Гэр бүлийн харилцаа Гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг

Гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “Гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ.

  • Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд
  • Хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд
  • Дагавар хүүхэд хойд эцэг, хойд эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн хооронд
  • Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно.
  • Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. /Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл/

Хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүрэг:

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “хүүхэд төрүүлэх, асрах эрхтэй” гэж заасан бол мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан. Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.

Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ:

  • Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх;
  • Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;
  • Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох
  • Хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах
  • Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
  • Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ.
  • Эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно.
  • Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
  • Хүүхдийн эцэг, эх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан нь үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
  • Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд үүргээ хэрэгжүүлж байгаад нь харьяалах сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавина.
  • Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эцэг, эх хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээж, эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан үйлдлийг хийж, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүхээр хасуулсан бол хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана.

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар дараах 2 тохиолдолд эцэг, эх байх эрхийг нь хязгаарлана. Үүнд:

  1. Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно.
  2. Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй.

Дээр дурдсан эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан нөхцөл арилаагүй, эсхүл эцэг, эх нь хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг хохироож байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхийг хязгаарласан тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш зургаан сарын дараа сум, дүүргийн Засаг дарга болон эцэг, эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн хүний эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.

Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдэнэ.

Эцэг, эх байх эрх хязгаарласныг хүчингүй болсонд тооцох:

  • Эцэг эх байх эрхийг нь хязгаарласан нөхцөл арилсан нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болно.
  • Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь түүний эрх, ашиг сонирхолд харшлахаар байгаа бол шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно. Хэрэв хүүхэд долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ.

Эцэг, эх байх эрх хасах үндэслэл

  • Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.
  • Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах

Эцэг, эх байх эрхийг сэргээх

  • Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхээ сэргээх тухай хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрхийг хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс сэргээж болно.
  • Хүүхэд үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй.
  • Эцэг, эх байх эрх сэргээх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилж байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхийг шүүх нь долоон нас хүрсэн хүүхдийн саналыг харгалзан сэргээхгүй байж болно.

Гэрлэгчдийн эрх үүрэг

  • Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.
  • Гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй.
  • Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ.

Гэр бүлийн гишүүдийн дунд эрх, үүрэгтэй холбоотой маргаан гарвал нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай 2 хувь нэхэмжлэл;
  • Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
  • Гэр бүлээ батлуулсан бол гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/;
  • 18 нас хүрээгүй хүүхдийг эрүүл энх өсөн бойжиж буйг, өвчтэй бол эмчийн гаргасан тодорхойлолт;
  • 16-18 насны хүүхэд сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт,
  • Хорооны засаг даргын тодорхойлолт;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /нэхэмжлэгч нь өөрийн гэсэн орлогогүй бол хорооны мэргэжилтнээр тодорхойлолт гарган улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боломжтой/

Эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлах

Эцэг эх байх эрхийг нь хязгаарласан нөхцөл арилаагүй, эсхүл эцэг, эх нь хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг хохироож байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхийг хязгаарласан тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш зургаан сарын дараа нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.

Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 30 хоногт багтаан явуулах бөгөөд талуудын хүсэлтээр энэ хугацааг нэг удаа сунгаж болох ба энэ ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д зааснаар  хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.

Гуравдагч этгээд /эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд/ , тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар дараах 2 тохиолдолд  эцэг, эх байх эрхийг нь хязгаарлана. Үүнд:

  1. Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно.
  2. Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй./Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл /

Эцэг, эх байх эрх хязгаарласнаас үүсэх үр дагавар хувьд:

  1. Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн уг хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдуулан хууль тогтоомжоор олгосон эрхээ алдана.
  2. Шүүх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.
  3. Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан бол хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ.
  4. Асран хүмүүжүүлэх байгууллагад шилжсэн тохиолдолд түүнтэй холбогдсон зардлыг тухайн эцэг, эхээс гаргуулах ба эцэг, эх нь төлбөрийн чадваргүй бол түүний оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг дарга хариуцаж болно.
  5. Сум, дүүргийн Засаг дарга хохирлоо буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Дээр дурдсан эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан нөхцөл арилаагүй, эсхүл эцэг, эх нь хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг хохироож байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхийг хязгаарласан тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш зургаан сарын дараа сум, дүүргийн Засаг дарга болон эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн хүний эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.

Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдэнэ.

Эцэг, эх байх эрх хязгаарласныг хүчингүй болсонд тооцох:

  • Эцэг эх байх эрхийг нь хязгаарласан нөхцөл арилсан нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болно.
  • Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь түүний эрх, ашиг сонирхолд харшлахаар байгаа бол шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно. Хэрэв хүүхэд долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ.

Эцэг, эх байх эрх хасах үндэслэл

  • Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.
  • Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
  • Эцэг, эх байх эрх хассан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор шүүх иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулна.

Эцэг, эх байх эрх хассанаас дараах үр дагавар үүснэ. Үүнд:

  • Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн уг хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана.
  • Шүүх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан хүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.
  • Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол уг хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох буюу, эсхүл түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ.
  • Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдэнэ.

Эцэг, эх байх эрхийг сэргээх

  • Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхээ сэргээх тухай хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрхийг хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс сэргээж болно.
  • Хүүхэд үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй.
  • Эцэг, эх байх эрх сэргээх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилж байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхийг шүүх нь долоон нас хүрсэн хүүхдийн саналыг харгалзан сэргээхгүй байж болно.

