ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Бизнес эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа Компани, түүний хоёр хэлбэр

Компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгоно.

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Өргөдөл гаргагч шинээр болон өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг тухайн хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана. /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 зүйл 14.3 дахь хэсэг/

Хуулийн этгээд татан буугдсан, оноосон нэрээ өөрчилснийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дараа тухайн нэрийг олгож болно. /Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам 2 дугаар зүйл 2.3 дахь хэсэг/


http://www.e-khutuch.mn/guide/print/8/141/decide_time