Даатгалын төрөл ангилал Даатгалын гэрээний онцлог, ач холбогдол, анхаарах асуудал;

Хүний амьдралд учирч болох тааламжгүй үйл явдлын эрсдэлийг бууруулах, учрах хохирлыг хамгийн богино хугацаанд арилгах үр дүнтэй санхүүгийн арга бол даатгал юм. Даатгалын гэрээ гэдэг нь гэрээний хугацаанд даатгуулагчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд болон бусдад учруулж болох хариуцлагаар гарч болзошгүй хохирлыг даатгалын компаниар нөхөн төлүүлэхээр тохирсон хэлцэл юм. Даатгуулагч нь эрсдэл учирч болох бүх зүйлийг даатгалын компани буюу даатгагчид даатгуулж болно. Тухайлбал, эд хөрөнгө, хариуцлага, эрүүл мэнд, орлогоо даатгуулж болно. Даатгал нь гэрээний бизнес. Даатгалын компани нь эрсдэл тохиолдох үед нөхөн олговор олгох нөхцөлтэй гэрээг санал болгож харин даатгуулагч нь түүнийг худалдан авдаг. Энэхүү гэрээг худалдах болон худалдан авах үнэ нь даатгалын хураамж юм. Даатгалын гэрээ нь даатгуулагчийн зүгээс даатгагчид даатгалын хураамж төлөх, даатгагчийн зүгээс даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгох харилцааг зохицуулдаг. Ингэхдээ, даатгуулагчийн төлөх даатгалын

Даатгалын гэрээ нь даатгуулагчийн зүгээс даатгагчид даатгалын хураамж төлөх, даатгагчийн зүгээс даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгох харилцааг зохицуулдаг. Иргэний хууль 431.1 Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Даатгалын тухай хууль 4.1.1 “Даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг ойлгоно.

Даатгалын харилцааг зохицуулдаг хуулиуд

  • Даатгалын тухай хууль
  • Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль
  • Жолоочийн даатгалын тухай
  • Иргэний хууль

 Даатгагч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

  • Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах;
  • Даатгуулагчийн эрх, үүрэг нь шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд даатгагч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг шинэ эзэмшигчид тавих;
  • Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;
  • Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох;
  • Даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох;
  • Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах;
  • Монгол Улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаархи мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх;
  • Даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгах зорилгоор даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгуулагчид нөхөн төлөх;
  • Даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх;
  • Гэрээний хугацаанд даатгуулагч эрх зүйн чадамжгүй нь тогтоогдвол түүний эрх, үүргийг хэрэгжүүлэхийн тулд хууль ёсны асран хамгаалагчийг шүүхээр тогтоолгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
  • Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу санхүүгийн тайлангийн хураангуйг хэвлэлд нийтлэх.

Даатгуулагчийн эрх, үүрэг

Даатгуулагч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

  • Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах;
  • Даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;
  • Даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих;
  • Даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх;
  • Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх;
  • Даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх.

Даатгалын багц дүрэм

            Даатгалын үйл ажиллагааг Зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулна.

            Даатгалын багц дүрэмд дараах дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлага, хэмжээ багтана:

            Даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлт;

            Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам;

            Даатгалын нөөц сан албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журам;

            Даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журам;

            Даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл, шаардлага;

            Даатгалын хэмжээ, даатгалын хураамжийн хэмжээг тооцох аргачлал;

            Даатгалын үнэлгээ хийх аргачлал;

            Даатгагч болон бусад этгээдээс даатгалын мэргэжлийн оролцогчид шууд болон шууд бусаар төлөх төлбөр, хураамжийг тооцох аргачлал;

            Даатгагчийн аудиторт тавигдах нөхцөл, шаардлага;

            Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох болон актуарын стандарт, үнэлгээ болон актуарчийн хяналт шалгалт хийх, тайлан гаргах журам;

            Гадаад улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа явуулах даатгагчид тавигдах нөхцөл, шаардлага;

            Даатгагчаас даатгуулагчид төлбөртэйгээр мэдээлэл, баримт бичиг өгөх нөхцөл, төлбөрийн жишиг хэмжээ;

            Даатгагчаас энэ хуульд заасны дагуу тайлан, мэдээ, өргөдөл гаргах заавар;

            Даатгагчаас үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг бусдад шилжүүлэх болон нэгтгэх үед гаргах өргөдлийг хянан шийдвэрлэх журам;

            Энэ хуульд заасан тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт;

            Даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөөнд тавигдах шаардлага;

            Зохицуулах хороонд төлөх төлбөр, хураамж;

            Дампуурлын тухай хууль, Компанийн тухай хуулиас гадуур даатгагчийг татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг явуулах журам;

            Даатгагчийн үйл ажиллагааг түр зогсоох нөхцөл;

            Даатгалтай холбоотой үйл ажиллагааг тодорхойлох заавар;

            Энэ хуульд заасан мэдээллийг хэвлэн нийтлэх журам.

