“МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ: ЕРӨНХИЙ, ТУСГАЙ АНГИ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2022 оны 05 сарын 02

Номын нээлтийн ёслолд Монгол Улсын төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Ж.Эрдэнэбулган, Б.Буяндэлгэр, Г.Баясгалан, Ц.Нанзаддорж, ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Амарсанаа, Монгол Улсын гавьяат багш, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан, Ахмад багш, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа, Монголын Хуульчдын холбооны Магадлан итгэмжлэх хорооны дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Х.Сэлэнгэ, АИХ-ын дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэй Ж.Гомбожав, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор, профессор Х.Эрдэм-Ундрах, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Чимид сангийн гүйцэтгэх захирал Ч.Сайнсанаа, Хансс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, Сүхбаатар аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр болон Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар,Сонгуулийн Ерөнхий хороо, Гаалийн Ерөнхий газар, Монгол Улсын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Эрдмийн их сургуулийн төлөөлөл, мөн захиргааны эрх зүйн багш, эрдэмтэн судлаачид, шавь нар, гэр бүл, найз нөхөд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн.

Мэдээ мэдээлэл