ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Монгол Улсын харъяатаас гарах

Харьяатын тухай хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно.

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Монгол Улсын иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авахаас үндэсгүй татгалзсан, уг өргөдлийн шийдвэрлэх хугацааг тодорхой шалтгаангүйгээр хэтрүүлсэн, сунгасан, хойшлуулсан иргэний харьяаллын асуудлыг хянан хэлэлцэх болон мөнхүү асуудлаар гарсан шийдвэрийг биелүүлэх журмыг зөрчсөн тухай гомдлыг холбогдох дээд шатны  байгууллагын албан тушаалтанд гаргаж болно.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяаллын дагуу хандах бүрэн эрхтэй.

 


http://www.e-khutuch.mn/guide/print/31/291/complain