Эрүүл мэндийн даатгал Шимтгэл, хувь хэмжээ

“Эрүүл мэндийн даатгал” гэж эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

Даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчим үйлчилдэг бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн даатгал чиглэгддэг.

“Эрүүл мэндийн даатгал” гэж эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

Эрүүл мэндийн даатгал нь таны эрүүл мэндээс үүссэн санхүүгийн эрсдлийг хуваалцана.

Даатгуулагчийн үүрэг:

Даатгуулагч “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-аар тогтоосон хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тогтоосон хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх үүрэгтэй. Мөн даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх  эрх үүснэ.

Шимтгэл төлж буй хэлбэрээр нь шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг болон төр хариуцан төлж буй даатгуулагч гэж 2 ангилж болно.

Шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагчид:

  1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан
  2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  3. Малчин
  4. Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн
  5. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хамаарна

Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид

  1. 18 хүртэлх насны хүүхэд
  2. Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
  3. Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
  4. Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
  5. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
  6. Ял эдэлж байгаа ялтан зэрэг иргэд тус тус хамаардаг

Шимтгэлийн тухайд:

 Шимтгэлээ өөрөө төлж буй  ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлөх шимтгэлийн тухайд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувь байх ба  ажил олгогч-2% даатгуулагч-2%-ийг тус тус хариуцан төлнө.

 

Бусад хувиараа хөдөлмөр эрхлэгчмалчинтодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн,  гадаадын иргэн харьяалалгүй хүн, Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%иар тус тус өөрөө төлнө.

 

Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%иар, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэнхүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнял эдэлж байгаа ялтан нарын тухайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2% иар тус тус төрөөс буюу улсын төсвөөс хариуцан эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэн төлдөг.

 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ

Даатгуулагчийн төрөл

Хариуцан төлөх хэлбэр

Хувь хэмжээ

  • Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан

Аж ахуйн нэгж байгууллага

Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувиар(Ажилтан 2%, ажил олгогч 2%)

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  • Малчин
  • Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй болон бусад иргэн
  • Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хамаарна

Өөрөө хариуцан төлнө

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь

Сард-3200 төг

Жилд-38400 төг

  • Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
  • Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
  • Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
  • Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч

Төрөөс хариуцан төлнө

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь

Сард-6400 төг

Жилд76800 төг

  • 18 хүртэлх насны хүүхэд

 

Төрөөс хариуцан төлнө

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь

Сард-3200 төг

Жилд38400 төг

 

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хууль (2015 он) Энд дарж үзнэ үү.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Агуулга анх оруулсан: 2019-07-05 Шинэчилсэн: 2019-07-05

Мэдээ мэдээлэл