Даатгалын ач холбогдол

Даатгалын гэрээ нь танд даатгалын компанид бага хэмжээний төлбөр (даатгалын хураамж) төлж, даатгуулсан зүйлд хохирол учирсан үед даатгалын нөхөн төлбөр авах замаар хохирлоо барагдуулах боломжийг олгодог.

Санхүүгийн зах зээл өндөр хөгжсөн улс орнуудад даатгалын салбар өндөр хөгжсөн байдаг. Энэ нь хүмүүс даатгал хийлгэх замаар өөрт тохиолдож болох гэнэтийн эрсдэлээс хамгаалж байдаг гэсэн үг юм.

Амьдралд тохиолдох гэнэтийн аливаа хохиролд бэлэн байхын тулд нэг бол та өөрөө хохирлыг барагдуулах хэмжээний мөнгөн хөрөнгийн хадгаламжтай байх, эсхүл даатгуулсан байх шаардлагатай байдаг.

Манай улсад хүмүүс өөрсдийн эд хөрөнгө, эрүүл мэндээ даатгуулах явдал өргөн дэлгэрээгүй байна. Энэ нь хүмүүс өөрт тохиолдож болох санхүүгийн хохиролтой гэнэтийн нөхцөл байдлаас урьдчилан хамгаалах явдал ховор байгааг илтгэнэ.

Даатгал нь даатгуулагч өөрт тохиолдож болох  эрсдэлийг даатгалын компанид шилжүүлж буй хэрэг юм. Тухайлбал, та өөрийн тээврийн хэрэгсэлд сайн хамгаалалт бүхий Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ хийлгэсэн бол таны тээврийн хэрэгсэлд хохирол учрах нөхцөлд хохирлыг та биш, даатгалын компани хариуцна гэсэн үг.

Даатгалын тухай хуулийн 82.1.-д зааснаар

Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.

Даатгалын тухай хуульд зааснаар

Даатгалын үйл ажиллагааг төрөөс зохицуулах

Даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

Даатгалын асуудал төрийн захиргааны төв байгууллага нь даатгалын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  1. Даатгалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;
  2. Засгийн газрыг даатгалын бодлогын зөвлөгөөгөөр хангах;
  3. Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

Даатгалын зохицуулах байгууллага

  1. Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан “Санхүүгийн зохицуулах хороо” гэх/ хэрэгжүүлнэ.
  2. Зохицуулах хорооны үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын бүтцийг Улсын Их Хурал баталж, улсын төсвөөс санхүүжүүлнэ.
  3. Зохицуулах хороо Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнана.

Даатгагчдын нэгдсэн холбоо

  1. Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан даатгагч нь Албан журмын даатгагчдын холбоо /цаашид “Холбоо” гэх/-нд гишүүн болох үүрэгтэй.
  2. Холбоонд албан журмын даатгагч бүр нэгдэх бөгөөд уг холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагч, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулах ба удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хороо батална.
  3. Холбоо нь дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх алба, сантай байна:
  • Албан журмын даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий даатгалын мэдээллийн нэгдсэн сан;
  • Даатгагч, даатгуулагч, хохирогч, иргэнээс даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авч, даатгалын тохиолдлыг шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, хохирогчид бүрдүүлэх чиг үүрэг бүхий шуурхай алба;
  • Албан журмын даатгалын сан.
  • Даатгалын тухай хуулийн 121.3.3-т заасан даатгалын санг бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг албан журмын даатгалын хэлбэрийг тогтоосон хуулиар зохицуулна.

Холбоо нь дараах үндсэн эрх, үүрэгтэй:

  • Гишүүдийн үйл ажиллагааны уялдаа, холбоог хангах;
  • Гишүүдийн ашиг сонирхлыг хамгаалах;
  • Шүүхийн өмнө гишүүдийн эрх ашгийг хамгаалах;
  •  Даатгалын тохиолдлыг бууруулах, албан журмын даатгалын сургалт, сурталчилгаа явуулах.

