ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хууль сахиулах байгууллагын алба хаагчийн шийдвэр, үйл ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийХүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна.

Хуулийн зохицуулалт

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дараахь ажиллагаа хамаарна:

  • Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 
  • Захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 
  • Зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
  • Эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 

2. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулдаг.

  • Иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэр;
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж;
  • Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын шүүх, арбитрын шийдвэр;
  • Шүүхээр баталгаажуулсан цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, нотариатчийн мэдэгдэх хуудас, арбитрын шийдвэр;
  • шүүхээр баталгаажуулсан гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр;
  • Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж.

3. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:

  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заасан захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр;
  • Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамж;
  • Хялбаршуулсан журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол;
  • Шүүхийн зардал тогтоосон шүүгчийн захирамж.

4. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:

  • Торгох шийтгэл оногдуулсан шүүгчийн шийтгэх хуудас;
  • Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулан хураан авах тухай шийдвэр;
  • Хохирол, нөхөн төлбөр гаргуулах тухай шийдвэр;
  • Албадан эмчилгээ, албадан сургалтад хамруулах тухай шүүхийн шийдвэр;
  • Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр;
  • Гадаадын иргэнийг саатуулах тухай шүүхийн шийдвэр;

5. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:

  • Хорих болон хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэр;
  • Эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр;
  • Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж.

http://www.e-khutuch.mn/guide/print/21/305/law