ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадын иргэн, харьяатын харилцаа Виз

“Монгол Улсын виз” гэж гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрлийн хуудсыг хэлнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын виз (цаашид “виз” гэх)-ийг зохих журмын дагуу авсан байна.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Монгол Улсын хилээр нэвтрэхийг хүссэн гадаадын иргэн Та дараах байгууллагуудад хандан виз авах хүсэлт гаргана:

  • Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/;
  • Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/;
  • Гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсын өргөмжит консул.

Жич:

1. Гадаад харилцааны яам нь дипломат, албан зэргийн бүх төрлийн болон “O”, “В” ангиллын 30 хүртэлх хоног орох зориулалтын нэг болон хоёр удаагийн энгийн зэргийн визний зөвшөөрөл олгоно.

2. Гадаадын иргэн, харьяатын газар нь бусад визний зөвшөөрөл олгоно.


http://www.e-khutuch.mn/guide/print/31/278/decide_org