Холбооны хөрөнгө дараах үндсэн эрх үүсвэрээс бүрдэнэ:

  • Үүсгэн байгуулагчаас шилжүүлсэн хөрөнгө;
  •  Элсэлтийн хураамж, гишүүний татвар болон бусад төлбөр;
  • Зээл, тусламж, хандив;
  • Хуулиар зөвшөөрсөн бусад эх үүсвэр.
  • Санхүүгийн зохицуулах хороо нь Холбооны үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, зааврыг баталж, уг холбооны үйл ажиллагаанд хяналт тавина.
  • Холбоо нь үйл ажиллагаагаа жил бүр Зохицуулах хороонд тайлагнах бөгөөд холбооны санхүүгийн хураангуй тайланг жил бүрийн эхний улиралд багтаан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
  • Холбоо нь хууль тогтоомжид нийцсэн, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн дүрэмтэй байна.

Зохицуулах хорооны бүрэн эрх

            Зохицуулах хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • Даатгалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгагчийн даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
  • Даатгалын багц дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих;
  • Даатгалын багц дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих ;
  • Даатгалын дотоод, гадаад зах зээлийг судлах, даатгалын талаархи албан ёсны мэдээлэл гаргах;
  • Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчийн нэгдсэн бүртгэл хөтлөх;
  • Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
  • Зохицуулах хороо нь даатгагч дампуурах болон даатгалын үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас үүсч болзошгүй хохирлоос даатгуулагч болон олон нийтийг хамгаалах зорилгоор байнгын хяналтыг хэрэгжүүлнэ.

Монгол Улсад оршин суугч хувь хүн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт буй эд хөрөнгөө гагцхүү энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгагчид даатгуулна.

17.2 Энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл аваагүй гадаадын даатгагчтай даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд гэрээ байгуулах тохиолдол бүрт Зохицуулах хорооноос зөвшөөрөл авна.

17.3. Энэ хуулийн 17.2-т заасан гэрээ байгуулах зөвшөөрлийг Зохицуулах хороо зөвхөн дараах тохиолдолд олгоно:

Энэ хуулийн 17.1-д заасан даатгагч тухайн даатгалын эрсдэлийг хариуцах чадваргүй;

Энэ хуулийн 17.1-д заасан даатгагч эрсдлийг хариуцах боломжгүй гэж үзэх бусад хүндэтгэх шалтгаан байвал.

Гадаадын даатгагчтай давхар даатгалын гэрээ байгуулах даатгагчид дараах тохиолдолд энэ хуулийн 17.3 дахь хэсэг хамаарахгүй:

Энэ хуулийн 47.1-д заасны дагуу давхар даатгалын төлөвлөгөөг Зохицуулах хороогоор батлуулсан бол;

Энэ хуулийн 47.2-т заасны дагуу тухайн гэрээнд давхар даатгалын төлөвлөгөөнд тавигдах шаардлага хамаарахгүй байхаар Зохицуулах хорооноос тогтоосон бол.

Даатгалын тухай хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Даатгалын тухай хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ХЭРХЭН ЯАЖ АВАХ ВЭ?

Хэрэв даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын тохиолдол гарсан бол хохирлыг нөхөх үүргийг даатгагч хүлээдэг. Даатгалын төрөл, хэлбэрээс хамаарч даатгалын тохиолдол янз бүр байх ба үүнээс хамаарч даатгуулагчийн зүгээс авах арга хэмжээ ч өөр байна. Тухайлбал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдлын үед та:

 Замын цагдаагийн газар дуудлага өгөх

Ослын улмаас хүн бэртэж, гэмтсэн бол түргэн тусламж дуудах;

Даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгөх;

 Хэрэв дуудлага өгөх боломжгүй бол ослын газрын зургийг дөрвөн талаас, орчин нөхцөлийг оролцуулан, эвдрэлийг тодруулан авах;

Осол гарсны улмаас зам түгжирсэн тохиолдолд ослын газрын зургийг авсны дараа байрнаас хөдөлгөх

Даатгуулагч даатгалын хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд даатгагчийн шаардсан баримтыг бүрүүлнэ. Даатгуулагчийн бүрдүүлэх баримт нь даатгалын төрлөөс хамаарч өөр өөр байх боловч дараах нийтлэг баримтууд шаардлагатай байдаг. Үүнд:

Даатгалын гэрээний эх хувь;

Даатгуулагчийн өргөдөл;

 Хохирол гарсан шалтгаан, хохирлын зүйлийг тогтоосон акт материал;

Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт (засварын газрын дүгнэлт, эмчийн магадлагаа гэх мэт) ;

 Эрх бүхий байгууллагын хүлээн зөвшөөрсөн үнэлгээний компанийн гаргасан хохирлын үнэлгээний тайлан;

 Хохирлын нөхцөл байдал, орчинг харуулсан фото зураг гэх мэт

Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.

