олон улсын арбитрын ажиллагааны хувьд 90 хоногийн дотор Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан өргөдлийг шүүхэд гаргана. /Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйл/

 
 

Хууль удаан хэрэгжих газарт хурдан, хууль өндөр үнэтэй байгаа газарт хямд, хуульд хүндрэлтэй байгаа бол энгийн, маргаан үүсэх газарт энх тайвныг тогтоогч байна.

Энэ зорилгын дагуу 1892 онд Лондоны Арбитр байгуулагдсан түүхтэй.

Агуулга анх оруулсан: 2018-07-23 Шинэчилсэн: 2018-07-23

Мэдээ мэдээлэл