ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Байгалийн баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалахтай холбогдох харилцаа Ус ашиглах

Монгол орны нутаг дэвсгэрийн гадаргын ба гүний ус, түүний нөөцийг зүй зохистой ашиглах, эзэмших, хамгаалах нь иргэний хуулиар хүлээсэн үүрэг юм. Гол мөрөн, нуур намаг, газар доорхи ус, мөстлөг, мөсөн гол, олон жилийн цэвдэг, хиймэл усан сан, цөөрөм зэрэг нь усны нөөцийг бүрдүүлдэг. Манай оронд байнгын урсгалтай гол горхи 3800 орчим байдаг ба нийг урт нь 67 000 км. Гол мөрдийн тархалт нутаг дэвсгэрт харилцан адилгүй. Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулсаар гол горхи элбэг бол Дорнодын тал, говь нутагт ховор. Хүн амын 95 хувь унд, ахуйдаа газрын доорх ус, 5 хувь гадаргын ус ашигладаг. Монгол орны нутаг дэвсгэрт олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байгаагийн дотор халуун рашаан 42, халуун уур 1, нүүрсхүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаан төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байна.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

ГОМДОЛ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгуулсан  Сав газар Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9-т зааснаар ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэний ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй. 
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн харилцаанд     хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах чиг үүрэгтэй Зохицуулах зөвлөл шийдвэрлэнэ. 


http://www.e-khutuch.mn/guide/print/11/152/complain