Даатгалын төрөл ангилал Албан журмын даатгал

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдах үүрэгтэй.

Мөн хуулийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу мэргэшсэн жолооч, C, D ангиллын автомашины жолооч мөн адил Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдах үүрэгтэй.

Энэ нөхцөлд та автомашины өмчлөгч биш ч гэсэн дээрх ангиллын жолооч болох хувьдаа жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдах үүрэгтэй.

Хэрэв та автомашин өмчилдөг бөгөөд C, D ангиллын жолооч, эсвэл мэргэшсэн жолооч бол Жолоочийн хариуцлагын албан журмын хоёр ч даатгал хийлгэнэ гэсэн үг.

  • Хуулийн дагуу та дээрх даатгалын хийлгэх үүрэгтэй тул Албан журмын даатгал гэж нэрлэгддэг.
  • Зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө ихээхэн хохирдог тул хохирогчийн хохирлыг арилгах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох үүднээс Жолоочийн хариуцлагын даатгалыг албан журмын байлгадаг билээ.
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь даатгуулагчид ямар ач тустай вэ гэвэл даатгуулагч болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан үед хохирогчид учирсан хохирлыг таны өмнөөс төлж барагдуулж, таныг төлбөр төлөх хариуцлагаас чөлөөлдөг.
  • Ийм зам тээврийн осол гаргасан үед та бусдад учирсан хохирлыг даатгалын компани хариуцах боломжийг танд олгодог.
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгэх үед та дараах хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй.
  • Хэрэв та тээврийн хэрэгсэл өмчилдөг буюу таны нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бол та тус даатгалыг хийлгэх үүрэгтэй. Та тус үүргээ зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу таныг 50,000 төгрөгөөр торгох үндэслэл болдог.

Зөрчлийн тухай хууль

11.15 дугаар зүйл

6.Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эсхүл хуульд заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч, эсхүл “C”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч жолоочийн даатгалд заавал хамрагдах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Та тус даатгалыг хийлгэхдээ тус даатгал ямар хүмүүст үйлчлэхийг сонгоно. Үүнд зөвхөн өөрт үйлчлэх, эсвэл 4 хүртэлх тооны бусад хүмүүст ч үйлчлэх агуулгаар болон хязгааргүй тооны хүмүүст үйлчлэх агуулгаар хийлгэж болно.

Зөвхөн өөрт

Хэрэв та зөвхөн өөрт үйлчлэхээр даатгал хийлгэсэн бол танаас бусад хүн тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад зам тээврийн осол гаргасан бол даатгагч нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй. Энэ нөхцөлд даатгал зөвхөн гэрээнд нэр заагдсан хүмүүст л үйлчилдэг гэсэн үг.

4 хүний тоо эсхүл хязгааргүй

Харин та даатгалыг хүний тоо “ хязгаарлахгүй” нөхцөлөөр хийлгэсэн нөхцөлд тээврийн хэрэгслийг хэн жолоодож явснаас үл хамааран даатгал үйлчлэх буюу даатгагч нөхөн төлбөр олгоно гэсэн үг.

Иймд та өөрийн гэр бүлийн гишүүд зэрэг таны авто машиныг унадаг 4 хүртэлх хүмүүсийн нэрийг даатгалын гэрээнд тусгуулах эсвэл “хязгааргүй” нөхцөлөөр даатгуулах нь зөв юм.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хийлгэх даатгал тул тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөн нөхцөлд даатгалын гэрээ дуусгавар болдог.

Өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд даатгалын гэрээ дуусгавар болдог.

Үүнтэй холбоотой та автомашиныг бусад хүн, байгууллагын нэрд шилжүүлэн бүртгүүлсэн бол Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг шинэчлэн байгуулах хэрэгтэй.

Автомашиныг бусдад шилжүүлэн тохиолдолд таны өмнөх даатгалын гэрээ хүчингүй болно. Даатгагч нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт нөхцөлийг Санхүүгийн зохицуулах хорооноос баталдаг тул бүхий л даатгалын компанийн танд санал болгох гэрээний нөхцөл нэгэн ижил байна. Иймд та аль сайн даатгалын компанийг сонгож, даатгалаа хийлгэхэд болно.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх үед анхаарах зүйлс:

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд та өөрийн даатгагч болон замын цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж шалгуулах хэрэгтэй. Энэ нь таны Жолоочийн даатгалын тухай хууль болон Иргэний хуулиар хүлээсэн үүрэг юм.

