Гадаадын иргэн, харьяатын харилцаа Оршин суух зөвшөөрөл олгох

Гадаадын иргэд оршин суух зөвшөөрөл олгох тухай зохицуулалтыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмаар зохицуулдаг.

Монгол Улсад хувийн хэргээр оршин суух:

Гадаадын иргэний эрх  зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэний хүсэлт, холбогдох байгууллагын санал, зөвшөөрлийг харгалзан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 5 хүртэл жилээр олгож, тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу Гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг дараахь хэлбэрээр олгоно:

 27.2.1. гэр бүлийн шалтгаанаар;

 27.2.2. цагаачлах;

 27.2.3. хөдөлмөр эрхлэх;

 27.2.4. хөрөнгө оруулах;

 27.2.5. суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон хувийн бусад зорилгоор.

Түүнчлэн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу дараахь тохиолдолд гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохоос болон уг зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгож болно:

 27.3.1. тагнуул, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн;

 27.3.2. энэ хуульд заасан виз, бүртгэл, оршин суух журмыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

 27.3.3. энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулсан.

 27.3.4. виз, эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг засварласан, хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн.

Монгол Улсад албан хэргээр оршин суух

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-т заасны дагуу “Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн болон гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус улсад оршин суух зөвшөөрөл олгож, хугацааг нь сунгана”.

Тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.-т “Төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг нь сунгах асуудлыг уригч байгууллагын хүсэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ”.

Гадаадын иргэнд дараах байгууллагууд оршин суух зөвшөөрөл олгоно:

  1. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага; эсвэл
  2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.
  1. Монгол Улсад албан хэргээр оршин суух:

Албан хэргээр оршин суух гадаадын иргэн мэдүүлгийн хуудас бөглөн  дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • хөдөлмөр эрхлэхээр оршин суух тохиолдолд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллагын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл;
  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5х4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт.

 

  1. Монгол Улсад хувийн хэргээр оршин суух:

Монгол Улсад хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсад орж ирсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана.

    1. Гэр бүлийн шалтгаанаар Монгол Улсад оршин суух:

1. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын  иргэн (GB1);

2. Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны гадаадын иргэн (GB2);

3. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (GB1-F,H1-F, H2-F, H3-F);

4. Монгол Улсад цагаачлан оршин сууж байгаа гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (TS-F);

5. гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах албан тушаалтан гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (T1-F);

6. гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтны гэр бүлийн гишүүн (T2-F);

7. аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (HG-F);

8.  шашны байгууллагад ажиллах гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (SH-F);

9. төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллах гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (O-F);

10. дээд боловсролын байгууллагад суралцах магистр болон түүнээс дээш зэрэг горилогч гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (S1-F).

Бүрдүүлэх бичиг баримт:

Гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөл хүсэгч гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахдаа мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримт бүрдүүлнэ:

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт.

GB1, GB2, GB1-F,H1-F, H2-F, H3-F ангиллын гадаадын иргэд дээрх бичиг баримтаас гадна дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • дархлалын олдмол хомсдолын өвчний шинжилгээний бичиг;
  • амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;
  • Монгол Улсын болон гадаадын иргэний гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийн);
  • гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт.

 

    1. Монгол Улсад цагаачлах

Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргасан гадаадын иргэн нь дараахь ерөнхий шалгуурыг хангасан байна:

  • сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс багагүй байх;
  • дээд боловсролтой, эсхүл Монгол Улсад онц чухал шаардлагатай мэргэжил эзэмшсэн байх;
  • гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй;
  • Монгол Улсаас албадан гаргаж, тус улсад орох эрхийг нь хязгаарлаж байгаагүй;
  • Монгол Улсад 3 жилээс дээш хугацаагаар оршин суусан байх.

