Хууль сахиулах байгууллагын алба хаагчийн шийдвэр, үйл ажиллагаа ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭ / ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙСАН ЭСЭХ ТАЛААР ЛАВЛАГАА ОЛГОХ/

/ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙСАН ЭСЭХ ТАЛААР ЛАВЛАГАА ОЛГОХ/ иргэн болон хуулийн этгээд нь өмнө монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль дүрэм журам зөрчсний улмаас эргүүгийн ял шийтгэл хүлээж байсан эсэх талаар "Цагдаагийн ерөнхий газрын харьяа архив, мэдээлэл, лавлагааны сангаас" олгох тодорхойлолтыг ойлгоно.

"Цагдаагийн албаны тухай хууль"-ийн 2 дугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь хэсэгт “Гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа гаргах”, мөн хуулийн  61 дүгээр зүйлд цагдаагийн байгууллага нь үйл ажиллагаандаа 20 төрлийн мэдээллийн сан үүсгэж ашиглахаар  хуульчлан заасан ба үүний дагуу шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, лавлагаа олгох үүргийг улсын хэмжээнд ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Лавлагааны сангаас олгоно.

 

Иргэн болон хуулийн этгээд нь өмнө монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль дүрэм журам зөрчсний улмаас эргүүгийн ял шийтгэл хүлээж байсан эсэх талаар лавлагааг ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Лавлагааны сангаас олгоно.

Лавлагааны сан нь: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Цагдаа хотхон” Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хажууд цагдаагийн төв архивийн байр болон “Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний  төв” –ийн Дүнжингарав худалдааны төв дэх  салбаруудад байрлаж байна.

ХЗДХС-ын 2018 оны А/116-р тушаалын 1-р хавсралтаар эрх бүхий байгууллага, албан тушаалтныг баталсан ба уг лавлагааг харьяа төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс авч болно.

Мөн Монгол улсын Засгийн газрын 259 дүгээр тогтоолоор төрийн цахим мэдээлэл солилцох системд холбох төрийн үйлчилгээний жагсаалт болон цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалтыг шинэчилсэн бөгөөд энэхүү жагсаалтын 14-4 дэх хэсэгт Цагдаагийн байгууллагаас үзүүлэх "Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх тухай тодорхойлолт олгох" үйлчилгээг багтаасан.

Иргэн болон хуулийн этгээд нь өмнө монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль дүрэм журам зөрчсний улмаас эргүүгийн ял шийтгэл хүлээж байсан эсэх талаар лавлагааг авахдаа баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Цагдаа хотхон” Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хажууд цагдаагийн төв архивийн байр болон “Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний  төв” –ийн Дүнжингарав худалдааны төв дэх салбаруудад очиж хүсэлтээ гаргана лавлагаа авах боломжтой.

-Иргэн болон хуулийн этгээд нь “Тодорхойлолт”-оор лавлагаа авахдаа:

-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор авах иргэд иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгээ үзүүлж, үйлчилгээний хураамж төлсөн баримтаа өгч авна.

Хэрэв тухайн хүн өөрөө ирэх боломжгүй тохиолдолд бусдад итгэмжлэл олгон авч болно.  

-Үйлчилгээний хураамж болох 500 төгрөгийг Төрийн сан дахь ЦЕГ-ын 100900012034 дугаар дансанд аль ч арилжааны банкаар дамжуулан төлж болно.

Иргэн болон хуулийн этгээдийн хүсэлт гаргасаны дагуу ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Лавлагааны сангийн албан хаагч тухайн өдөрт нь лавлагааг гаргаж өгч үйлчилнэ.

Шаардлагатай тохиолдолд "Захиргааны ерөнхий хууль"-ийн дагуу 30 хоног сунган шийдвэрлэж болно.

 

Иргэн та эргүүгийн ял шийтгэл хүлээж байсан эсэх талаар лавлагаа авах үйлчилгээтэй холбоотой төрийн байгууллага албан тушаалтан болон түүний гаргасан шийдвэртэй холбоотой гомдол саналаа "Захиргааны ерөнхий хууль"-ийн 92-р зүйл,"Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль"д заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гомдолд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Иргэн та лавлагаа авах гэж ирэхдээ үйлчилгээний хураамж болох 500 төгрөгийг Төрийн сан дахь ЦЕГ-ын 100900012034 дугаар дансанд аль ч арилжааны банкаар дамжуулан төлж баримтаа авч ирэхээ мартваа.

Агуулга анх оруулсан: 2018-10-25 Шинэчилсэн: 2018-09-25

Мэдээ мэдээлэл