ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Нийгмийн даатгалын сайн дурын даатгал

Хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн сайн дурын даатгалд хамрагдаж болно.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Сайн дурын даатгалд дараах  иргэд хамрагдах боломжтой.

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  • Малчин
  • Газар тариалан эрхлэгч
  • Бичил уурхай эрхлэгч
  • Чөлөөт уран бүтээлч
  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн
  • Оюутан суралцагч
  • 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх
  • Бусад иргэн

Шимтгэл төлөх хэмжээ:

Даатгалын төрөл

2017 он

2018 он

2019он

2020 он

Тэтгэврийн даатгал

10,0%

11,0%

11,5%

11,5%

Тэтгэмжийн даатгал

1,0%

ҮОМШО-ний даатгал

1,0%

Сайн дурын даатгуулагч нь дээрх тэтгэврийн,тэтгэмжийн, ҮОМШО-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авна. Үүнд Эрүүл мэндийн даатгал хамрагдахгүй.

Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар дараах үүргийг хүлээнэ.

Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцон гэрээнд заасан хугацаанд оршин суугаа аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх

Шимтгэл төлсөн тухай орлогын мэдүүлэг /баримт/-ийг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид ирүүлж, төлсөн шимтгэлээ нийгмийн даатгалын дэвтэрт бичүүлж, баталгаажуулж авах

Өөр аймаг, нийслэл, сум дүүрэгт шилжин суурьших тохиолдолд төлсөн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагчтай хийж дуусган, гэрээг цуцлуулж, энэ тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэн баталгаажуулсан байх

Дараах материалуудыг бүрдүүлнэ.

  • Нийгмийн даатгалын дэвтэр/ байхгүй бол шинээр авах/
  • Иргэн сайн дураар даатгуулах хүсэлтээ оршин суугаа газрын НДын байгуулагад гаргаж, гэрээ байгуулах
  • Иргэний үнэмлэх
  • 3x4 хэмжээний зураг - 2 ш
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр
  • Шимтгэл төлөх сарын орлогын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс ихгүй байна.

http://www.e-khutuch.mn/guide/print/4/19/decide_order