Бүрдүүлэх бичиг баримт

Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргасан гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахдаа мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримт бүрдүүлнэ:

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт;
  • гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг эх, эмэг эх, өвөг эцгийн);
  • гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн өвчний шинжилгээний бичиг болон сэтгэцийн өвчтэй эсэх тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа;
  • амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 3 хувь цээж зураг;
  • боловсрол, мэргэжлийн үнэмлэх, дипломын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт.
    1. Хөдөлмөр эрхлэхээр Монгол Улсад оршин суух
  1. аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх (HG);
  2. шашны байгууллагад ажиллах гадаадын иргэн (SH);
  3. төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллах гадаадын иргэн (O).

Бүрдүүлэх бичиг баримт:

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх шалтгаанаар хүсэлт гаргасан гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахдаа мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримт бүрдүүлнэ:

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт.
    1. Хөрөнгө оруулагчаар Монгол Улсад оршин суух
  1. гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, удирдах албан тушаалтан (Т1);
  2. гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч (T2).

Бүрдүүлэх бичиг баримт:

Монгол Улсад хөрөнгө оруулах шалтгаанаар хүсэлт гаргасан гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахдаа мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримт бүрдүүлнэ:

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт;

Жич: Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөрөнгө оруулагч гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг олгох, сунгахдаа дээр дурьдсан бичиг баримт болон татварын тодорхойлолт, улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон гэрчилгээний хугацааг үндэслэнэ.

    1. Суралцах зорилгоор Монгол Улсад оршин суух
  1. ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэн (S1);
  2. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцах гадаадын иргэн (S2);
  3. аж ахуйн нэгжээс бусад байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэн (S3).

Бүрдүүлэх бичиг баримт:

Монгол Улсад суралцах шалтгаанаар хүсэлт гаргасан гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахдаа мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримт бүрдүүлнэ:

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт;

Жич: Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг сунгахдаа гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тухайн гадаадын иргэний суралцаж байгаа эсэхийг харгалзан үзнэ.

2.6. Хувийн болон бусад зорилгоор Монгол Улсад оршин суух

1. Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн (H1);

2. Монгол Улсын иргэнээс төрсөн 18-аас дээш насны гадаадын иргэн (H2);

3. Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой гадаадын иргэн (H3);

4. хуулийн байгууллага (шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг)-аас холбогдох асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл Монгол Улсад зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн гадаадын иргэн (H4);

5. хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэн (H5).

Бүрдүүлэх бичиг баримт:

Монгол Улсад суралцах шалтгаанаар хүсэлт гаргасан гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахдаа мэдүүлгийн хуудас бөглөн дараах бичиг баримт бүрдүүлнэ:

  • уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, хувь хүн бол өргөдөл;
  • оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • паспорт, хуулбарын хамт;
  • гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, орчуулгын хамт;
  • гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг эх, өвөг эцэг, эмэг эхийн);
  • харьяалах төрийн захиргааны төв байгууллагын Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтойг нотолсон тодорхойлолтыг бүрдүүлнэ..

 Жич: Хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгохдоо хууль, хяналтын болон эрх бүхий байгууллагын саналыг үндэслэнэ.

Д/д

Хүсэлтийн төрөл

Хугацаа

1

Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын  иргэн (GB1), Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (GB1-F,H1-F, H2-F, H3-F); Монгол Улсад цагаачлан оршин сууж байгаа гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (TS-F); цагаачлах (TS) болон хувийн бусад зорилгоор Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт

60 хоногийн дотор

2

Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын  иргэн (GB1), Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (GB1-F,H1-F, H2-F, H3-F); Монгол Улсад цагаачлан оршин сууж байгаа гадаадын иргэний гэр бүлийн гишүүн (TS-F); цагаачлах (TS) болон хувийн бусад зорилгоор зөвшөөрөл авч, тухайн зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт

30 хоногийн дотор

3

Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл олгох болон сунгуулах хүсэлт

30 хоногийн дотор

4

Бусад гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох болон сунгуулах хүсэлт

ажлын 5 өдрийн дотор

Гадаадын иргэн Таны оршин суух зөвшөөрөл авах, сунгахтай холбогдох шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1; 92.2 дахь хэсэг заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяалалын дагуу хандах бүрэн эрхтэй.

Агуулга анх оруулсан: 2018-07-16 Шинэчилсэн: 2018-07-16

Мэдээ мэдээлэл