ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нууцын тухай Байгууллагын нууц

"Байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.

Байгууллагын нууцыг дараах байдлаар ангилна:

  • Үйлдвэрлэлийн нууц: үйлдвэрлэлийн арга, технологи, шинэ техник, машин механизм, техникийг бүтээх арга, түүний давуу тал болон тендертэй холбоотой нууцууд
  • Санхүү, худалдааны нууц: байгууллагын нягтлан бодох бүртгэлийн баримт бичгүүд, харилцагчтай байгуулсан гэрээ, хэлцлийн нөхцөл, бараа бүтээгдэхүүний үнэ, цалин хөлс тогтоох арга, аргачлал
  • Мэдээллийн нууц

Байгууллага өөрсдийн нууцын тухай журмыг тогтоон мөрдөж хамгаална. Мөн дараах байдлаар байгууллагын нууцаа хамгаалах зохицуулалт хийдэг. Үүнд:

•  Нууцад тооцогдох мэдээллүүдийг зэрэглэх

•  Мэдээлэл авч ашиглах ажилтнуудыг тогтоох

•  Хөдөлмөрийн гэрээнд нууцын тухай заалт оруулах

•  Нууцыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэсэн тоног төхөөрөмж, компьютер хэрэгслэлийг кодлох зэрэг олон аргуудыг хэрэглэдэг.

Байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хүний нууцыг байгууллагын нууцын нэг адил хамгаална.


http://www.e-khutuch.mn/guide/print/62/485/advice