Асуулт 1. Ямар тохиолдолд эцэг, эх байх эрхийг хязгаарладаг вэ?

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан бол эцэг буюу эх нь, төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын аль нэгний нэхэмжлэлээр шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж 6 сар хүртэл хугацаагаар эрхийг нь хязгаарлана.

Асуулт 2. Би одоо 35 настай. Ээжээрээ овоглож аавгүй өссөн юм. 9 настай байхад минь ээж минь өөд болоод ээжийн маань дүү намайг үрчлэн авч өсгөсөн. Бага байхад минь ээж маань намайг дагуулан аав дээр хэдэн удаа очиж байсан боловч та хоёр хэрэггүй гээд хөөж байсан. Гэтэл одоо гэнэт гарч ирээд миний хүү аав нь ажилгүй, бие тааруухан байна гэх юм. Би тэр хүнийг хуулийн өмнө тэжээн тэтгэх үүрэг хүлээх үү?

Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдана гэж заасан. Тиймээс та тухайн хүний өмнө тэжээн тэтгэх үүрэг хүлээхгүй.

Асуулт 3. Гэр бүлийн гишүүн гэдэгт ямар хүмүүс хамаарагддаг вэ?

Гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ.

Асуулт 4. Манай хажуу хашааны залуу байнгын архи ууж 6 настай хүүгээ зодож, гадаа хүйтэнд нүцгэн хөөгөөд гаргачих юм. Энэ хүнд миний зүгээс эцэг байх эрхийн хасуулах арга хэмжээ авч болох вэ?

Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно.

Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй. Энэ тохиолдолд танд шүүхэд хандах эрх нь нээлттэй байна.

Асуулт 5. Манай эгчийг нөхөр нь байнгын архи ууж дарамтлан зоддог байсан. Манай эгч байнгын дарамтад байдаг байсан ба эгч маань цус харваад тусламж авч чадалгүй өөд болсон. Одоо хүүхдүүдийг нь харж хандах хүнгүй хүнд байдалд байгаа. Эгчийнхээ хоёр хүүхдийг өөр дээрээ үрчлэн авах боломжтой болов уу?

Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.

Уг нэхэмжлэийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Асуулт 6. Би 1 хүүтэй ганц бие ээж. 2 жил хагасын өмнө эх байх эрхээ хязгаарлуулаад, үргэжлүүлэн эрхээ хасуулсан. Тухайн үедээ архинаас хараат байсан. Харин одоо архинаас гарсан. Хүүг минь асрамжийн байгууллагад шилжүүлсэн байсан. Хүүгээ буцаан авч эрхээ сэргээлгэх гэсэн боловч хүү маань үрчлэгдсэн тул эх байх эрхээ алдсан гэх юм. Тийм байж болдог юм уу?

Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн уг хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана гэж заасан байдаг. Мөн хүүхэд нь үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй гэсэн заалт байдаг. Таны  тохиолдолд хүү тань үрчлэгдсэн бол эх байх эрхийг сэргээх боломжгүй юм.

Асуулт 7. Би 2 охинтой. Манай нөхөр 8 сарын өмнө авто ослоор нас барсан. Нас барсны дараахан хадам ээж маань манай 2 охиныг надаас зөвшөөрөл авалгүй цэцэрлэгээс нь авч яваад одоог хүртэл авчирч өгөөгүй. Тухайн үед түрээсийн байранд байдаг байсан ч манай 2 хүүхдийг авч явснаасаа хойш хаягаа өөрчилсөн байсан. Одоог хүртэл хүүхдүүдтэйгээ уулзаагүй. Утсаар ярихаар уулзуулахгүй гээд охидтой минь ч яриулахгүй юм. Охидоо олох, улмаар өөр дээрээ авмаар байна. Боломжтой болов уу?

Гэр бүлийн тухай хуулийн  33 дугаар зүйлд зааснаар Эцэг, эх нь хүүхдийг хууль бусаар авсан хүнээс хүүхдээ эргүүлж авахыг шаардаж эцэг, эх нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.Таны тохиолдолд оршин суугаа хаяг нь тодорхойгүй бол түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно.

Асуулт 8. Би эх байх эрхээ 6 сараар хязгаарлуулаад 2 сар өнгөрч байна. Энэ хугацаанд бүхнийг ойлгож засарсан. Одоо эрхээ сэргээлгэж болох болов уу?

Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан нөхцөл арилсан нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болно.

Асуулт 9. Эцэг, эх байх эрхийн хязгаарлуулсан тохиолдолд хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр үлдэх үү?

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн уг хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдуулан хууль тогтоомжоор олгосон эрхээ алддаг ба шүүх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.

Асуулт 10. Хүүхдийнхээ эцгийг ямар байгууллагад хандан тогтоолгох боломжтой вэ?

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно.

Дээрхээс бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.

Асуулт 11. Гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчдын дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ батлуулсан гэр бүлийн дундаас төрсөн хүүхэдтэй адил эрх эдлэх боломжтой юу?

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2023-05-12

Мэдээ мэдээлэл