Арбитрын хэлэлцээртэй бол даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

Маргааныг Арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд шүүхэд хамаарахгүй

Зөвлөгөө мэдээлэл

Даатгалын төрөл

Тодорхойлолт

Жишээ

Хувь хүний

Хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт учрах эрсдлээс хамгаалах зориулалт бүхий даатгал

Амь насны даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт

Эд хөрөнгийн

Хөрөнгөнд өөрийн болон бусдын буруугаас эсвэл давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан учирсан хохирлыг нөхөн төлөх зориулалт бүхий даатгал.

Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн даатгал гэх мэт

Хариуцлагын

Даатгуулагч этгээдийн зүгээс гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг даатгагчаар нөхөн төлүүлэхээр тохиролцож хийсэн даатгал.

Жолоочийн, эмчийн, өмгөөлөгчийн хариуцлагын даатгал гэх мэт

Ердийн даатгал

Нэг хүртэлх жилийн хугацаанд хувь хүний эд хөрөнгө амь нас эрүүл мэндэд учрах эрсдлээс хамгаалах зориулалт бүхий даатгал

Гэнэтийн осол, эмчилгээний, хөрөнгийн, авто тээврийн хэрэгслийн, ачааны, барилга угсралтын, газар тариалангийн, мал амьтдын даатгал гэх мэт

Урт хугацааны даатгал

Нэгээс дээш жилийн хугацаанд хувь хүний амьдралд учирч болох эрсдлээс хамгаалах зориулалт бүхий даатгал

Хугацаат амьдралын, насан туршийн, хуримтлалын, тэтгэврийн, эрүүл мэндийн гэх мэт

Заавал

Хуульд заасны дагуу заавал даатгуулах даатгал.

Жолоочийн хариуцлагын даатгал, нийгмийн даатгал гэх мэт

Сайн дурын

Иргэн, хуулийн этгээдүүд өөрийн хүсэлтийн үндсэн дээр даатгуулж болох даатгал.

Тээврийн хэрэгслийн гэх мэт

Нийгмийн даатгал.

Төрөөс хэрэгжүүлж буй ашгийн төлөө бус даатгал.

Тэтгэврийн, эрүүл мэндийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн гэх мэт

Арилжааны даатгал

Хувийн даатгалын компаниудын хэрэгжүүлдэг ашгийн төлөөх даатгал.

Эд хөрөнгийн, тээврийн хэрэгслийн, орон сууцны гэх мэт

Даатгалын гэрээ нь даатгуулагчийн зүгээс даатгагчид даатгалын хураамж төлөх, даатгагчийн зүгээс даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгох харилцааг зохицуулдаг.

Ингэхдээ, даатгуулагчийн төлөх даатгалын хураамжийн хэмжээ, даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын эрсдэл зэрэг даатгалын гол зүйлийг даатгагч болон даатгуулагч талууд харилцан тохиролцож тогтооно.

Даатгалын гэрээний онцлог

  1. Даатгалын гэрээ нь даатгуулагчийн зүгээс даатгагчид даатгалын хураамж төлөх, даатгагчийн зүгээс даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгох харилцааг зохицуулдаг.
  2. Ингэхдээ, даатгуулагчийн төлөх даатгалын хураамжийн хэмжээ, даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын эрсдэл зэрэг Даатгалын гол зүйлсийг даатгагч болон  даатгуулагч талууд харилцан тохиролцож тогтооно.
  3. Тухайлбал, та өөрийн тээврийн хэрэгслээ даатгуулах нөхцөлд тээврийн хэрэгслээ 20 сая төгрөгөөр үнэлж, галын аюул, зам тээврийн осол, бусад этгээд таны тээврийн хэрэгсэлд хохирол учруулах, тээврийн хэрэгслийг бүхэлд нь болон аль нэг эд ангийг нь хулгайд алдах зэрэг эрсдэлүүдээс хамгаалж даатгуулж болно.
  4. Ингэснээр таны даатгуулсан эрсдэлүүдийн улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нөхцөлд та даатгагчаас 20 сая хүртэлх хэмжээнд нөхөн төлбөр авч, хохирлоо барагдуулах боломжтой гэсэн үг.
  5. Иргэний хууль 431.1 Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
  6. Даатгалын тухай хууль 4.1.1 “Даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг ойлгоно.

