ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Хог хаягдлын үйлчилгээний хураамж

Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “хог хаягдал” гэж өмчлөгч этгээд хэрэглэхгүй болсон эд юмс, материалыг, “хог хаягдлын үйлчилгээний хураамж” гэж хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх, булшлахад шаардагдах зардлын хувь хэмжээг харгалзан тогтоосон татварыг ойлгоно.

Хуулийн зохицуулалт

Хог хаягдлын үйлчилгээний хураамж төлбөр

1.Энгийн хог хаягдал үүсгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр хог хаягдлын үйлчилгээний хураамж төлнө.

2.Аюултай хог хаягдал үүсгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үүсгэсэн хог хаягдлаа тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгахтай холбогдон гарах зардалд шаардагдах аюултай хог хаягдлын үйлчилгээний хөлс төлнө.

3.Овор хэмжээ ихтэй болон барилгын хог хаягдлыг тээвэрлэх, устгах үйлчилгээний хөлс нь энэ хуулийн 41.1-д заасан хураамжид хамаарахгүй.

4.Энэ хуулийн 41.2, 41.3-т заасан үйлчилгээний хөлсийг хог хаягдлыг хүлээн авах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээний үндсэн дээр тохиролцон тогтооно.

5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг үүсгэж байгаа хог хаягдлын хэмжээнээс хамааруулан тооцно.

6.Айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг иргэнээр тооцно.

7.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг эрчим хүч, хэрэглээний цэвэр, бохир ус, дулаан, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөртэй хамтатган хураах замаар төвлөрүүлж болно.

8.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүргийн төсөвт төвлөрүүлнэ.

9.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна:

а/.хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх;

б/.хог хаягдлыг булшлах;

в/.энэ хуулийн 41.7-д заасны дагуу хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлсэн тохиолдолд үйлчилгээний шимтгэл төлөх.


http://www.e-khutuch.mn/guide/print/9/275/law