ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Хог хаягдлын үйлчилгээний хураамж

Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “хог хаягдал” гэж өмчлөгч этгээд хэрэглэхгүй болсон эд юмс, материалыг, “хог хаягдлын үйлчилгээний хураамж” гэж хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх, булшлахад шаардагдах зардлын хувь хэмжээг харгалзан тогтоосон татварыг ойлгоно.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

41.10.Хог хаягдал цуглуулж тээвэрлэх үйл ажиллагааг энэ хуулийн 9.2.1-д заасан тарифыг үндэслэн цуглуулж, тээвэрлэсэн хог хаягдлын хэмжээгээр тооцож санхүүжүүлнэ.

41.11.Хог хаягдлыг булшлах үйл ажиллагааг энэ хуулийн 9.1.4-д заасан тарифыг үндэслэн булшилсан хог хаягдлын хэмжээгээр тооцож санхүүжүүлнэ.

41.12.Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх болон хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, бүх нийтийн их цэвэрлэгээ, сургалт, сурталчилгаа зохион байгуулах үйл ажиллагаанд зарцуулагдах зардлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт тусгаж зарцуулна.

41.13.Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгоно.

41.14.Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, булшлах үйл ажиллагаанд аймаг, нийслэлийн төсвөөс сум, дүүрэгт дэмжлэг үзүүлж болно.

41.15.Энэ хуулийн 41.14-т заасан дэмжлэгийг энэ хуулийн 41.9.1, 41.9.2-т заасны дагуу зарцуулна.

41.16.Хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаанд улсын төсвөөс аймаг, нийслэлд дэмжлэг үзүүлж болно.

41.17.Энэ хуулийн 41.8-д заасан хөрөнгийг төлөвлөх, хянах, гүйцэтгэлийн тайлан мэдээ гаргах ажиллагааг Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.


http://www.e-khutuch.mn/guide/print/9/275/decide_order