ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Авто бензин, дизелийн албан татвар

Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт автобензин, дизелийн түлш үйлдвэрлэсэн болон импортлон оруулж байгаа өмчийн бүх төрөлд хамаарагдах аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна. /Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл/

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварыг Үндэсний татварын алба, Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшинд ногдох албан татварыг Гаалийн байгууллага ногдуулна. /Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл/


http://www.e-khutuch.mn/guide/print/9/260/decide_org