Татварын харилцаа Онцгой албан татвар

Онцгой албан татвар

Онцгой албан татвар ногдуулах бараа, үйл ажиллагаа:

  • бүх төрлийн согтууруулах ундаа;
  • бүх төрлийн тамхи;
  • автобензин, дизелийн түлш;
  • - суудлын автомашин.

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна. /Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл/

Онцгой албан татвар ногдох бараа импортолсон болон дотоодод үйлдвэрлэж борлуулсан, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд онцгой албан татвар төлөгч байна. /Онцгой албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл/

Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи болон эх орны үйлдвэрийн автобензин, дизелийн түлшний тогтоосон биет нэгжид дараах биет нэгжийг үндэслэл болгоно:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

1

Бүх төрлийн согтууруулах ундаа

1 литр

2

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

100 ширхэг

3

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

1 килограмм

4

Автобензин, дизелийн түлш

1 тонн

5

Суудлын автомашин

1 ширхэг

 

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

1

Тоглоомын ширээ буюу электрон хүрд

1 ширхэг

2

Автомат тоглоом

1 ширхэг

3

Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор

1 ширхэг

4

Бооцоо тооцоолох букмейкерийн төв

1 ширхэг

 

Онцгой албан татвар ногдуулах барааг бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн, хандивласан, түүнчлэн хувь хүн, хуулийн этгээд өөрийн хэрэгцээнд ашигласан бол тэдгээрийг борлуулсанд тооцож онцгой албан татвар ногдуулна.

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татвар ногдуулахдаа дараах биет нэгжийг үндэслэл болгоно:

/Онцгой албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл/

Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи болон эх орны үйлдвэрийн автобензин, дизелийн түлшний тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Биет нэгж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

2018

2019

2020 он ба түүнээс хойш

1

Хүнсний зориулалттай спирт

Согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан

1 литр

1 595

1 670

1 740

Эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан

1 литр

1 450

1 450

1 450

бусад газарт худалдсан

1 литр

15 950

16 700

17 400

2

Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа

25 хүртэл хатуулагтай

1 литр

3 190

3 335

3 480

25-40 хүртэл хатуулагтай

1 литр

6 380

6 670

6 960

40 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

14 355

15 000

15 660

 

Бүх төрлийн коньяк, виски, ром, джин

25 хүртэл хатуулагтай

1 литр

7 975

8 340

8 700

25-40 хүртэл хатуулагтай

1 литр

15 950

16 700

17 400

40 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

19 140

20 010

20 880

3

Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи

1 литр

320

335

350

4

Бүх төрлийн дарс

35 хүртэл хатуулагтай

1 литр

800

835

870

35 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

7 180

7 505

7 830

5

Бүх төрлийн пиво

1 литр

320

335

350

6

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

100 ширхэг

3 830

4 000

4 180

7

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

1 килограмм

2 870

3 000

3 130

8

Автобензин

90 хүртэл октантай

1 тонн

0-15 950

0-15 950

0-15 950

90 ба түүнээс дээш октантай

1 тонн

0-17 400

0-17 400

0-17 400

9 Дизелийн түлш 1 тонн 0-21 750 0-21 750 0-21 750

 

Татвар төлөгч та татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад хандан гаргана. /Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйл 72.1.1 дэх хэсэг/

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн спиртээс бусад бараанд ногдуулах онцгой албан татварыг татвар төлөгч сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан улсын төсөвт төлнө. 
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд ногдуулах онцгой албан татварын тухайн сарын тайланг татвар төлөгч дараа сарын 5-ны өдрийн дотор татварын албанд тушаана.
  • Спиртийн үйлдвэрийн борлуулсан спиртэд ногдуулсан онцгой албан татварыг ажлын 2 хоногт
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа албан татвар төлөгч тухайн сард төлөх албан татварыг сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан төлж, тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор татварын албанд ирүүлнэ.
  • Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна. /Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл/

Хуулийн этгээд, иргэн таны гомдлыг Татварын албаны дарга хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. /Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл/

Татвар төлөгч та татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргах эрхтэй:

  • Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад 
  • Татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад
  • Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд
  • Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд
  • Гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. /Татварын ерөнхий хууль 72 дугаар зүйл/

Агуулга анх оруулсан: 2018-08-03 Шинэчилсэн: 2018-08-03

Мэдээ мэдээлэл