ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Байгалийн баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалахтай холбогдох харилцаа Ус ашиглах

Монгол орны нутаг дэвсгэрийн гадаргын ба гүний ус, түүний нөөцийг зүй зохистой ашиглах, эзэмших, хамгаалах нь иргэний хуулиар хүлээсэн үүрэг юм. Гол мөрөн, нуур намаг, газар доорхи ус, мөстлөг, мөсөн гол, олон жилийн цэвдэг, хиймэл усан сан, цөөрөм зэрэг нь усны нөөцийг бүрдүүлдэг. Манай оронд байнгын урсгалтай гол горхи 3800 орчим байдаг ба нийг урт нь 67 000 км. Гол мөрдийн тархалт нутаг дэвсгэрт харилцан адилгүй. Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулсаар гол горхи элбэг бол Дорнодын тал, говь нутагт ховор. Хүн амын 95 хувь унд, ахуйдаа газрын доорх ус, 5 хувь гадаргын ус ашигладаг. Монгол орны нутаг дэвсгэрт олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байгаагийн дотор халуун рашаан 42, халуун уур 1, нүүрсхүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаан төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байна.


  ХЯНАЛТ ТАВИХ

Усны тухай хуулиар Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т зааснаар иргэнтэй байгуулсан  рашааныг  ашиглуулах гэрээний биелэлтэд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавих;
Усны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т зааснаар нутаг дэвсгэртээ байгаа уст     цэгийн ашиглалт, хамгаалалт, эзэмшилтэд баг, хорооны Засаг дарга хяналт тавина. 

Усны тухай хуулиар аймаг, нийслэлийн байгаль орчны алба дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд: 
Усны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавьж, үр дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т зааснаар усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усан орчинг нөхөн сэргээх, ус хангамж, ариутгах татуургын болон хаягдал ус зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавина.;

Усны тухай хуулиар Сав газрын зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
“Усны тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.4-т зааснаар Сав газрын зөвлөл   ус ашиглагчийн байгуулсан  гэрээ болон “Усны тухай” хуулиар хүлээсэн ус үүргээ бүрэн гүйцэд хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.6-д зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавина.
 Усны тухай хуулиар сум, дүүргийн байгаль хамгаалагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:Усны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т зааснаар хариуцсан нутаг дэвсгэртээ     усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авна. 


               


http://www.e-khutuch.mn/guide/print/11/152/advice