ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хууль сахиулах байгууллагын алба хаагчийн шийдвэр, үйл ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийХүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Шаардлага хангасан гүйцэтгэх баримт бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.

Гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлага

  • гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны овог, нэр, он, сар, өдөр, дугаар;
  • гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн он, сар, өдөр, дугаар;
  • тухайн гүйцэтгэх баримт бичгийг олгосон үндэслэл;
  • төлбөр авагч-хуулийн этгээд, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаар, оршин байгаа хаяг, төлбөр авагч-иргэн, төлбөр төлөгч-иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын болон ажлын газрын хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэхийн хуулбар, регистрийн дугаар;
  • төлбөр авагчид олговол зохих төлбөрийн хэмжээ;
  • төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журам;
  • эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдсан этгээд болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлбэл зохих этгээдийн нэр, хаяг;
  • гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгө, тэдгээрийн байгаа газар;
  • гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн тогтоох хэсэг буюу төлбөр төлөгч-хүн, хуулийн этгээдээс гаргуулах төлбөрийн хэмжээ, эсхүл төлбөр авагч-хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдлээс татгалзах үүрэг хүлээлгэсэн хэсэг.
  • Гүйцэтгэх баримт бичигт түүнийг олгосон шүүгч, бусад албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
  • Гүйцэтгэх баримт бичиг энэ хуулийн ШШГтХуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч түүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тогтоол гарган гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүхэд буцаана.
  • Шийдвэр гүйцэтгэгч шаардлагатай тохиолдолд эрүүгийн, зөрчлийн, иргэний болон захиргааны хэрэгт авагдсан төлбөр төлөгчийн эд хөрөнгийн байдлын талаархи нотлох баримттай танилцаж болно.
  • Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 20.1.6-д заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журмыг өөрчилж болно.

http://www.e-khutuch.mn/guide/print/21/305/decide_order