ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Байгалийн баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалахтай холбогдох харилцаа Ус ашиглах

Монгол орны нутаг дэвсгэрийн гадаргын ба гүний ус, түүний нөөцийг зүй зохистой ашиглах, эзэмших, хамгаалах нь иргэний хуулиар хүлээсэн үүрэг юм. Гол мөрөн, нуур намаг, газар доорхи ус, мөстлөг, мөсөн гол, олон жилийн цэвдэг, хиймэл усан сан, цөөрөм зэрэг нь усны нөөцийг бүрдүүлдэг. Манай оронд байнгын урсгалтай гол горхи 3800 орчим байдаг ба нийг урт нь 67 000 км. Гол мөрдийн тархалт нутаг дэвсгэрт харилцан адилгүй. Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулсаар гол горхи элбэг бол Дорнодын тал, говь нутагт ховор. Хүн амын 95 хувь унд, ахуйдаа газрын доорх ус, 5 хувь гадаргын ус ашигладаг. Монгол орны нутаг дэвсгэрт олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байгаагийн дотор халуун рашаан 42, халуун уур 1, нүүрсхүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаан төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байна.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

                                                ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ
Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасан төрийн захиргааны төв байгууллага, сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дүгнэлтийг үндэслэн:
  Сав газрын захиргаа                   Аймаг, нийслэлийн         Сум, дүүргийн Засаг дарга
   байгаль орчны алба     
 хоногт 100 шоометрээс                 хоногт  50-100 шоометр        хоногт 50 шоо

       их ус ашиглахад                           ус ашиглахад                         ус ашиглахад
Ус ашиглах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор дүгнэлт гаргах ба уг дүгнэлтийг үндэслэн дээрх хэмжээгээр дээрх байгууллагаас ус ашиглах зөвшөөрлийг олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ. 
Ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэнний ус ашиглах эрх үүснэ. 
Ус ашиглах гэрээний загварыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-367 тоот тушаал болон ус ашиглах эрхийн бичгийн загварыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/376 тоот тушаалаар тус тус баталсан.  
Иргэндус ашиглах зөвшөөрлийг 10 хүртэл жилийн хугацаагаар олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн бол ус ашиглагчийн эрхийг тухай бүр 5 хүртэл жилээр сунгана.


http://www.e-khutuch.mn/guide/print/11/152/decide_time