ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Өвлөх харилцаа

Өв залгамжлах нас барагчийн (өв залгамжлуулагчийн) өмчлөх эрх өв залгамжлагчид шилжих харилцаа.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Нотариатын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх  үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Нотариатын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 Нотариатч тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

10.2 Нотариатч ажиллаагүй сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ  тухайн сумын Засаг даргын тамгын газрын тамга тэмдгийг хэрэглэнэ.

10.3 Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан нь нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэхдээ тухайн дипломат төлөөлөгчийн газрын тамга тэмдгийг хэрэглэнэ.

Иргэний хуулийн 523  дугаар зүйл. Гэрээслэлийн хэлбэр, гэрээслэлийг гэрчлүүлэх. 523 дугаар зүйлийн 523.1 Гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар  нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ.

523.2. Дараах тохиолдолд нотариатаар гэрчлүүлсний нэг адил үзнэ:

  • цэргийн албан хаагчийн гэрээслэлийг түүний алба хааж байгаа цэргийн ангийн удирдлага гэрчилсэн;
  • хорих газар хоригдож байгаа буюу ажиллаж байгаа иргэний гэрээслэлийг хорих ангийн дарга гэрчилсэн;
  • хөлөг онгоцонд зорчиж яваа иргэн болон багийн гишүүдийн гэрээслэлийг онгоцны ахмад гэрчилсэн.

http://www.e-khutuch.mn/guide/print/6/304/decide_org