Заавар

Мэдээлэл бэлтгэх арга:

  1. Эрх зүйн хөтөч буланг бэлтгэхдээ иргэдэд үзүүлдэг үйлчилгээний жагсаалтыг гаргана.
  2. Гаргасан жагсаалтын дагуу мэдээллийг цуглуулж бэлтгэнэ.
  3. Эрх зүйн хөтөч булан нь “Хуулийн зохицуулалт”, “Асуудлыг шийдвэрлэх байгууллага”, “Асуудлыг шийдвэрлэх дараалал”, “Асуудлыг шийдвэрлэх хугацаа”, “Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах” гэсэн үндсэн 5 агуулгаас бүрдэх ба нэмэлтээр “Зөвлөгөө мэдээлэл”, “Түгээмэл асуулт хариулт” гэсэн хэсэгтэй.
  4. Тухайн эрх зүйн хөтчийн ерөнхий тайлбарыг оруулах боломжтой юм.
  5. Тус үйлчилгээнд нэмэлтээр нэг текстийг онцолж түүнийг дэлгэрүүлж тайлбарлаж өгсөн “текст, зураг, өөр сайтны мэдээлэл, бусад файл” зэргийг холбон оруулж иргэдэд илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой юм.

Нэмэлт мэдээлэл хавсаргах заавар:

Нэмэлт мэдээллийг агуулах гэж байгаа текстийг идэвхижүүлж өнгийг нь улаан болгох ба агуулагад орж буй мэдээллийг шар дэвсгэрээр будаж ялгаж өгнө. Шар дэвсгэрт нэмэлт текст оруулах бол тухайн оруулах гэж байгаа текст, цахим хуудас холбох гэж байгаа бол тухайн цахим хуудасны LINK холбоосыг, зураг оруулах гэж байгаа бол тухайн зурагны нэрийг бичиж ялгаж өгнө.

Анхаарах зүйл:

            Ямар ч тохиолдолд зурган мэдээлэл оруулах тохиолдолд тухайн зургийг задгай байдлаар давхар хавсаргаж явуулахыг анхаарна уу...

Жич:

            Доор оруулсан мэдээлэл тухайн салбарын цахим хуудас, ном, хэвлэмэл, тараах материал зэргийг цуглуулан бэлтгэсэн болно. Харагдах байдлыг e-khutuch.mn цахим хуудсаар орж харах боломжтой.

 

Эрх зүйн цахим хөтчийн мэдээллийг бэлтгэх загварыг ЭНД дарж татаж авна уу

 

Мэдээлэл бэлтгэх дэлгэрэнгүй зааврыг доорх слайдаас үзнэ үү.

 

 

Мэдээ мэдээлэл