Даатгалын зүйл

Даатгалын зүйл буюу Даатгалын гэрээгээр хамгаалагдаж буй эд хөрөнгө, ашиг сонирхол гэж ойлгоно. Тухайлбал, тээврийн хэрэгслийн даатгалын хувьд даатгуулсан тээврийн хэрэгсэл нь даатгалын зүйл байна.

Даатгалын эрсдэл 

Тус эрсдэлүүдийн улмаас даатгалын зүйлд хохирол учрах нөхцөлд даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоор Даатгалын гэрээнд тохиролцсон эрсдэлүүдийг ойлгоно. Тухайлбал, та галын аюул, зам тээврийн ослоос өөрийн тээврийн хэрэгслийг даатгуулсан бол дээрх хоёр эрсдэл нь даатгалын эрсдэл болно.

Даатгалын тохиолдол

 Даатгалын зүйлд даатгалын эрсдэлийн улмаас хохирол учрах буюу даатгагч даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгтэй гэж үзэх тохиолдлыг ойлгоно. Тухайлбал, та өөрийн автомашиныг гал, зам тээврийн эрсдэлээс даатгуулсан байхад автомашинд зам тээврийн ослын улмаас хохирол учирсан бол даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж, та даатгагчаас нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй болно.

Даатгалын хураамж

Даатгуулагчийн зүгээс даатгалын зүйлийг даатгуулсны төлөө буюу даатгалын үйлчилгээний хөлс болгож даатгалын компанид төлж буй мөнгөн дүнг ойлгоно.

Даатгалын ач холбогдол

 Даатгалын гэрээ нь бага хэмжээний хураамж төлж, даатгалын нөхөн төлбөр авах

Аливаа гэнэтийн хохиролд бэлэн байхын тулд мөнгөн хөрөнгийн хадгаламжтай байх эсвэл даатгуулсан байх шаардлагатай байдаг.

Хүмүүс даатгал хийлгэх замаар өөрт тохиолдож болох гэнэтийн эрсдэлээс хамгаалж байдаг.

Өөрсдийн эд хөрөнгө, эрүүл мэндээ даатгуулах явдал өргөн дэлгэрээгүй

Ямар зүйлийг даатгуулж болох вэ?

Даатгалын тухай хууль

    1. Сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.

Арилжааны даатгалыг Амьдралын даатгал болон ердийн даатгал гэж хоёр ангилна.

Хугацаат амьдралын даатгал: Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч нас барсан нөхцөлд даатгагч нөхөн төлбөр олгоно.

Насан туршийн даатгал: Даатгуулагч нас барсан нөхцөлд даатгалын гэрээнд заасан өв залгамжлагчид нөхөн төлбөр олгоно.

Тэтгэврийн даатгал:Даатгалын гэрээгээр тохиролцсон хугацаанд даатгуулагчид тэтгэвэр олгох даатгал

 Ердийн даатгал Гэнэтийн осол, эмчилгээний даатгал

Хөрөнгийн даатгал

Авто тээврийн хэрэгслийн даатгал

Ачааны даатгал

Барилга угсралтын даатгал

Газар тариалангийн даатгал

Мал, амьтдын даатгал

Хариуцлагын даатгал 

 

Асуулт 1. Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгүүд юу юу байдаг вэ?

 

  1. Даатгагчтай хамтран ажиллах гэрээний төсөл;
  2. Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн даатгалын төлөөлөгчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт / энэ нь шалгалтад тэнцсэнээс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна /, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  3. Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн дипломын хуулбар;
  4. Өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол үүнээс гадна дараах баримт бичгийг нэмж ирүүлнэ:

Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

Хуулийн этгээдийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шинэчилсэн дүрмийн төсөл;

Агуулга анх оруулсан: 2019-06-20 Шинэчилсэн: 2019-06-20

Мэдээ мэдээлэл