Эрүүл мэндийн үйлчилгээ Урьдчилан сэргийлэх шинжилгээ /илрүүлэг үзлэг /

Эрт илрүүлэг

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн А/139 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар "Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчинөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо зохион байгуулах журам"-ыг баталсан уг журамд зааснаар 

  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь бүртгэлтэй хүн амын дараа оны эрт илрүүлэгт хамрагдах судалгааг жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлнэ.
  • Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь энэхүү журмын 2.1-д заасан судалгааг нэгтгэн жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны дотор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлнэ.
  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь эрт илрүүлэгт хамрагдах судалгаанд бүртгэгдсэн иргэн бүрт цахим урилгыг товлолт насанд хүрсэн сард нь багтаан илгээнэ.
  • Товлолт насанд эрт илрүүлэгт хамрагдах талаар иргэнд сануулах цахим урилга илгээх, дуудах, эргэн дуудах, бүртгэх, үзлэг, шинжилгээний хариу дүгнэлтийг мэдээлэх, эрсдэлтэй тохиолдлыг онош тодруулахаар илгээх, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах талаар зөвлөмж өгөх үйлчилгээ бүрэн цахимжсан байна.  
  • Хүүхдийн эмгэгийн эрт илрүүлгийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд эмнэлзүйн заавар, удирдамжийн дагуу хийнэ. Хүүхдэд эрт илрүүлэг хийх эмч нар сургалтад хамрагдаж чадавхжсан байна.
  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэхээр ирсэн иргэд, эцэг эх, асран хамгаалагч нарт эрт илрүүлэгт хамрагдах талаар зөвлөгөө өгч, мэдээллээр хангахаар заасан байна. 
  1. Иргэн эрт илрүүлэгт хамрагдахдаа эрүүл мэндийн байгууллагыг харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлнэ.  
  2. Товлолт хугацаа нь иргэний төрсөн өдрөөс дараа жилийн төрсөн өдрийн өмнөх өдөр хүртэл үргэлжилнэ. 
  3. Иргэн эрт илрүүлгийг товлолын дагуу жилд нэг удаа хийлгэх ба цахим бүртгэлийн програмд зөвхөн товлолт насанд хамаарах үзлэг, шинжилгээ, оношилгоог тохируулан оруулсан байна.
  4. Иргэн харьяа эрүүл мэндийн байгууллагаас эрт илрүүлэгт хамрагдах эрүүл мэндийн байгууллагын жагсаалт болон хэзээ, хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө авч, сонголт хийнэ.
  5. Эрт илрүүлгийг нийгмийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийг дэмжих төв болон тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, клиникт товлолын дагуу хийнэ.
  6. Эрүүл мэндийн байгууллага нь эрт илрүүлгийг үндсэн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр, үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй үзүүлэхээр зохион байгуулна.
  7. Товлолт насанд эрт илрүүлэгт хамрагдах цахим урилга хүлээж авсан иргэн эрүүл мэндийн байгууллагын эрт илрүүлгийн цахим бүртгэлд бүртгүүлж, халдварт болон халдварт бус өвчний анхдагч эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ.
  8. Эрүүл мэндийн байгууллага нь товлолт насанд хийх эрт илрүүлгийг иж бүрэн хийх боломжгүй тохиолдолд бусад эрүүл мэндийн байгууллага, лаборатори, мэргэжлийн багтай хамтран ажиллах гэрээ байгуулж, туслан гүйцэтгүүлнэ. Энэ нь тухайн үндсэн үйлчилгээг үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Эрт илрүүлгээр өөрчлөлтгүй гарсан тохиолдолд өвчний олон улсын ангиллын "Z" кодоор эмчийн үзлэгийн цахим бүртгэлд бүртгэж, мэдээллийн санд оруулна.

Эрт илрүүлгээр өөрчлөлттэй гарсан тохиолдолд өвчний олон улсын ангиллын холбогдох оношийн хамааралтай бүлгээр бүртгэж, эмч хяналтад авна.

Иргэн нэгэнт оношлогдсон өвчин эмгэгээр эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрагдахгүй.

Эрт илрүүлгээр өөрчлөлттэй гарсан тохиолдолд эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагад холбогдох журмын дагуу илгээнэ.

