Баян-Өлгий аймагт булан шинээр нээгдлээ

2021 оны 11 сарын 30

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 50 дугаар тогтоолоор 2018 оны 2 дугаар сард батлуулснаас хойш 3 жил 7 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасан олон зорилтот ажлыг хийж байна. Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөрийг батлах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх нэг гол ажил нь иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан “e-khutuch.mn” портал цахим хуудсыг бүтээж, ашиглалтад оруулах ажил юм. Энэ талаар Үндэсний хөтөлбөрийн 3.2.2-т эрх зүйн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх боломжийг өргөтгөх; 3.2.3-т эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаанд мэдээллийн технологийг ашиглах; Эрх зүйн цахим хөтөч ажиллуулах e-khutuch.mn ажиллуулах талаар тус тус заасан. Энэ ажлын хүрээнд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан www.e-khutuch.mn цахим хуудасны үйл ажиллагааг иргэдэд Эрх зүйн хөтчийн мэдээллийн булан байдлаар талаар хүргэхээр ажиллаж ийнхүү Баян-Өлгий аймагт эрх зүйн хөтчийн буланг нээж байна.

Мэдээ мэдээлэл