Жолоочийн даатгалын тухай хууль

13.1. Даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагч дараах үүрэгтэй.

13.1.2 Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах;

Хэрэв зам тээврийн осол гаргасан жолооч Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгээгүй, даатгалын гэрээний хугацаа нь дуусгавар болсон бол даатгалын компани хохирлыг хариуцахгүй юм.

Зам тээврийн осол гарсан даатгалгүй хийлгээгүй, даатгалын гэрээ дууссан даатгалын компани хохирлыг хариуцахгүй

Гэвч Жолоочийн даатгалын тухай хуулийн “ зам тээврийн ослын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирогчид нөхөн төлбөр олгох” зарчмын хүрээнд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй жолоочийн гаргасан зам тээврийн ослын хохирлын Жолоочийн даатгалын сан хариуцахаар заасан.

Иймд та Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй жолоочийн гаргасан зам тээврийн улмаас хохирсон бол Жолоочийн даатгалын санг хариуцдаг Албан журмын даатгагчдын холбоонд нэн дариу мэдэгдэж, төлбөр нэхэмжлэх боломжтой

Санхүүгийн зохицуулах хороо Даатгалын газар

Иргэний хууль 439.3. Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй.

Иймд даатгалын компанийн зүгээс таныг “даатгалын тохиолдлын талаар нэн даруй мэдэгдээгүй” гэж нөхөн төлбөр олгох, үйлчилгээ үзүүлэхээс татгалзвал та даатгалын тохиолдлыг өөрөө зургаар болон бусад байдлаар баталгаажуулж авч, даатгалын компани болон хяналт тавих эрх бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргах хэрэгтэй.

Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.

Арбитрын хэлэлцээртэй бол даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

Маргааныг Арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд шүүхэд хамаарахгүй

Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдөл гаргах

Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан этгээд нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Зохицуулах хороонд гаргана.

Өргөдлийг бичгээр гаргах бөгөөд түүнд эрхлэх даатгалын ангилал, төрөл, хэлбэрийг зааж, Зохицуулах хорооноос тогтоосон загварын дагуу энэ хууль болон даатгалын багц дүрэмд заасан баримт бичгийг хавсаргаж ирүүлнэ.

Зохицуулах хороо шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл, баримт бичгийг өргөдөл гаргагчаас шаардаж болно.

Даатгалын байгууллага нь салбар нээн ажиллуулахад дараах ерөнхий шаардлага тавигдана.

  • Үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн хязгаарлалтаа тодорхойлсон, хаяг, байршил нь тодорхой, байнгын ажлын байртай байх;
  • Салбарын удирдлага, ажилтан, гэрээт ажилтнаар ажиллах этгээд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад заасан “нийтийн албан тушаалтан” биш байх;
  • Үйл ажиллагааг хэвийн явуулах тоног төхөөрөмж, програм хангамжтай байх;
  • Нэгж нь компанийн ерөнхий захиргаа болон бусад нэгжүүдтэйгээ мэдээллийн нэгдсэн нэг сүлжээнд холбогдож, мэдээлэл, тайлагнал дамжуулдаг байх;
  • Тухайн нутаг дэвсгэрт салбар нээн ажиллуулахтай холбогдсон зах зээлийн судалгаатай байх;
  • Эрхлэх даатгалын ангилал, төрөл, хэлбэрийг тодорхой тусгасан, салбарын дотоод хяналт болон бусад үйл ажиллагааг зохицуулах журамтай байх.
  • Арилжааны банкны салбарт данстай байх;
  • Салбар нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд шуурхай албатай байх ба 24 цагаар дуудлага хүлээн авах суурин утастай, тээврийн ослын хохирлын хэмжээг газар дээр нь очиж тогтоох зориулалтын автомашинтай, даатгалын талаарх мэдээлэл оруулж хадгалах, шаардлагатай мэдээг мэдээллийн санд өгч нэгтгүүлэх интернетэд холбогдсон программ хангамжтай байх;
  • Даатгагчийн салбар нь шуурхай албаны үйл ажиллагааг Албан журмын даатгагчдын холбоо эсхүл дээрх шаардлагыг хангасан шуурхай албаны үйлчилгээг үзүүлдэг байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно. Даатгагчтай гэрээ байгуулсан шуурхай албаны үүрэг гүйцэтгэгч байгууллага нь энэ журмын 4.2.4.б-д заасан шаардлагыг хангасан байна.

 

Агуулга анх оруулсан: 2019-08-13 Шинэчилсэн: 2019-08-13

Мэдээ мэдээлэл