Онош тодруулахаар илгээсэн тохиолдлыг хүлээн авсан эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага нь оношийг баталгаажуулан эргэн мэдээлэх бөгөөд, цаашид авах арга хэмжээний талаар илгээсэн байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

Онош баталгаажсан тохиолдолд онош тавьсан болон онош тодруулахаар илгээсэн эрүүл мэндийн байгууллага хариуцна. Онош тавьсан эмч эрт илрүүлгийн цахим бүртгэлд тэмдэглэл хөтлөнө. 

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь өөрийн байгууллагад бүртгэлтэй иргэний онош баталгаажсан тохиолдол, эмчийн хяналтад орсон мэдээллийг нэгдсэн цахим бүртгэлээс татан авч, дүн шинжилгээ хийж, хяналтад ороогүй иргэнтэй холбогдож, хяналтад орохыг зөвлөж, эмчлэх арга хэмжээг зохион байгуулна.

Үзлэг шинжилгээнд ирэхдээ дараах бичиг баримттай ирнэ:

  • Иргэний үнэмлэх

  • Амбулторийн үзлэгийн карт

  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр/эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн байх/

  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь бүртгэлтэй хүн амын дараа оны эрт илрүүлэгт хамрагдах судалгааг жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлнэ.
  • Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь энэхүү журмын 2.1-д заасан судалгааг нэгтгэн жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны дотор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлнэ.
  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь эрт илрүүлэгт хамрагдах судалгаанд бүртгэгдсэн иргэн бүрт цахим урилгыг товлолт насанд хүрсэн сард нь багтаан илгээнэ.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оношилгооний ерөнхий зураглал 

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах” үйл ажиллагаатай холбоотой асуудлаа өөрийн харъяалалын  эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн газарт  хандана шийдвэрлүүлнэ. Шийдвэрийг эс зөвшөөрвөл удирдах албан тушаалтанд нь гомдол гаргана.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц, төлбөрийн хэмжээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 06 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан.

Нэг. 0-5 хүртэлх насны багц

Илрүүлэх өвчин эмгэг

Хийгдэх оношилгоо, шинжилгээ, үзлэг

Эрүүл мэндийн байгууллага

Төлбөрийн хэмжээ

1. Хүүхдийн эрт үеийн илрүүлэг

2. Амны хөндийн эрүүл мэнд

Хүүхдийн насны онцлогт тохирсон эрт илрүүлэг үзлэг, эрсдэлийн үнэлгээ (эмчийн үзлэг, бие махбодийн хэмжилт, мэдрэхүйн эрхтний үзлэг /хараа, сонсгол/, сэтгэхүйн хөгжил, зан үйлийн эрүүл мэндийн үнэлгээ, зөвлөгөө)

Анхан шатлалын эрүүл мэндийн байгууллага

-

Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө (шүдний үзлэг, гажгийн үнэлгээ, эрүүл ахуйн зөвлөгөө, шүд угаах аргачлал заах)

 

 

Хоёр. 6-17 насны багц

Илрүүлэх өвчин эмгэг

Хийгдэх оношилгоо, шинжилгээ, үзлэг

Эрүүл мэндийн байгууллага

Төлбөрийн хэмжээ

1. Хүүхдийн эрт үеийн илрүүлэг

2. Сүрьеэ, сэтгэц

3. Амны хөндийн эрүүл мэнд

Хүүхдийн насны онцлогт тохирсон эрт илрүүлэг үзлэг, эрсдэлийн үнэлгээ (эмчийн үзлэг, бие махбодийн хэмжилт, мэдрэхүйн эрхтний үзлэг /хараа, сонсгол/, сэтгэц зан үйл болон халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ, зөвлөгөө)

Анхан шатлалын эрүүл мэндийн байгууллага

-2

Сэтгэц, зан үйлийн эмгэг, сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ

Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө (шүдний үзлэг, гажгийн үнэлгээ, эрүүл ахуйн зөвлөгөө, шүд угаах аргачлал заах)

 

 

 

