Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал Хүүхдийн хөгжих эрх

Хүүхдийн бие махбодь, оюун санаа, ой ухаан, сэтгэц, зан байдал, харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг хүүхдийн хөгжил гэж үзнэ

 Хүүхэд дараах эрх эдэлнэ:

  • хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших;
  • хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших;
  • хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах;
  • хүүхэд шашин шүтэх, эс шүтэх;
  • хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсхүл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах;
  • хүүхэд гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх.

Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

 

Хүүхдийн эрхийн талаар мэдээлэл өгөх, гомдол, нэхэмжлэл гаргах

  • Хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана.
  •  Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, баг, сум, хорооны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт, шаардлага гаргаж болно.

Агуулга анх оруулсан: 2018-09-05 Шинэчилсэн: 2018-09-05

Мэдээ мэдээлэл