Гурав. 18-30 насны багц

Илрүүлэх өвчин эмгэг

Хийгдэх оношилгоо, шинжилгээ, үзлэг

Эрүүл мэндийн байгууллага

Төлбөрийн хэмжээ

/төгрөг/

1. Халдварт өвчин

1.1. Бэлгийн замаар дамжих халдвар

1.2. Гепатитын В, С вирусын халдвар

1.3. Сүрьеэ

 

2. Халдварт бус өвчин

2.1. Зүрх, судасны эмгэг

2.2. Хоол боловсруулах замын эмгэг

Биохимийн шинжилгээ /холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин/

Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага

60,000

Цус, шээсний ерөнхий шинжилгээ

Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ

ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ

В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил

Зүрхний цахилгаан бичлэг

Цээжний рентген зураг

Эрсдэлийн үнэлгээ, эмчийн үзлэг, багцын дүгнэлт, зөвлөгөө

Эсийн шинжилгээ ПАП тест (эмэгтэй, 30 наснаас дээш 3 жилийн давтамжтай)

 

 

 

 

Дөрөв. 31-45 насны багц

Илрүүлэх өвчин эмгэг

Хийгдэх оношилгоо, шинжилгээ, үзлэг

Эрүүл мэндийн байгууллага

Төлбөрийн хэмжээ

/төгрөг/

1. Халдварт өвчин

1.1. Бэлгийн замаар дамжих халдвар

1.2. Сүрьеэ

1.3. Гепатит В, С

 

2. Халдварт бус өвчин

2.1. Зүрх, судасны эмгэг

2.2. Хоол боловсруулах замын эмгэг

2.3. Чихрийн шижин-II

2.4. Бамбайн эмгэг

 

3. Хавдар

3.1. Улаан хоолой, ходоод

3.2. Умайн хүзүү

3.3. Элэг

3.4. Хөх

Өлөн үеийн глюкоз

Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага

130,000

Биохимийн шинжилгээ /холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин/

Цус, шээсний ерөнхий шинжилгээ

Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ (34 нас хүртэл)

ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ (34 нас хүртэл)

В, С вирусын эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил

Эсийн шинжилгээ ПАП тест (эмэгтэй, 30 наснаас дээш 3 жилийн давтамжтай)

Хэвлийн хэт авиа

Бамбайн хэт авиа (40-өөс дээш насанд)

Хөхний хэт авиа (40-өөс дээш насанд, эмэгтэй)

Зүрхний цахилгаан бичлэг

Улаан хоолой, ходоодны дуран

Цээжний рентген зураг

Эрсдэлийн үнэлгээ, эмчийн үзлэг, багцын дүгнэлт, зөвлөгөө

 

Тав. 46-60 насны багц

Илрүүлэх өвчин эмгэг

Хийгдэх оношилгоо, шинжилгээ, үзлэг

Эрүүл мэндийн байгууллага

Төлбөрийн хэмжээ /төгрөг/

1. Халдварт бус өвчин

1.1. Зүрх, судасны эмгэг

1.2. Хоол боловсруулах замын эмгэг

1.3. Уушгины эмгэг

1.4. Чихрийн шижин-II

1.5. Бамбайн эмгэг

 

2. Хавдар

2.1. Бүдүүн шулуун гэдэс

2.2. Улаан хоолой, ходоод

2.3. Элэг

2.4. Хөх

2.5. Умайн хүзүү

2.6. Уушги

Өлөн үеийн глюкоз

Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага

150,000

Биохимийн шинжилгээ /холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин/

Цус, шээсний ерөнхий шинжилгээ

Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ

В, С вирусын эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил

Эсийн шинжилгээ ПАП тест (эмэгтэй, 30 наснаас дээш 3 жилийн давтамжтай)

Хэвлийн хэт авиа

Бамбайн хэт авиа

Хөхний хэт авиа (эмэгтэй)

Зүрхний цахилгаан бичлэг

Улаан хоолой, ходоодны дуран

Цээжний рентген зураг

Эрсдэлийн үнэлгээ, эмчийн үзлэг, багцын дүгнэлт, зөвлөгөө

 

 

Зургаа. 61-ээс дээш насны багц

Илрүүлэх өвчин эмгэг

Хийгдэх оношилгоо, шинжилгээ, үзлэг

Эрүүл мэндийн байгууллага

Төлбөрийн хэмжээ

/төгрөг/

1. Халдварт бус өвчин

1.1. Зүрх, судасны эмгэг

1.2. Хоол боловсруулах замын эмгэг

1.3. Уушгины эмгэг

1.4. Чихрийн шижин-II

1.5. Бамбайн эмгэг

 

2. Хавдар

2.1. Бүдүүн шулуун гэдэс

2.2. Улаан хоолой, ходоод

2.3. Элэг

2.4. Хөх

2.5. Уушги

Өлөн үеийн глюкоз

Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага

140,000

Биохимийн шинжилгээ /холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин/

Цус, шээсний ерөнхий шинжилгээ

Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ

В, С вирусын эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил

Бамбайн хэт авиа

Хэвлийн хэт авиа

Хөхний хэт авиа (эмэгтэй)

Зүрхний цахилгаан бичлэг

Улаан хоолой, ходоодны дуран

Цээжний рентген зураг

Эрсдэлийн үнэлгээ, эмчийн үзлэг, багцын дүгнэлт, зөвлөгөө

 

 

 

Асуулт 1. Иргэн та эрүүл мэндээ хамгаалах талаар ямар үүрэг хүлээдэг вэ?

  • Эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцлийг бүрдүүлэх

  • Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар зохиож байгаа ажилд оролцох

  • Халдварт өвчин тархахаас сэргийлж, хөл хорионы дэглэмийг сахиж мөрдөх

  • Хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх

  • Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагаар орох

  • Эмнэлгийн яаралтай тусламжаас бусад эмнэлгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах

  • Эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодид нь халдахгүй байх

  • Эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий ташаа мэдээлэл өгөхгүй байх

Асуулт 2. Иргэний та эрүүл мэндээ хамгаалах талаар ямар эрх эдэлдэг вэ?

  • Эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах

  • Өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх

  • Өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах

  • Хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах

  • Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас мэдээлэл авах

  • Хуулийн хүрээнд өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн таатай нөхцлийг бүрдүүлэх

Асуулт 3. Ямар төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах вэ?

  • Жирэмсний, төрөх, төрсний дараах 45 хоногт эмнэлгийн заалтаар хийлгэсэн үзлэг, шинжилгээ, эмчилгээ /зөвхөн жирэмслэлт, төрөлттэй холбоотой шалтгаанаар

  • Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ

  • Халдвар судалалын үйлчилгээ, заавал хийх болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл

  • Нийгмийн рэүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

  • Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ

  • Сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн /оношийн бүргээр/ эмчилгээ

  • Удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардал

  • Бие махбодийн ба бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн болон сэтгэцийн нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ

  • 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмийн зардал

Асуулт 4. В, С вирус тоолох шинжилгжжг хаана хийлгэх вэ?

Уг оношилгоо, шинжилгээ хийх эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалт явагдаж, улсын болон хувийн хэвшлийн 22 лабораториор дамжуулан гүйцэтгэхээр  гэрээ байгуулан ажиллаж байна.

В, С вирусийн идэвхижил тодорхойлох шинжилгээ хийх лабораторийг ЭНД дарж үзнэ үү.

Асуулт 5. Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд яаж хамрагдах вэ?

Иргэн харьяа эрүүл мэндийн байгууллагаас эрт илрүүлэгт хамрагдах эрүүл мэндийн байгууллагын жагсаалт болон хэзээ, хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө авч, сонголт хийнэ.Иргэн эрт илрүүлгийг товлолын дагуу жилд нэг удаа хийлгэх ба цахим бүртгэлийн програмд зөвхөн товлолт насанд хамаарах үзлэг, шинжилгээ, оношилгоог тохируулан оруулсан байна.Онош баталгаажсан тохиолдолд онош тавьсан болон онош тодруулахаар илгээсэн эрүүл мэндийн байгууллага хариуцна. Онош тавьсан эмч эрт илрүүлгийн цахим бүртгэлд тэмдэглэл хөтлөнө.

 

Агуулга анх оруулсан: 2020-01-03 Шинэчилсэн: 2022-09-06

Мэдээ мэдээлэл